Нийгмийн

Монгол иргэдийг БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.

       Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд өнөөдрийн шийдвэр нь БНСУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

        Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байгаа бөгөөд өмнө нь манай талаас 2010 онд Япон Улс, 2013 онд Канад Улс болон Герман Улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаж байсан.

     Монгол Улсынхаа иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс солонгосын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button