ЭДИЙН ЗАСАГ
Монголбанк өнгөрөгч сард 358.9 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны дөрөвдүгээр сард 188,943 төгрөг байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.