НийгмийнЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Tодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдaна

Tавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ "Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан байгаа. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. Мөн орон нутагт 15 аймгийн нэгдсэн эмнэлэг дээр дэмжих төвийг байгуулсан байгаа. Зарим аймгуудад мөн адил дэмжих төвийг ашиглалтад оруулж ажиллаж байна. Дэмжих төв гэдэг нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр хангагдсан өрөө гэж ойлгож болно.

Малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэг тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Харин эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах гэж байгаа бол бусад эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. 

Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна" гэлээ.

Мөн энэ удаагийн эрт илрүүлэг шинжилгээнд цагаа олсон онцлог зүйлүүд байгааг дурдсан юм. Тухайлбал эрт илрүүлгийн шилжилгээгээр үүссэн датаг нэгдсэн платформд хадгалах юм байна. Үүнтэй холбоотой өрхийн эрүүл мэднийн төв, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хүн нэг бүрийн шинжилгээний датаг хадгалж авна гэсэн үг. Тэр дагуу нийгмийн эрүүл мэднийд хамгийн чухал ажил болох өвчнөөс урьдчилан сэргийлэх болон архаг өвчин илэрсэн нөхцөлд хяналтдаа авч хүндрэлээс сэргийлэх бодлогыг цаашдаа үргэлжлүүэн хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа гэв.

Зохион байгуулалтын хувьд нийслэлийн эрүүл мэндийн газарт болон дүүргүүдэд штаб байгуулжээ. Тухайн дүүргийн штабууд иргэдийнхээ тусламж үйлчилгээний хамрагдалтын хүртээмжийг сайжруулах, графикын дагуу товлосон хугацаандаа хамрагдаж байгаа эсэхийг хянаж ажиллах тал дээр илүү анхаарна гэдгийг онцоллоо.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button