Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

"Тамгагүй төр"-ийн эх оронч үзлээр цадиггүй үеийн “зутан”-гаа нуугсад

Цадиггүй үеийн зутанг “Тамгагүй төр”-өөр урвуулан харуулав

Төрт улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө төрсөн хүү, янагшин дассан амрагаа алж буй агуулга бүхий Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт жүжгийг Херо Б.Баатар найруулж, А.Амундра продюссероор нь ажиллав. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дагаж, хуурай дүү нь болтлоо хамаг сайхан муухайг нь хийж явсан хүн бол Б.Баатар. Тэрбээр өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах.

Энэ логикоор тэр Монголын төрд сүүлийн жилүүдэд хүчтэй байсан, байгаа тэргүүлэгчидтэй өвөр, түрий нэгтэй явж иржээ. Эл жилүүдэд монголын төр нэгэнт тогтоод байсан цадиггүй, эрээ цээргүй, үнэт зүйлгүй байх урвуу зам руу улам гулссан. Сайнаар оносон нь ч байх алсуураа яс чанараа улам ихээр гээв. Тийм сууриудыг бэхжүүлэхэд тархи ухаанаа дайчлан зүтгэсэн Херо Баатар “Тамгагүй төр” жүжгийг энэ цаг үед тавьж байгаа нь элэглэл, инээдэм гэмээр. Бас болоогүй, МАН-ын генсекийн зөвлөх А.Амундра оролцсон гэж байгаа.

Төрөө тамгагүй болгох их замналыг тавилцсан нэгэн өнөөдөр төрт улсынхаа төлөө төрсөн үр, энгэртээ тэвэрсэн эмэгтэйгээ алж буй хаант төр засаглагчийг магтан дуулах тийм эгог өөрийнхөө чухам хаанаас гаргадаг байна аа гэмээр. Ухаантай улсууд уг нь үүнийг харж байгаа. Дотроо бодож, жигшиж ч байгаа. Гэвч тэд зүтгүү цагт үнэ мөнгө, асар их зардлаар боссон жүжгийг зулгуйдан очиж үзээд, Херо Б.Баатарыг тэврэн үнсэцгээв.

Цадиггүй цагийн зутангаа энэ үеийнхэн “Тамгагүй төр”-өөр “Бидний үйлдэл бол эх оронч үзэл юм” гэж тунхаглав. Нийгэмд далд ухамсараар нь ингэж үнэмшүүлэхийг зорив.

Нэг залиар нөгөөг аргалах логик

Засгийн газрын байц, хотын асуудал, яамдын энэ түчигнээнийг харахаар Л.Оюун-Эрдэнийн томоохон агуулгууд дээрх бодлогын реформ хийх гэсэн зүтгэл. Түүнийг нь муу сайн бүх аргаа ашиглаад ажил хэрэг болгох гэсэн Х.Нямбаатарын чин сэтгэл. “Би байгаа дээрээ үүнийг хийе” гэсэн Д.Сумъяабазарын учиргүй их дайрдаг  байдлаар засаг, төрийнх нь ажил жаахан урагштай байгаа шиг.

Үүн дээр Л.Халтар, Г.Ёндон нарын том салбар атгачхаад учраа олохгүй уймарч яваа өвгөчүүлийн асуудлуудыг Б.Жавхлан сайдын сийрэгдүү заль, ухаанаар түр намжаадаг нэг арга байна. Зорьж байсан томоохон бодлогын реформоо эвдэхээр түүнийг нь очиж ОУВС-д тайлагнадаг, “аргалах” хүндхэн ажлыг ч Б.Жавхлан сайд үүрдэг болов. Тэтгэврийн реформоо эвдсэнээс хойш лавтай хоёр ч удаа ОУВС-гийнханд очиж, ажил байдлаа тайлагнав.

Энэ хугацаанд Хөгжлийн банкны дуулианаар ямар ч ялгамжгүйгээр үйлдвэрлэгчид, хийж бүтээх гэж зоригсдоо ялладаг нийгмийн давалгаа сайтар биежлээ. Төрийн албаныхныг олон нийтэд муучлан үзүүлэх нь хэрээс хэтрэв. Ухаантай шиг улсууд одоо төрөөс “Ер нь бүтэхгүй, сайн сайхны гэгээ тусахгүй юм байна” гэцгээж, зугатах болов. Эх оронч  байдлаар төрөө хайрлаж зүтгэсэн дунд шатны ахих боломжтой хүмүүсийг цүнх баригчид  тасралтгүй хяргаж байна. Цүнх баригчдыг энэ Засгийн газар хамгийн их өөгшүүлэв.

