
Дэлхийн хамгийн том тамхи үйлдвэрлэгчдийн нэг Японы “Japan Tobacco” компани Украинд өрнөж буй дайны улмаас Орос дахь бизнесээ зарах бодолтой байгаа аж. Энэ талаар тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Өөрчлөлт, бас урьдчилан таамаглах боломжгүй орчин нөхцөлүүдийг харгалзан “Japan Tobacco” компани Орост бизнесээ хөгжүүлэх янз бүрийн хувилбарууд, тэр дундаа өмчлөлөө шилжүүлэх боломжийг үргэлжлүүлэн судалж байна” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ.
“Japan Tobacco” компани нь Орост 4000 орчим ажилтантай аж.

Гуравдугаар сарын 10-нд “Japan Tobacco” компани Украины нөхцөл байдлын улмаас Орост хийх хөрөнгө оруулалт, сурталчилгаагаа зогсоож байгаагаа зарласан.
Дөрөвдүгээр сард тус компани Санкт-Петербург болон Ленинград муж дахь тамхины үйлдвэрүүдийнхээ Ерөнхий захирлыг сольж, гадаадын иргэн Андржей Кржижтоф Копечийн оронд эл албан тушаалд Оросын иргэн Павел Купреевийг томилсон юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь компаниа зарах эхний алхам гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэд юм бэ? Үнээ бичээч