ВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМ

ВИДЕО: Ээж нь гялс бараагаа хүргэчхээд, "гого" аваад ирье

Саажилттай хүүхдээ харахын хажуугаар өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Д.Хандмааг онцолж байна. Тэрбээр охиныгоо төрүүлэхээс өмнө оёдлын цех, үйлдвэрүүдэд ажиллаж байжээ. Ийнхүү туршлага, мэдрэмж нь түүнд өнөөдөр өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүч өгчээ.

Юу, юу оёдог вэ гэж үү?

-2019 онд бизнес санаагаа даавуун торноос олж байсан. Тухайн үед хүмүүс ч даавуун тор сонирхож, би ч өнгө өнгийн даавуун тор хийн 1500-2000 төгрөгөөр зардаг болов. Захиалагч ч нэмэгдэж, түүний хэрээр урам зориг төрнө. Гэвч тухайн үед надтай адил даавуун тор зарж буй хүн олширсон. Иймд би хүүхдийн баривч оёж эхэлсэн. Эхлээд фэйсбүүкийн найзууд, тэдний найзууд захиалга өгдөг байсан. Харин одоо бол хүмүүс намайг дэмжээд захиалга их өгч байна.

Хүүхдээ харахын хажуугаар өдөрт таван баривч оёчихдог. Цагаа сунгаад оёх юм бол таваас илүүг оёно. Өнөөдрийн байдлаар "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-өөс 10 баривч хийлгэх захиалга ирсэн. Ингээд нийтдээ 30 гаруй захиалга авчихсан байгаа. Материалын тухайд, будаг гарахгүй, даавуун солонгос материал.

Үнийн мэдээлэл

  • 0-2 насны хүүхдийн баривч: 28000
  • 0-2 насны хүүхдийн баривч, өмд 35000.
  • 0-2 насны хүүхдийн баривч, өмд, малгай 40000
  • 3-10 насны хүүхдийн баривч, өмд, малгайг хэмжээг нь өгөөд хийлгэж болно. Хэмжээнээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй.
  • Энгэрэвч 5000 (Хулдаасан материалтай. Арыг нь өлгийний үстэй даавуугаар хийсэн)

Захиалга өгөх иргэд 88646035 утсаар холбогдоорой.

Оёдлын машины түүх

-Тархины саажилттай хүүхэдтэй нэгэн ээж "Улаан загалмайн нийгэмлэг"-т төслөө өгөхийг зөвлөсөн. Өмнө нь хороондоо төсөл бичиж өгөөд шалгарч байгаагүй юм. Тэр утгаараа итгэл муутай байсан юм. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ гээд явууллаа. Тэгсэн төсөл маань шалгарчихжээ. Ингэж л "Улаан загалмайн нийгэмлэг"-ээ 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж манайд ирсэн юм. Энэ тоног төхөөрөмжөөр л амьдралаа аваад явж байна, охин бид хоёр.

Гого!

-Охин маань 12 настай. Дөрвөн мөчний чангаралтай. Байнгын эмчилгээ хийлгэдэг. Охины аав найман сартай байхад нь хаяад явчихсан. Одоо ямар ч холбоогүй байдаг. Хүүхдийн тэтгэмж өгч байгаад 2021 оны наймдугаар сараас хойш тэтгэмжээ өгөхгүй байгаа. Саажилттай хүүхэдтэй хүнд ажил олддоггүй. Гэрээрээ юм хийхгүй л бол ганц асаргаагаар хүрэлцдэггүй. Охин таталтын эм ууна. Тархины цусан хангамжийн тариа тариулдаг. Дээрээс нь живх хэрэглэдэг. Хэрэглээ жаахан өндөртэй. Дээрээс нь тог, нүүрс гээд ахуйн хэрэглээний зардал гарна. Бид асаргааны 411 мянга, хүүхдийн 100 мянган төгрөгөөрөө болгоод л байна. Хадгаламжид бол одоохондоо хийж чадахгүй байгаа.

Нөхөртөө эхэндээ гомддог байсан бол одоо ч гомдохоо больсон доо. Хүүхдээ ганцаараа өсгөж буй тул шантрах үе гарна. Гэхдээ тэр үеийг тэвчээд гарна даа. Шүд зуугаад өнгөрнө. Охиныгоо, баяр баяслыг нь хараад өөдрөг болно. Захиалга өгөөд дэмжиж байгаа хүмүүсээс маш их урам зориг авдаг. Охиноо асрахад хүртэл урам зоригтой болчихдог.

Миний хувьд бүтээгдэхүүнээ өөрөө хүргэж өгдөг. Тиймээс захиалагч нартаа 1-2 хоногийн дотор хийнэ гэж хэлдэг. Захиалгуудаа хүргэж өгөхөөр гарахдаа охинтойгоо сайн ярилцаж байж гардаг. Ээж нь гялс юмаа хүргэж өгөөд, "гого" аваад ирье гэхээр бөөн баяр болдог. Миний охины "гого" юм нь тараг, зөв аарцны ундаа хоёр. Тэр хоёрыг нь авчирч ирж өгдөг.

