НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Каннын кино наадамд оролцох хүмүүс зардлаа өөрсдөө даана, төсвийн мөнгө үрэхгүй

Манай кино уран бүтээлчид Каннын кино наадамд оролцохоор бэлтгэж буй. Харин сүүлийн үед тус наадамд оролцох Соёлын сайд Ч.Номин нь уран бүтээлчдийн хамт өндөр үнэтэй зочид буудалд байрлаж, улаан хивсний ёслолд оролцоно, энэ хүрээнд төсвийн мөнгийг үрнэ гэсэн ойлголт үүсээд байна. Иймд Каннын кино наадамд оролцох асуудлаар улсын төсвийн мөнгөөр зочид буудалд бууж, улаан хивсний ёслолд оролцох эсэхийг Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэнгээс тодрууллаа.

-Манай улсын уран бүтээлчид Каннын кино наадамд оролцох гэж байгаа. Бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?

-Засгийн газрын шийдвэрийн дагуу Монголын кино уран бүтээлчид анх удаа Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон. Сүүлийн жилүүдэд Монголын соёлын салбарт, тэр дундаа кино урлагийн салбарт хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж, бусад улстай эн зэрэгцэхүйц болсон.

Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийн томоохон кино үйлдвэрлэгчидтэй шууд харилцаа тогтоож, хамтран ажиллах, хамтарсан кино бүтээх зэрэг боломж хуулийн хүрээнд нээлттэй болсон.

Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар бид Холливүүдийн гурван кино төсөл, өөр нэг улсын Засгийн газартай хамтарсан кино бүтээх талаар ярилцаж, зураг авалт нь Монгол Улсад удахгүй эхлэх гэж байна. Дээрх төслүүдэд Монголын талаас нэг ч төгрөг гарахгүй байгаа.

Ганцхан хамтарсан киноны жишээ дурдахад, 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийн зураг авалт удахгүй эхлэх гэж байна. Киноны тодорхой хэсгийн зураг авалтыг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарсан. Энэ мэтээр хамтарсан кино төслөөс манай уран бүтээлчид  суралцах, харилцаа холбоогоо тэлэх, дэлгэцийн бүтээлээр дамжуулан Монгол Улсаа сурталчлах гээд олон боломж нээгдэж байна.

Харин Каннын кино наадмаас бид илүү өндөр хүлээлттэй байгаа. Учир нь, Каннын кино наадам бол зөвхөн улаан хивсний ёслол төдий биш дэлхийн кино зах зээлийн хамтын ажиллагааны төв цэг нь болдог.

Тиймээс Соёлын яам Кино урлагийг дэмжих тухай хууль тогтоомж болон дотоодын кино зах зээлээ сурталчлах тэргүүн зорилготой хоёр талт уулзалтууд төлөвлөж, Монгол уран бүтээлчдээ томохоон кино уран бүтээлчидтэй холбох ажлыг зохион байгуулж байна.

-Албанаас болон уран бүтээлч нийлсэн хэдэн хүн явах вэ. Улсын төсвөөс хэдэн төгрөг гарах вэ?

-Соёлын яамнаас 100 гаруй кино уран бүтээл авч явна. Харин уран бүтээлчид Каннд явах зардлаа өөрсдөө хариуцаж байгаа. Дистрибьюшн компанийн гурван продюсер, кино урлагийн салбарын долоон уран бүтээлч, нийтдээ 10 уран бүтээлч гэсэн үг.

Харин төсвийн хэмнэлттэй холбоотойгоор энэ сарын эхээр албаны гадаад томилолтуудыг цуцалсан. Ингэхээр Соёлын сайд Ч.Номин Засгийн газрыг төлөөлөн ганцаараа явахаар одоогоор төлөвлөж байна.

Хамгийн гол нь Каннын кино наадмын үеэр бусад улсын Засгийн газрын төлөөлөл, томоохон продакшн, нэр хүнд бүхий продюсерүүдтэй уулзах уулзалтууд товлогдсон нь кино салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг шат ахиулна гэсэн хүлээлттэй байгаа.

Мөн бид гадаадын продюсерүүд, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Каннын кино наадмын наадмын олон улсын тосгонд Монголын павильоныг ажиллуулах, наадмын “Marche Du Films” платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг албан ёсоор ажиллуулах, Монгол киноны үзүүлэн /screening/ хийх зэрэг ажлуудыг төлөвлөж дууссан.

-Кино уран бүтээлчид болон сайдыг өндөр үнэтэй одтой зочид буудалд байрлана гэсэн мэдээлэл түгээд байна л даа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Соёлын сайд болон уран бүтээлчдийн байрлах зочид буудал гээд тансаг зочид буудлын зураг гаргаж тавьсныг харсан. Энэ мэдээлэл ташаа. Канн хотод энгийн апартментад байрлахаар төлөвлөж байгаа. Мөн уран бүтээлчдийг англи хэлний сургалтад хамруулсан зүйл байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй.

Мөн улаан хивсний ёслолд 12 сая төгрөгөөр оролцох гэх мэт асуудал гаргаж тавьсан байна. Улаан хивсний ёслолд мөнгөөр биш урилгаар оролцдог. Гэхдээ Каннын кино наадамд оролцох Монголын талын төлөөлөгчид ямар нэг ёслол, хүлээн авалт, баярын арга хэмжээнд оролцохгүй гэж хариуцлагатай мэдэгдмээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 26, 2022 12:46

Ямар хүүхэд хуурч байгаа биш. Энэ төрийнх эн гэж з�##�илан гийн новшнууд байдаг юмуу

Билгүүн
Билгүүн
4 сар 26, 2022 12:55
Reply to  Зочин

Yag yu huseed bdiin ta nar. Boon har harlaga serdlege niigmiin seheeten davhragdaa durgui garuud

zochin
zochin
4 сар 26, 2022 13:39

Соёлын яамаар ч яадаг юм? Яам байлаа гээд нийгэмд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил хийгдэж байгаа юм �##�га. Барууны хэдэн шоуны хуулбараар хүүхэд з�##�уучуудын тархийг угаахаас өөр хийгдэж байгаа юм �##�га байна шд.

Холбоотой мэдээ

Back to top button