ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Азгүй” Монгол Улс ам.долларын хомстолтой тэмцэж байна

Hapless Mongolia struggles with a shortage of dollarsбуюуАзгүй Монгол Улс ам.долларын хомстолтой тэмцэж байна гэсэн нийтлэл https://www.intellinews.com/ сайтад нийтлэгджээ.

Эл сайт нь Берлин хотод төвтэй ба Зүүн Европ, Төв Ази, Африк, Ойрхи Дорнодын гээд дэлхийн 72 өөр улс орон, 400 гаруй аж үйлдвэрт хамаарах мэдээ, мэдээлэл нийтэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл.

  • Нийтлэлийг тус сайтын эдийн засагч Антонио Грасеффо /Antonio Graceffo/ судалгааны үндсэн дээр бичжээ. Тэрбээр Азийн хэд хэдэн оронд амьдарч байсан Америкийн эдийн засагч, Хятадын шинжээч, бас зохиолч. Хятадын эдийн засаг, геополитикийн талаар дүн шинжилгээ хийж, “Ярилцах цэг”, “Өргөн өнцөг”, “Хятад төвлөрөл”, “Хориотой мэдээ” зэрэг телевизийн янз бүрийн нэвтрүүлэгт байнга оролцдог эдийн засагч юм.

Нэгдүгээр сарын сүүлчээс Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтмол буурч, харин инфляц нь өссөөр байна. Үүнд, Украины дайны нөлөөгөөр Оросын байгалийн хий, эрчим хүч, улаан буудайн үнэ нэмэгдсэн зэрэг хэд хэдэн шалтгаан бий.

Нэн ялангуяа, БНХАУ-ын эрх баригчдын “Тэг ковид” бодлогоос үүдэн экспортын хэмжээ буурч, улмаар хил гаалиа хааснаар Монгол Улсын ам.долларын орлого буурч байна. Эдгээр нь мөн Хятадын барааг импортлоход саад болж, Монголын ихэнх бэлэн бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнийг өсгөж, шүдний ооноос эхлээд цэвэрлэгээний бодисуудын үнэд хүртэл нөлөөлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадаас Монгол Улсыг зорин ирэх аялагч жуулчдын тоо буурч, экспорт багассан нь ам.доллар багасах шалтгаан болсон.

Гадаад валют буюу ам.доллар Монгол Улсад импорт, зээл, мөнгөн гуйвуулга, аялал жуулчлал, тусламжийн замаар орж ирдэг. Эдгээр ам.долларын дийлэнх нь Төв банк болох Монголбанкинд эргэлдэж байдаг. Валютын нөөцдөө чухам хэдэн ам.доллар нэмэх вэ гэдгийг чухамхүү Монголбанк тодорхойлдог. Харин үлдсэн хэсгийг долоо хоногт хоёр удаа арилжааны банкууд руу дуудлага худалдаагаар арилждаг юм. Арилжааны банкууд үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хүлээгдэж буй хэрэгцээ шаардлагад тулгуурлан ам.долларын үнийн саналыг гаргадаг.

Хоёрдугаар сарын сүүлээр Оросууд Украин руу довтлохын өмнөхөн хэд хэдэн оросууд Монгол Улсад ирж, ам.доллар худалдаж авсан нь нийлүүлэлтийг улам бүр бууруулж байсныг Улаанбаатарын хэд хэдэн ченж мэдээлсэн. Украинд чухам юу болж байгааг мэдсээр байж ченжүүд, банкирууд яагаад хамаг ам.доллароо арилжсан бэ гэсэн асуултад Монголын эдийн засгийн үзэгдлүүдийг судалдаг дата судлаач банкир, ченжүүд хариулахдаа эрэлт нийлүүлэлтийн дагуу зах зээлийн ханшаараа арилжсан хэмээн хариулсан. “Тэд макро эдийн засгийн хүчин зүйлд санаа зовдоггүй” гэж тайлбарласан юм.