Асуудал

-Охин маань аравдугаар цэцэрлэгт 6 нас хүртлээ явж байгаад 70 дугаар тусгай сургуульд орсон. Одоо тэндээ бүртгэлтэй цахимаар хичээлдээ явж байгаа. Сургууль руу зөөхөд хүндрэлтэй. 70 дугаар сургууль Модны 2-т, манайх Нарангийн голд. Гэрээс ойр саажилттай, 12 настай хүүхэд авах сургууль, төв байхгүй. Уг нь би өөрөө ч гэсэн нийгэмтэй ойр, хүүхдээ ч гэсэн нийгэмтэй ойр байлгахыг хүсдэг. Тэр ч утгаараа заавал тусгай сургуульд биш гэрт ойрхон энгийн сургуульд өгөх гэж үзсэн. Манай хүүхдэд арай хүнд байна. Бас мэргэшсэн багш байхгүй гээд аваагүй. Уг нь бол эрдэм сургахдаа гол нь биш хүүхдүүдийн дунд нийгэмшүүлэх л чухал байгаа юм.

Видео ярилцлагын төгсгөлд тэрбээр "Саажилттай хүүхдээ хараад гэрт удаан суухаар жаахан бухимдах гээд байдаг. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, гоё юм, ер нь бол ирээдүйгээ бодох хэрэгтэй" хэмээн ээж, аавуудад дэм хайрлалаа.

Мөн таны мөрөөдөл юу вэ хэмээн асуухад "Охин минь л эрүүл болоосой гэж боддог. Тийм л мөрөөдөлтэй" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
94 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-09 09:22

Мундаг дайчин ээждээ улам их амжилт аз жарг�##�тай эрүүл энхийг хүсэе

Зочин
Зочин
2022-05-09 09:59

Эвий дээ, сэтгэлтэй мундаг ээж минь хүчтэй байгаарай ????

Зочин
Зочин
2022-05-09 20:37

гэр орон гял ц�##�. Царай нь гэрэлтсэн сайхан бүсгүй байнаа. Охин бас ёстой царайлаг юмаа. Том болоод хөөрхөн бүсгүй болох нь ээ

Зочин
Зочин
2022-05-09 20:38

Сайн бүсгүй юмаа бүх юм нь үнэн сэтгэлээсээ хийдэг сайхан бүсгүй юмаа нийгэм ийм хүмүүсд х�##�амжийн гараа сунгаач

Зочин
Зочин
2022-05-09 20:39

Сайхан ээж байнаа ийм амьдр�##�ын төлөө хүмүүст туслах сайхан шүү аян өрнүүлж ээж охин хоёрт туслах юмсан

Зочин
Зочин
2022-05-09 20:40

Ямар сайхан, ямар их бахархам мундаг эгч, ээж вэ аз жарг�##� эрүүл энхийг хүсэе ????????????❤️

Зочин
Зочин
2022-05-09 20:41

Ямар сайхан мундаг агуу хүн бэ эх хүн гэж нээрээ агуу шүү энэ эгчээс сурах юм их байна шүү таньдаа болон хөөрхөн охинд нь эрүүл энх аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2022-05-09 20:43

Уран үйлчин уха�##�аг хөдөлмөрч ээж таниар их бахарх�##�аа ТА 2тоо энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-05-09 22:01

Сайхан ээж, өөлхөн охин хоёрт эрүүл энхийг ерөөе. ❤️❤️❤️????????????

Зочин
Зочин
2022-05-09 22:01

Сайн бүсгүй юмаа бүх юм нь үнэн сэтгэлээсээ хийдэг сайхан бүсгүй юмаа нийгэм ийм хүмүүсд х�##�амжийн гараа сунгаач

Зочин
Зочин
2022-05-09 22:02

Хөөрхөн юмаа хоёулаа????Эрүүл энхийг хүсэн ерөөе????????????.Орлого оруулж дэмжэрэй хүмүүсээ????????

Зочин
Зочин
2022-05-09 22:02

Үнэхээр мундаг хүчтэй ээж охин 2 юмаа аз жарг�##� хүсье ????????????

Зочин
Зочин
2022-05-09 22:03

Сайхан ээж байнаа ийм амьдр�##�ын төлөө хүмүүст туслах сайхан шүү аян өрнүүлж ээж охин хоёрт туслах юмсан

Зочин
Зочин
2022-05-09 22:03

Сайхан ажилсаг ээж, энхрий охин 2 т сайхан бүхнийг хүсэе

Зочин
Зочин
2022-05-09 22:03

гэр орон гял ц�##�. Царай нь гэрэлтсэн сайхан бүсгүй байнаа. Охин бас ёстой царайлаг юмаа. Том болоод хөөрхөн бүсгүй болох нь ээ

Зочин
Зочин
2022-05-09 22:03

Ямар сайхан, ямар их бахархам мундаг эгч, ээж вэ аз жарг�##� эрүүл энхийг хүсэе ????????????❤️