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Их хурлаар социал демократ үзлийг зарлаж, 1940, 1960 оны гэрэл зургийн сайхан түүхүүд харуулав. Ингэж дэвсгэр бэлдэж байгаад, Д.Эрдэнэбилэгийн хувьчлал, концесс нэрээр төрөөс авсан өмчүүдийг “нийгэмчлэв”. Өнгөн талаас нь харахад яг зөв сайхан яваад байгаа юм шиг мөртлөө сууриараа буруу агуулгууд ингэж ердийн байдлаар өрнөдөг боллоо.  

Нэг жижигхэн заль нийгэм рүү шидчхээд биежээд ирэнгүүт нь гол зорилгоо биелүүлдэг энэ хулгайч байдлыг “Тамгагүй төр” жүжгийн нийгэм дэх нөлөөллөөр харж болохоор байна.

Яг цэвэрлэх гэж буй мэт байснаа буцаж үсэргэдэг УЛСТӨРЖИЛТ

Залуус органик маягийн жагсаал Төв талбайд хийж, Ерөнхий сайд нь тэдэнтэй уулзаж, шийдвэрээ өөрөө гарч ирж таницуулаад, хачин гоё жишиг үзүүлэв. Залуус нийгэмд тэгш бус байдал үүсгэж буй авлига, албан тушаалын байдлыг хүчтэй шүүмжилсэн. Үүнтэй тэмцэхээ илэрхийлж, "УЕП түдгэлзүүлэн шалгах УИХ-ын гишүүдийн нэрийг оруулж ир" гэж Ерөнхий сайд нь олны өмнө орилов.

Хууль, шүүхийнхэн ч нийгмийн энэ шүүмжээс тойрч зугатах аргагүй. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ оруулж ирлээ. Гэвч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгээ задгай саналтай орох бүрхэг чиглэл өгөөд, хуйвалдаан хийх, үгсэн тохирох гарцыг өөрөө сул тавьж өглөө. Ингэснээр парламент УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэн шалгах агуулгыг дэмжихээс татгалзав.

Ингэж яг төрөө цэвэрлэх гэж буй мэт, яг болохгүй хүмүүсээсээ салах гэж буй мэт тоглодог Л.Оюун-Эрдэнийн арга дахин биежив. Одоо АТГ дахин тэдний нэрийг оруулж ирэх чиглэлийг ч тэр өгч суугаа, хөшигний ард.

Тайзан дээр илдээ сугалчхаад, цаанаас гэмтэнг гаргаж ирүүлэх чиглэлийг өгчхөөд, яг шийдэх болохоор эргээд зугтчихдаг энэ жишиг. Яах аргагүй л энэ цагийн залуусын муу арга.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Энэ нэг эргэж буцсан, ил далд өөр байдлаар тоглодог, нэг ажлаар нөгөөг нь сааруулдаг, олон нийтээ сошиал хөөсөөр хуурдаг байдал ЯАГААД "ГААРААД" БАЙНА ВЭ. Залуу, хүлээлттэй энэ үеийнхэнд ингэж ажиллахыг хэн заагаад өгчхөв. Цаашдаа төрийн бүх шатанд ийм хөнгөн, хөөрөлгөн арга барил хоногшчихвол яах вэ. Төрт улс чинь төрийн эрхийг атгасан хүмүүсийн хүсэмжээр ёс суртахууны хувьд хаашаа чиглэчхэв.

Ийм олон асуултууд энэ үед улс төрийн тавцан дээр хүчтэй оршиж буй хүмүүсийн нөлөөллөөр бий болж байна. Лавшран хоногшиж байна. Үүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг биш. Хэрсүү нүдээр харж, эсрэгцэн зогсож, дуу хоолойгоо өргөдөг эрүүл эх оронч орон зай асар үнэ цэнэтэйгээр үгүйлэгдэх болов. Төрөө тамгагүй болгох агуулга руу явж байж, нийтээрээ "Тамгагүй төр" жүжигт алга ташаад ч яах билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-04 08:13

Төрсөн ах дүүс нэгнийхээ төлөө ажилл�##�гүй яах юм

Яг ингэж бодоод байсан юм
Яг ингэж бодоод байсан юм
2022-05-04 08:16

Херо Баатар “Тамгагүй төр” жүжгийг энэ цаг үед тавьж байгаа нь элэглэл, инээдэм гэмээр. Бас болоогүй, МАН-ын генсекийн зөвлөх А.Амундра оролцсон гэж байгаа.

Зочин
Зочин
2022-05-04 08:26

Jonhuugiin I duu nar billion do ene hoyr Ugaasaa duu ni

Зочин
Зочин
2022-05-04 08:45

Оюун-Эрдэнэ нэг л хөнгөн стилийн шоу т�##�даа төрд тохирохгүй хүн харагдах юм. Зөвлөх хүрээлэгчид нь бас нэг тийм өнгөцдүү хүмүүс

Зочин
Зочин
2022-05-04 08:49

Asuudliin aguulga oilgodog alsiin bodoltoi darga xun bol uym bodohoor l niitlel bna......odoogiin udirdlagiin tarhi ugaalt yabgan arga zaliig sain l sanuulj xelj dee..

