НийгмийнУЛС ТӨР

АЙЛЧЛАЛЫН ТОЙМ: Ё.Хаяши Украины асуудалд "Барууныг баримтална биз дээ" гэж сануулахаар ирлээ

Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшигийн Монгол Улс дахь айлчлал өнөөдөр дуусна. Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай албан ёсны уулзалт хийсэн.

Энэ нь тус улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилж буй зургаа дахь удаа нь болж буй. Харин Ё.Хаяши энэ удаад хоёр уулзалт хийхдээ томоохон стратегийн түншлэлийн асуудлаар харилцан ойлголцолд хүрнэ гэхээс илүү хоёр улсын хамтын ажиллагааг дахин сануулах зорилго агуулсан шинжтэй байв.

ЗАХИДАЛ: УКРАИНЫ АСУУДАЛ ОЛОН УЛСЫН ДЭГ ЖУРМЫГ ГАНХУУЛЛАА

Тухайлбал, Ё.Хаяши ирэхийнхээ өмнө Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг япон хэл рүү орчуулж, Гадаад харилцааны сайдад илгээсэн. Энэ нь түүний илгээлт захидлын нэгэн хэсэг болсон байв. Харин захидлын агуулга нь, хоёр улсын өнгөрсөн хугацаан дахь хамтын ажиллагааны сайн талуудыг дурдаад, Украинд болж буй нөхцөл байдлыг эш татсан байгаа юм.

Тодруулбал, "...Олон улсын харилцаа улам өөрчлөгдөж, ярвигтай болж байна. Украинд үүсээд буй нөхцөл байдал өнөөдрийг хүртэл бий болгосон олон улсын эрх зүй, хэм хэмжээг бүхэлд нь үгүйсгэж, дэг журмыг Ази тивийн хүрээнд ганхуулахад хүрээд байна... " гэж дурдсан байв. Энэ хэсгийг үргэлжлүүлээд "Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлэг зөвхөн Монголын үзэсгэлэнт байгалийг магтан дуулсан төдий биш билээ" хэмээсэн нь анхаарал татна.

Өөрөөр хэлбэл сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал Монгол Улс геополитикийн хувьд хойд болон урд хоёр хөрштэйгээ нэгдмэл байж, зүүний үзэл баримтлалыг хүндэтгэх үү, эсвэл барууныг дэмжиж, гуравдагч хөрш орнуудын байр суурийг илүү авч үзэх үү гэсэн асуултыг тавиад байгаа юм. Гадаад орчинд монголчуудын уур амьсгал хэрхэхийг тандсан, ажсан дүр зураг байсаар буйг мартаж болохгүй.

Харин эл үес гуравдагч хөрш, нөгөө талаар барууны ертөнцийн төлөөлөл болсон Япон улсын Гадаад хэргийн сайд айлчлахдаа Украины асуудлыг энэ өнцгөөс нь хөндөнө гэдэг анхаарал татах сэдэв юм. Өөрөөр хэлбэл "Хэдий ОХУ, БНХАУ-ын дунд оршдог ч бидний байр суурийг үл хүндэтгэвээс...", эсвэл "...үл хүндэтгэх вий" гэсэн мессежийг аль аль утгаар нь өгч буй.

ТОМ ЗУРГААР: АЗИЙН ОРНУУДТАЙ ОРОС, УКРАИНЫ АСУУДЛААР УУЛЗАНА

Энэ сарын 12-ны өдөр Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши дөрөвдүгээр сарын сүүлээр Казахстан, Узбекистанд айлчлахаар төлөвлөөд байгаа талаар гадаадын хэвлэлд мэдээлж байв. Эдгээр айлчлалаар тэрбээр Орос, Украины асуудалд Япон улсын байр суурийг дэмжихийг уриална гэдгийг NHK мэдээлж байлаа.

Ё.Хаяшигийн хувьд Оросын талыг илтэд буруушааж, дэлхий дахиныг энх тайвны төлөөх, нээлттэй глобал ертөнцийг бий болгохын төлөө үзэл санаагаа нэгтгэхийг уриалсан удаатай.

Харин Монголд ирэхийнхээ өмнө Казахстанд айлчлаад, Оросын эсрэг дэлхийн байр суурьд нэгдэхийг уриалжээ. Энэ талаар Japan Times мэдээлсэн. Узбекистанд айлчилж амжаагүй байна. Харин Монгол дахь айлчлалыг нь Kyodo News-т "Монголчуудыг Украины асуудалд Оросын эсрэг байр суурь баримтлахыг уриаллаа" гэж гарчиглан мэдээлсэн нь анхаарал татаж байна.

Ё.Хаяшигийн хувьд үүний дараа Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудад Орос, Украины асуудлаар үргэлжлүүлэн айлчлал хийнэ гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор хуучин ЗСБНХУ-ны бүрэлдэхүүнд байсан улсуудаар айлчилж буй дүр зурагтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mendee
mendee
2022-05-02 09:45

yamar ch songoltgui bairshild bga bidniig shahaad yah ve de. Yadaj baihad hamgiin oiriin holbooton n nogoo tald n bna.

Иргэн
Иргэн
2022-05-02 09:53

Манайхыг АНУ, барууныхан Украиныг ямар болгосон тэр хэмжээнд аваачихыг хүсэж яваа нөхөр бна л даа, эд нарын хүссэнээр манай газар нутаг дайны т##бар болно гээд бас горьдож явна, манай нутаг руу х##дан довтолж байснаа мэдэхгүй улс төрийн элдэв хатг##га хийгээстэйгээ бас

Зочин
Зочин
2022-05-02 10:10

энийг ирнэ гэхэд, ятгахаар ирэх нь гэж хэлж байсан

Зочин
Зочин
2022-05-02 10:13

Улс орнуудыг АНУ ын т##д ор гэж ятгаж яваа юм биз дээ. Америк атомын бөмбөг хаяж, хичнээн мянган иргэдийг нь амьдаар нь хайлуулсныг мартжээ эд нар

Зочин
Зочин
2022-05-02 11:41

Ханцуйн дотроо бол барууныг дэмжиж байгаа шүү, төрийн хэмжээнд шууд дэмжих нь бидэнд маш их эрсдэлтэй учирыг ойлгож хүлээж аваарай.

Зочин
Зочин
2022-05-02 11:54

Дундыг баримтлах бодлогоо барихааас өөр аргагүй шүү.

Зочин
Зочин
2022-05-02 11:58

хүн төрөлхтөнмй хорт хавдар путлэрийн Орос улс

иргэн
иргэн
2022-05-02 15:31

өөрсдийгөө хичээ. самуурайн эсрэг хамт тул##дсан , танай био туршилтад хамт өртсөн ард түмэн танайхыг дагах уу. гоминданы 731 ангийн туршилтад оруулсан монгол иргэдийн нэрийг зарлаж нөхөн олговор олгох ёстой

Зочин
Зочин
2022-05-02 17:13

manai nutag ruu sanaarhsan uls ih bnaa. umnu ni si bas ene shulgiig unshaad bsan. bid uuriin erh ashgaa l hamgaalah ni zuv bno.

Холбоотой мэдээ

Back to top button