Зочин
Зочин
2022-05-09 22:04

Ямар сайхан мундаг агуу хүн бэ эх хүн гэж нээрээ агуу шүү энэ эгчээс сурах юм их байна шүү таньдаа болон хөөрхөн охинд нь эрүүл энх аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:04

Мундаг дайчин бүсгүй юмаа амжилт

Зочин
Зочин
2022-05-09 22:04

Сайн сайхныг хүсье ээ

Зочин
Зочин
2022-05-09 22:05

Ээж хүн гэдэг ийм л агуу хүн байдагдаа

Зочин
Зочин
2022-05-09 22:05

Маш царайлаг охин байна эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:05

Хайр юм бээ. Таньд хамгийн сайн сайхныг хүсэе. ❤️. Охин ямар хөөрхөн инээдэг юм бээ.

Зочин
Зочин
2022-05-09 22:05

Mundag hvchtei

Зочин
Зочин
2022-05-09 22:06

Мундаг бүсгүй бна охин ээж хоёр

Зочин
Зочин
2022-05-09 22:06

Эмэгтэйчүүд бид нэгнээ байнга сэтгэлээр дэмжээд. Бас хүчтэй байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-09 22:06

Уран үйлчин уха�##�аг хөдөлмөрч ээж таниар их бахарх�##�аа ТА 2тоо энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-05-09 22:07

Тэр муу эцэгээс н асаргааны мөнгө авж байх юмсан. Авчирж хүүхдийн асруулж адилхан үүрэг хариуцлага хүлээлгэх ёстой муу хогын шаар яаж амьд явж хоол хоолоогоор давдаг байна аа

Зочин
Зочин
2022-05-09 22:07

Эх хүн бүхнийг даадаг чадах ёстой хүнд да�##�гавартай мянга мянган ээжийн төлөөлөл????
Үрийнхээ төлөө өөрийгөө умартан энэ сэтгэл юутай ч зүйрлэшгүй агуу????????????
Өөрийгөө бас хайрлаарай????

Зочин
Зочин
2022-05-09 22:07

Мундаг бүсгүй бна аз жарг�##� эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:08

Мундаг байнаа. Хэлэх үг �##�га.

Зочин
Зочин
2022-05-09 22:08

Mundag bvsgvi bnaa ohin eej 2 t ervvl enhiig hvsii

Зочин
Зочин
2022-05-09 22:09

Ээж охин 2 хөөрхөн юм аа, амьдр�##� шагнах байх аа ????

Зочин
Зочин
2022-05-09 22:09

Та 2т сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2022-05-09 22:09

Ээж охин 2 хоёулаа мундаг юм аа

Зочин
Зочин
2022-05-09 22:10

Мундаг сайхан ээж байнаа эрүүл энх элэг бүтэн жарг�##�ыг хүсье????????????

Зочин
Зочин
2022-05-09 22:10

Уран гартай ээж бнөө эрүүл энх аз жарг�##� хамгын сайн сайхныг хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:10

Өөдрөг сэтгэлтэй хөөрхөн ээж охн 2т эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:10

Мундаг, сэтгэлийн тэнхээтэй сайхан ээж байна. Эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:11

Bi ch gesen garahdaa ohindoo zairmag avaad irii geed l gardag ohin min zunduu bayarlaad l ulddegiin buur hair hureed nulmis garj bn shde bidnii ursuud horom minut bur uvduh uvchingui jargaltai bdg ch boloosoi????????????????????????

Зочин
Зочин
2022-05-09 22:11

Mundag daichin bn az jargal hvsie

Зочин
Зочин
2022-05-09 22:11

mundag bn aa amjilt

Зочин
Зочин
2022-05-09 22:12

Tanid az jargal hvsie ohindin eruul enhiig erooe hodilmor hvniig bvteedg gdg vg vnen yumdaa uran gartai mundg bvsgvi bn amjilt hvsie

Зочин
Зочин
2022-05-09 22:12

Mundag emegtei bnaa amjilt husie

Зочин
Зочин
2022-05-09 22:12

Мундаг ажилсаг бүсгүй байна.

Зочин
Зочин
2022-05-09 22:13

Yamar baharhmaar eej ve estoi mundag ajilsag buh zuil ni saihan bolnoo

Зочин
Зочин
2022-05-09 22:13

Mundag busgui yuma❤

Зочин
Зочин
2022-05-09 22:13

Мундаг шүү????

Зочин
Зочин
2022-05-09 22:14

Мундаг бүсгүй юмаа сайн сайхныг хүсье

Зочин
Зочин
2022-05-09 22:14

Эвийдээ????

Зочин
Зочин
2022-05-09 22:14

САЙХАН ээжид нь хөөрхөн охинд нь сайн сайхныг хүсье.Утасны дугаар өгч болохуу? БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХААНА ЗАРДАГ ЮМ БОЛ.

Холбоотой мэдээ

Back to top button