Өнөөдөр /2022.04.27/ өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 511,051,283-д хүрсэн талаар Америкийн Жонс Хопкинсийн Их Сургууль мэдээллээ.
Дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 6,225,428 хүн нас баржээ.
Мөн дэлхий дахинд коронавирусийн эсрэг 11,254,660,764 тун вакцин хийлгэсэн байна. 20 сая гаруй халдвартай орнуудад АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Герман, Их Британи орж байгаа юм. Халдвар авсан болон халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо дараах байдалтай байна. Үүнд:
АНУ-д 81,100,599 хүн халдвар авч, 991,940 хүн нас барсан, Энэтхэгт 43,065,496 хүн халдвар авч, 523,654 хүн нас барсан, Бразилд 30,378,061 халдварын тохиолдол, нас баралт 663,108 бүртгэгджээ. Францад 30,605,614 тохиолдол, нас баралт 146,464, Германд 24,479,055 тохиолдол, 134,832 нас баралт, Их Британид 22,168,390 тохиолдол болон нас баралт 174,778 бүртгэгдээд байна.
Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeters” хуудсын мэдээлснээр, өнөөдөр өглөө манай гаригийн нэг сая хүнд ногдох нас баралтын төвшин 801.7 байна. АНУ-д нэг сая хүн амд 3,046 хүн, Энэтхэгт 372, Бразилд 3,079, Францад 2,219, Германд 1,603, Их Британид 2,541 хүн нас бараад байгаа аж.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.