ЭДИЙН ЗАСАГ

Прогноз: Зэсийн үнэ 8800, алтны үнэ 2000 ам.долларт хүрнэ

“Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны нэгдүгээр улирлын тайланд, хүдэр дэх зэс, алт, мөнгөний агууламж буурсан талаар дурдсан байна. Тодруулбал, бутлагч руу орох хүдрийн дундаж агуулгад:

  • Зэс – 0.46 хувь, өмнөх оны мөн үед 0.56
  • Алт – 0.38 r/у, өмнөх оны мөн үед 0.68 байна.

Түүнчлэн ил уурхайгаас нийт 22.5 сая тонн хүдэр олборложээ. Өмнөх оны мөн үед 23.9 сая байсаан нь бас буурсан үзүүлэлт болж буй. Харин үйлдврлэсэн зэсийн баяжмал 182.7 мянган тонн байгаа юм. Мөн 20 мянга орчин тонноор буурч ирсэн дүн гэдгийг онцолъё.

-ЗЭСИЙН ҮНЭ БУУРАХ, АЛТНЫХ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

Өдгөө хил, гаалийн асуудал жигдрэхгүй байгаагаас үүдэж, уул уурхайн түүхий эдийн экспорт тасалдсаар байна. Гэхдээ баяжмал дахь агуулгын хэмжээ буурна гэдэг бодлогоос, гадаад харилцаанаас үл шалтгаалах хүчин зүйл.

Нөгөө талд дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ буурах төлөвтэй болжээ. Тодруулбал, сүүлийн 14 хоногт идэвхийлэн буурч, тонн нь 9256.8 ам.доллар болжээ. Харин "Trading Economics"-ийн гаргасан прогнозоор, ирэх жилийн дөрөвдүгээр сард 8816 ам.долларт хүрэхээр байгаа аж.

"Trading Economics"-ийн прогноз

Харин алтны үнэ сүүлийн 14 хоногт унци нь 100 орчим ам.доллараар буурч, 1865 ам.долларт хүрчээ. Гэхдээ "Trading Economics"-ийн прогнозоор ирэх жил хүртэл тасралтгүй өсөж, 2000 ам.долларт хүрэхээр байгаа юм.

"Trading Economics"-ийн прогноз

Зэс, алтны үнэ мөнхөд өндөр байхгүйг энэ савлагаа сануулж буй. Хүнд цаг үед уул уурхайн түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа нь манай эдийн засгийг чирч яваа. Харин үүнд найдах бус, ядаж экспортоо нэмэгдүүлэх чиглэлд эрх баригчид анхаарах шаардлагатайг ирэх жилийн прогнозууд сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button