УЛС ТӨР

ДАТА: ТЕГ-ын тендерт Төвбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы хамаарлын компани шалгарчээ

Татварын ерөнхий газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр, зарласан тендерийнхээ үр дүнг нийтэлжээ. Тодруулбал, уг тендерт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн барилгыг 9 тэрбум 500 сая төгрөгөөр улсын төсвийн хөрөнгөөр бариулахаар зарласан тендер байсан аж.

Уг тендерт "Бумбод", "Дүрт-Уул", "Сан" зэрэг компаниуд материалаа өгөн өрсөлдсөн аж. Улмаар тендерийн гүйцэтгэгчээр Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы "Сан" ХХК шалгарсан байна. 

"Бумбод" ХХК-ий хувьд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн шалтгаанаар хасагдсан бол "Дүрт-Уул" ХХК-и хувьд “ТОӨЗ 5.3 (а) шаардлага хангахгүй, ТОӨЗ 5.3 (б) шаардлага хангахгүй” гэсэн шалтгаанаар хасагдсан гэжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-04 10:38

Шоронд орох боломжтой болжээ энэ хоёр

Холбоотой мэдээ

Back to top button