НИЙГЭМУРЛАГ

Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр болно

“Балар эртний цадиг-II” үзэсгэлэн 9-р сарын 19 буюу өнөөдөр Үлэг гүрвэлийн музейд 18:00 цагт  нээлтээ хийх гэж байна.

Уг үзэсгэлэнгээр Монголчуудын  уламжлал шүтлэг бөө мөргөлийн тухай түүх өгүүлсэн эд өлгийн зүйлс, эрт эдүгээгийн зайран удгадын онгод шүтээн, хувцас хэрэглэлийг дэлгэн танилцуулж байгаа. Мөн энэхүү  үзэсгэлэн сүүлийн жилдээ дэлгэгдэж,  нэн ховор өв дурсгалыг  олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

https://www.facebook.com/watch/?v=945331802477851

Хоёр дах удаа нээгдэж байгаа  үзэсгэлэн  энэ жил   эртний халх зайрангуудын хуяг хувцас, хэц хэнгэрэг, зан үйлдээ ашиглаж ирсэн бусад зүйлсийг цогцоор нь багтаасан дэглэлттэй гэдгээрээ анхаарал татаж байна. Мөн нээлтийн үеэр 15 бөө хэц хэнгэрэгээ зэрэг дэлдэж тэнгэрийн шүншгийг шингээсэн амьтай  үзмэрүүдийг аргадаж хурсан олонд хүндэтгэл үзүүлэх юм байна.

“Балар эртний цадиг-II” үзэсгэлэнг Т.Ангар зайран санаачлан зохион байгуулж Үлэг гүрвэлийн төв музей хамтран ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд сонирхсон хүн бүр ирэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88004231 дугаараас лавлах боломжтой.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button