Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьжээ. Энэ үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэлжээ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.
Г.ХОНГОР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.