НийгмийнСПОРТ

Олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгожээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн гишүүдийг танилцууллаа. Шигшээ багт 25 тамирчин дуудагдаад байсан бөгөөд дасгалжуулагчийн шийдвэрээр 12 тамирчныг сонгоод буй. Мөн гурван дасгалжуулагч, багийн дарга, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, эмч, массажист гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, шигшээ багийн даргаар М.Отгонбаяр,  Ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, дасгалжуулагч Ц.Чинзориг, Н.Алтан-Очир нар ажиллана гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

М.БАТ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button