ДЭЛХИЙ

БНХАУ ковидын улмаас Чендүд болох Универсиад наадмыг хойшлууллаа

БНХАУ-ын Чендү хотноо зургадугаар сарын сүүлээр эхлэх дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадам “КОВИД-19”-ийн цар тахлын улмаас хоёр дахь удаагаа хойшлох болсон талаар Хятадын “South China Morning Post” агентлаг мэдээллээ.

Зуны “Универсиад” наадам 2021 оны наймдугаар сард болох байсан ч коронавируст халдварын улмаас хойшлуулж, 2022 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 7-ны хооронд болох байсан ч дахин нэг жилээр хойшлууллаа.  

Хугацааг дахин нэг жилээр хойшлуулсныг наадмыг зохион байгуулагчид баталсан байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, наадамтай холбоотой бүх л үйл ажиллагааг түр зогсоохыг үүрэг болгосон аж.

Оюутны наадмыг Бээжингийн олимптой адил хаалттай буюу гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Энэ жилийн наадамд Их Британи, Канад, Шинэ Зеланд, Люксембург улсууд цар тахлын улмаас оролцохоос татгалзсан гэж мэдэгдэж байсан юм.

Дөрөвдүгээр сард Олон Улсын Оюутны Спортын Холбоо /ОУОСХ/ нь коронавирусийн халдварын талаар Хятадын эрх баригчидтай хэлэлцэж, Чендү хотод болох “Универсиад” наадмыг зохион байгуулахад ямар ч хүндрэл гарахгүй гэж байсан.

Гэсэн ч, Хятадад тавдугаар сарын 4-нд “КОВИД-19”-ийн 362 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар “Worldometers.info” мэдээллээ.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button