Нийгмийн

Автобустай осолдсон иргэдийг авч ирэхээр нисдэг тэрэг явжээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус замын хажуу руу онхолдож, нэг хүн нас барсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сумын чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож, зорчигч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тэгвэл эх сурвалжаас тодруулсан мэдээллээр тэдгээр иргэд Хөшөөтийн уурхай руу явж байсан өрөм тэсэлгээний компани болох "Мега сервис" компанийн ажилчид аж.

Одоогоор таван хүний бие нэн хүнд, долоон иргэн хүндэвтэр байгаа бөгөөд тэднийг авч ирэхээр Улаанбаатараас нисдэг тэрэг явжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button