НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Дарханы замын ажилд дайчлах цэргийн тоо тодорхой болоогүй

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын үлдсэн хэсэгт цэргүүдийг дайчлан оролцуулах шийдвэр гаргасан.

Тодруулбал, Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн автозамын ажил гүйцэтгэлийн түвшин багц 1- р багц 95 хувь, багц 2-р багц 20, багц 3-р багц 98, багц 4-р багц найм, багц 5-р багц 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тиймээс замын бүтээн байгуулалтын удаашралтай байгаа хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргаад байсан юм.

Бид энэ асуудлаар ЗХЖШ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяраас тодруулахад "Засгийн газрын шийдвэр гарсан. Хэр хэмжээний техник хэрэгсэл, хэдэн тооны цэргүүдийг дайчлах нь одоогоор тодорхой болоогүй байна. Ирэх долоо хоногт тодорхой шийдвэр эцэслэгдэн гарна" гэлээ.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2022 11:27

Хэзээ ч ашигл�##�тад орох юм

Холбоотой мэдээ

Back to top button