Төгрөг буюу төгрөгийн ханшийг зохицуулах талаар Монголбанк санаа зовдог ч банкир, ченжүүд бол зүгээр л үйлчлүүлэгчдэдээ үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхэлдэг хүмүүс гэж арилжааны банкны ажилтан тун төстэй хариулт өгсөн юм. Нэмж дурдахад тэд өөрсдийн хувийн таамаглалаас үл хамааран зах зээлийн ханшаар зарах үүрэгтэй. Банкирууд болон ченжүүд үнэд өөрчлөлт оруулах эсхүл тодорхой мөнгөн тэмдэгтийн арилжаагаа зогсоох гэхээсээ илүүтэй геополитикийн үйл явдлууд үнэд тусгалаа олохыг хүлээдэг.

Өнөөгийн Монголд ам.долларын хомстол үүсч байгаа нь нийлүүлэлт буурсан, эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Иргэд төгрөгийн дансаа үнэ цэн нь буурч байгааг хараад бэлэн мөнгөө аль болохоор ам.доллар руу хөрвүүлэх хүсэлтэй байна. Төгрөгийн үнэ тогтмол өсөж байгаа хэдий ч эрэлт нэмэгдсээр байгаа юм. Гурав, дөрөвдүгээр сард арилжааны банкууд болон “Найман шарга” гэх валют арилжааны зах зээл дээр валют солиход хязгаарлалт тогтоосон.

Эмнэлгийн зардал, гадаадын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр төлөх зэрэг яаралтай үед их хэмжээний мөнгө шилжүүлэхэд ямар ч асуудал гарахгүй гэдгийг Монголбанкнаас мэдэгдсэн. Мөн Төв банкнаас валют хөрвүүлэхэд хязгаарлалт тавиагүй, харин арилжааны банкууд тавьсан хэмээн мэдэгдэв. Гуравдугаар сард банкуудын хөрвүүлгийн нэг өдрийн хязгаар 50 сая төгрөг буюу ойролцоогоор 16,550 ам.доллар байв. Харин дөрөвдүгээр сарын дундуур гэхэд хөрвүүлгийн хязгаар 300,000 төгрөг буюу ойролцоогоор 99.30 ам.доллар болтлоо буурчээ.

Улаанбаатар хотод гадаад валютын банк, ченж, “Фэйсбүүк” гэсэн гурван үндсэн зах зээл байдаг. Иргэд нь хувийн “Фэйсбүүк” хаягаараа дамжуулан “ВАЛЮТ АРИЛЖАА ТОХИРОЛЦОО гэх нэртэй “Фэйсбүүк” группт гадаад валютыг өндөр үнээр арилждаг. Банкны ханш, ченжийн ханш, “Фэйсбүүк” группээр арилжих явцад үнийн саналын хооронд хэдэн зуун төгрөгийн зөрүү гарч болдог.

Дөрөвдүгээр сарын 15-нд “Фэйсбүүк” хуудсаар нэгэн иргэн ам.долларыг 3,140 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан бол өөр нэг иргэн 3,150 төгрөгөөр худалдан авах санал тавьж байв. Гэсэн ч тэд нэг ам.долларыг 3,150 болон 3,160 төгрөгөөр худалдаж байсан юм. Мөн өдөр банкууд нэг ам.долларыг 3,470 төгрөгөөр авч, 3,530 төгрөгөөр арилжиж байлаа. Ченжүүд янз бүрийн үнэ санал болгож байлаа: нэг нь 3,420 төгрөгөөр авч байхад, нөгөөх нь 3,460 төгрөгөөр авах жишээтэй. Тэдний нэг ам.долларыг худалдах үнэ 3,510 мөн 3,550 төгрөг байв. Тухайн өдрийн яг ижил цагт Монголбанкны албан ёсны ханш нь харин нэг ам.доллар 3,250 төгрөгөөр худалдан авч, 3,551 төгрөгөөр арилжиж байв. Онолын хувьд аавд үзвэл, “Фэйсбүүк” хуудсаар 3,150 төгрөгөөр худалдаж аваад банкинд 3,470 төгрөгөөр зарж болох аж. Тиймээс, Монгол Улс гадаад валютын зах зээлээ гажуудуулахгүйн тулд арилжааны банкуудад валютын арбитраж хийх хатуу журам үйлчилдэг.

