НИЙГЭМ

Эсэргүүцлээ зогсоохгүй бол түрээсийг 1,5 сая төгрөг болгоно гэжээ

Дүнжингарав худалдааны төв лангууны түрээсээ 500-700 мянган төгрөгөөр нэмсэн талаар бид мэдээлсэн.

Түрээслэгчдэд Дүнжингарав худалдааны төвийн захиргаа наймдугаар сарын 25-нд гаргасан тушаалаа есдүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Ингэхдээ сарын 495 мянган төгрөг байсан түрээсийн төлбөрийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа талаар мэдэгдсэн байдаг.

Харин 1000 гаруй түрээслэгчид энэхүү нэмэгдлийг эсэргүүцэж өнөөдөр /2019.09.19/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаан зохион байгуулж, хотын дарга С.Амарсайхантай уулзахаар төлөвлөсөн аж.

Тэгвэл Дүнжингарав захын зүгээс түрээслэгчдийг тэмцлээ зогсоохгүй бол одоо хаалттай байгаа лангууг битүүмжлэх, цаашлаад түрээсийн төлбөрийг 1 сая 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ гэж албан бусаар мэдэгдсэн хэмээлээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадууд оронд нь оруулах гэж байгаа сураг байсан. Дүнжингарав.оролтгүй болж. Түрээс нэмэгдвэл үнэ ханш нь бас нэмэгдэнэ. Аятайхан зах байсан юмсан

ZOCHIN
ZOCHIN

BVGD GARAAD L YBCHIHAACH XOOSON BAIJIL BAINA BIZ

bi
bi

narantuul, harhoring bodvol baraan ih untei zardag odoo ch byr oroltgui boljde oirhonoor humuus e mart ih ordog bolj bn lee dunjingarav dampuurhan dee

Холбоотой мэдээ

Back to top button