НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

МХЕГ: Монос, Тавин-Ус, Ази фарм эмийн сангийн зэрэглэлийг бууруулна

Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр / 2019.09.19/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 95 эмийн сан, эм хангамжийн байгууллагыг хамруулсан байна.

Хадгалалтын дэглэм зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй 23 ААН-д хялбаршуулсан журмаар, нэг ААН-д зөрчлийн хэрэг үүсгүүлжээ.  

Мөн стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлэх гэж буйг. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан  “Ананас” эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлсэн. Ананас, Цогт ээж, Монгол фарм сангуудад худалдаалж байсан хадгалалтын дэглэм зөрчсөн нийт найман нэрийн  177 ширхэг, 375 мянган төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, устгалд шилжүүлсэн зэргийг дурдлаа.

Үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосон нэг, бүтээгдэхүүн хураасан хоёр, албан шаардлага 45, 12.6 сая төгрөгийн торгуулийг 22 ААН, 2 албан тушаалтанд тавьсан байна. Мөн нөхөн төлбөр болох 800 мянган төгрөгийг улсын орлогод төвлөрүүлжээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар хотод 1300 эмийн сан бий. Монгол шиг эмийг хоол шиг хэрэглэдэг улс байхгүй. Эм бол хор. Та нар хяналт шалгалт явуулаад шаардлага хүргүүлэх төдий арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй, хууль бус ажиллагааг зогсоохгүй. Тиймээс стандарт шаардлага зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цуцална хэмээн ярилаа.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-19 13:25

Ene avgai Yu geed xutsaad bnaa.avilgach novshnuudtaigaa z##l.

zochin
zochin
2019-09-20 00:32

max m#ll delguur dotorhi monosiin aptekt hugatsaa ni duussan riboksin zarj bna mun tusgaar togtnoliin ordon dotorhi aptek hugatsaa ni duussan renger zarj bna edger aptekuudin shalgaj ugnu uu.

Холбоотой мэдээ

Back to top button