СПОРТ

Даян Мэргэн Б.Ёндонгийн санаачилсан ИХ СУРЫН харваанд Д.Отгонхүү З.Болормаа нар ТҮРҮҮЛЛЭЭ

Монголын Үндэсний Харвааны Хөгжлийн Чиг Хандлага сэдэвт Харваачдын Анхдугаар хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөж хэлэлцүүлгээс гарсан санаа санаачлагын дагуу сурын харвааг амжилттай зохион байгуулжээ.

Тус харвааны зорилго нь үндэсний сурын тэмцээнийг богино хугацаанд, үзэгч олон нийтэд ойлгомжтой байлгах, харваачдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Иймд Монгол Улсын Даян Мэргэн Б.Ёндонгийн санаачилсан тус харвааг ҮЖИН ЭЛЕКТРОНИКС” цахилцаан барааны дэлгүүр ивээн тэтгэж үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Харвааны дүнгээр

Эрэгтэй харваачид:

  • Тэргүүн байр:  Увс аймаг, Алтандуулга багийн  Аймгийн Гарамгай харваач Дамирангийн Отгонхүү /35 оноогоор/
  • Дэд байр: Архангай аймаг Эрдэнэбулган сумын харьяат Багануур дүүрэг Уурхайчин багийн Аймгийн Гарамгай  харваач Соронзонболдын Болдхүү /35 оноогоор/
  • Гуравдугаар  байр: Алдар спорт хороо Алдар Жем багийн харваач Аймгийн мэргэн Д.Жаргалсайхан /34 оноогоор/
  • Дөрөвдүгээр байр: Говь-Алтай аймаг Баян-Уул сумын уугуул, Засагт Хан клубын Аймгийн гоц харваач Д.Чинбат /34 оноогоор
  • Тавдугаар байр: Дорнод аймаг, Бурхан халдун багийн харваач Спортын мастер Б.Зоригтбаатар /34 оноогоор/

Эмэгтэй харваачид:

  • Тэргүүн байр: Дархан-Уул аймаг, Дархан цэц багийн харваач Аймгийн мэргэн З.Болормаа /37 оноогоор/ 
  • Дэд байр: Аврагч Спорт хороо Эрч клуб, Голомт банкны харваач Б.Түвшинжаргал /36 оноогоор/
  • Гуравдугаар байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Мондэ багийн харваач Аймгийн мэргэн Б.Мөнгөнцэцэг /34 оноогоор/
  • Дөрөвдүгээр байр: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул Мондэ баг, СЭЗИС-ийн харваач Аймгийн мэргэн Л.Мөнхзул /33 оноогоор/
  • Тавдугаар байр: Өмнөговь аймаг, Хилчин Спорт хороо Есүхэй мэргэн клубын харваач И.Цэцэгмаа /33 оноогоор/ тус тус шалгарчээ.

Харваачид хана харвааны 20 сум харвасны дараагаар онооны эрэмбээр эхний 128 харваач дараагийн шатанд харвасан.

128 харваач хасаа харвааны эхний өрөг буюу 8 сум харваж харваачдыг дахин  оноогоор эрэмбэлэж 64 харваач дараагийн шатанд харвасан.

64 харваач хасаа харвааны эхний өрөг буюу 4 сум харваж харваачдыг дахин  оноогоор эрэмбэлэж 32 харваач дараагийн шатанд харвасан.

32 харваач хасаа харвааны эхний өрөг буюу 4 сум харваж харваачдыг дахин  оноогоор эрэмбэлэж 16 харваач Шигшээ харваанд харваж тэмцээний дүнг нийлбэр оноогоор тэмцээний дүнгээ гаргасан.

Харваа дээрх дүрмийн дагуу явагдсан ба уг тэмцээнийг анх удаа туршиж үзсэн бөгөөд тэмцээнд оролцсон харваачдын дийлэнх олонх дараа дараагийн удаа дахин туршиж үзэж сур харваа тэмцээний нэг хэлбэр болгохыг ихэд дэмжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-03 12:38

сайхан тэмцээн болсон шүү

Холбоотой мэдээ

Back to top button