Зочин
Зочин
2022-05-04 09:09

Yawj yawj mongoliin suuliin veiin haanchidiig turvvlegch ni Hero yum bishu. Uuruu dald haan bolchihool. Tegwel Hero margaash dvvgvi bolj Mongol tur tenegeesee salah heregtsee bn. ter ni danh. Yadaj ediin zasag, mergejliin udirdlaga gej medeh PM-tei bbaih tsag ve shd

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин
2022-05-05 00:05
Reply to  Зочин

Олон хүн дотроо оё гэж бодож уншсан байх аа

Зочин
Зочин
2022-05-04 09:34

Мядагбадам Супер бичжээ

Зочин
Зочин
2022-05-04 10:17

Баатар монгол тулгатны 100 эрхэмээ гоё хийдэг байсан. Найруулгаа улс төр дээр уран бүтээл дээрээ хий

Зочин
Зочин
2022-05-04 10:17

Oyuk ene 2 danh butehgui ee

Зочин
Зочин
2022-05-04 17:52
Reply to  Зочин

Эх оронч з�##�уус

Зочин
Зочин
2022-05-04 10:20

Oyuk chadahgu bl ajla uguu

Зочин
Зочин
2022-05-04 10:26

Жинхэнэ манан бүоэглэл найруулсан байна лээ наад жүжгийг чинь

Зочин
Зочин
2022-05-04 13:42

Оюунэрдэнэ шоучин зүгээр л төрөө с �######�.... Худлаа шоудахаас өөр юу ч чадахгүй. Ард түмэн бол цагаан цаас гэж найзууд дотроо ярьдаг гар ш дээ ..

Зочин
Зочин
2022-05-04 14:43
Reply to  Зочин

Зөв л бичсэн байна

Зочин
Зочин
2022-05-04 18:57

сайн нийтлэл болжээ. Ийм асуудлын мөн чанарыг зөв олж харсан нийтлэл нь олны дунд сайн түгээгдэж, яригдахгүй атлаа зариг г.м зарим сайтынх шиг ховын шинжтэй, мөн чанар биш илрэх гадаад хэлбэрийг нь л өнгөц харсан мэдээлэл шуурга шиг л шуугих нь өнөөгийн л бидний бгаа царай энэ биз ээ. Гэвч энэ мэт асуудлаа зөв олж харсан нийтлэлээ бүү зогсоогоорой. Ер нь ард түмэн чанаржиж байж л төр чанаржих нь үнэн юм

Зочин
Зочин
2022-05-04 22:21

Сайн ч жүжиг болсон байна лээ сэтгүүлч ч голыг нь олж бичиж ккк

Зочин
Зочин
2022-05-04 22:24

Тусгаар тогтнолын ордонд Тамгагү төр жүжиг тоглогдож байна

Зочин
Зочин
2022-05-04 23:13

ОЭ улсаа сүйдэлж бнаа

Зочин
Зочин
2022-05-04 23:54

Тэнэг хүүхэн бэ

Зочин
Зочин
2022-05-05 00:04

Ман сэтгэлгээ сайтай АН тэнэг эднүүс шиг сэтгэдэг бол �##�ахгзй юу

Зөв
Зөв
2022-05-05 00:50

Энэ нэг эргэж буцсан, ил д�##�д өөр байдлаар тоглодог, нэг ажлаар нөгөөг нь сааруулдаг, олон нийтээ соши�##� хөөсөөр хуурдаг байд�##� ЯАГААД "ГААРААД" БАЙНА ВЭ. З�##�уу, хүлээлттэй энэ үеийнхэнд ингэж ажиллахыг хэн заагаад өгчхөв. Цаашдаа төрийн бүх шатанд ийм хөнгөн, хөөрөлгөн арга барил хоногшчихвол яах вэ. Төрт улс чинь төрийн эрхийг атгасан хүмүүсийн хүсэмжээр ёс суртахууны хувьд хаашаа чиглэчхэв.

ИРГЭН
ИРГЭН
2022-05-05 13:16

Za daa urlag bol urlag shuu de !

Зочин
Зочин
2022-05-05 15:04

Мядагбадам жиба амаа тат

Зочин
Зочин
2022-05-05 15:06

Мядагбадам жиба амаа тат

Зочин
Зочин
2022-12-11 12:01

Мядагбадам сайн сэтгүүлч юм аа нуруутай шударга харизматай сайт нь сайн байхаас аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button