Ам.доллароос гадна бусад гадаад валют ч хомстолд ороод байна. Олон олон уул уурхайн компаниуд болон олон улсын пүүс компаниуд ханган нийлүүлэгчдэд төлбөрөө эх орондоо хийх, эс бөгөөс ашиг орлогоо эх орондоо авч үлдэхийн тулд тодорхой хэмжээний австрали доллар, канад доллар эсхүл бүр Английн фунт стерлинг хэрэгтэй болдог. “Фэйсбүүк” хуудсан дахь зах зээлд бол эдгээр валют олдохгүй байгаа нь худалдан авагчид банк, ченжүүдээр үйлчлүүлдэг, бас нийлүүлэлт бага, ханш өндөр байгаатай холбоотой.

“Фэйсбүүк” хуудсанд ам.доллароос гадна юанийг их хэмжээгээр олж авахад хялбар байв. Гэсэн ч, ам.доллароос ялгаатай нь валют арилжигчид ханшаа олон нийтэд ил мэдээлэхгүй, харин холбоо барих утасны дугаар зэргээ үлдээсэн байсан. Тиймээс, валют авах хүсэлтэй худалдан авагчид тэр хаяг, дугаар луу нь холбогдон ханшийг нь асууж болно, бас илүү сайн үнээр тохиролцож болох талтай. Нэрээ нууцлахыг хүссэн арилжааны банкны нэгэн ажилтан хэлэхдээ, бусад хатуу валютууд Монгол Улсад хомс байгаа учраас үнэлгээ нь буруу гарч  магад гэсэн юм. Үүний үр дүнд гурван валют, гурван зах зээлийн хооронд шилжих арбитражийн боломжууд гарч ирж болзошгүй.

Ам.долларын хомстолоос болж гадаадын бизнес эрхлэгчид олон улсын төлбөр тооцоогоо хийхэд нь хүндрэлтэй байгаа юм. “Оорцогийн хөндий” гэх ББСБ-ын ажилтан н.Төрболд хэлэхдээ, “Зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэдэд ч хэцүү болж байна. Би Худалдаа Хөгжлийн Банкнаас Visa картаараа төлбөр хийх гэсэн боловч өдрийн хязгаар нь 330 ам.долларт хүрсэн тул төлбөрөө хийж чадаагүй. Компаниуд худалдан авалт хийхдээ өөр өөр валют ашиглаж байгаа байх” гэсэн юм.

Ам.доллар хомстсоныг Төрийн банкны зээлийн менежер н.Нараа ч мөн батлав. Менежер н.Нараагаас бусад мөнгөн тэмдэгтийн талаар асуухад, “Иргэд валютаа хөрвүүлэхийг хүсэж байгаа ч тэгэж чадахгүй байх. Одоогийн нөхцөлд байж болох цорын ганц валютууд бол ам.доллар, бас юань байна” гэв. Юань нь урьдын адил  банкууд, ченжүүд болон “Фэйсбүүк”-ээр дамжуулан их хэмжээгээр нийлүүлж байгаа ч гэлээ олон улсын төлбөр тооцоонд тийм ч чухал оролцоотой валют биш бөгөөд өөр шийдэл гаргах ч боломжгүй гэдгийг харуулж байгаа юм.

Олон монголчуудын хувьд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. “Ойрын гурван сарын дотор ам.долларын ханшны монгол төгрөгтэй харьцах харьцаа түүхэн дээд хэмжээндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Оорцогийн хөндий” ББСБ-ын ажилтан н.Төрболд нэмж ярьсан юм.

Эх сурвалж: https://www.intellinews.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2022 09:18

ish odoo tegeed tavilan yum daa

Зочин
Зочин
5 сар 5, 2022 09:36

oros buur hetsuu bga bhda

Зочин
Зочин
5 сар 5, 2022 09:57

gantshan mongol bisheshdee hooy

Зочин
Зочин
5 сар 5, 2022 10:15

Хүмүүс минь хувь хувьдаа хичээхгүй бол Монгол гэж улс байх үгүй нь хэцүүдэж л байна шүү

Зочин
Зочин
5 сар 5, 2022 20:18

Үнэн, Ханш харах хэрэггүй, Олдох эсэх нь чух�##� болсон

ҮНЭН
ҮНЭН
5 сар 6, 2022 07:15

ХУЛГАЙ НҮҮРЭЛСЭН МОНГОЛ

Холбоотой мэдээ

Back to top button