УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ОУВС-гийн зөвлөмж: Банкнуудын IPO-г хойшлуулж, халамжийг тана

Олон улсын валютын сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна.

Тэд эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэмж, зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд өчигдөр дүгнэлтээ танилцуулсан. ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержийн танилцуулгаас онцлох агуулгуудыг түүвэрлэв.


IPO-г хойшлуулах: Энэ жил Монголын эдийн засаг амаргүй үеийг туулна. Иймд яаран сандран арилжааны банкнуудын IPO-г хийвэл хувьцаа худалдан авах иргэд хохирох эрсдэлтэй. Бага хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хянан шалгаж амжихгүй. Банкнууд тайлан балансын хувьд асуудалгүй байх ёстой. Сүүлийн хоёр жил банкнуудын зээлийн эргэн төлөлт саарсан байгаа.

Халамжийг нийтэд биш  зорилтот бүлэг рүү чиглүүлэх: Энэ нь инфляцыг тогтворжуулах чиглэлд авч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг. Төрөөс үзүүлэх халамж буурах хэрээр инфляц тогтворжино. Хүүхдийн мөнгийг заавал чинээлэг айлуудад өгөх албагүй. Чинээлэг иргэд өөрсдөө татгалзах боломжтой. Ийм хэлбэрээр төр, иргэд нь хамтран ажиллаж, тодорхой хэмжээний золиос гаргаж байж Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөхөөс өөр аргагүй болно.

Өрийн удирдлагын хувьд: Монгол Улс 2023 онд 1.3 тэрбум төгрөгийн гадаад өр төлөх шаардлагатай. Хуучин төсөөллөөр буюу эдийн засгийг энэ жил 7 хувиар өснө гэсэн тооцоолол өөрчлөгдөөгүй байсан бол ирэх оны бондын эргэн төлөлтөө асуудалгүй хийх байсан. Украин, Оросын асуудал болон бусад хүчин зүйлүүд нөлөөлсөн. Гадаад өр төлбөр өндөр байгаа нь үнэн ч бүр ноцтой нөхцөл байдал үүсээгүй, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэмжээнд очоогүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button