Нийгмийн

Хятад жолооч осол гаргаснаас орчуулагч монгол эмэгтэй нь нас баржээ

Энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын дөрөвдүгээр багийн нутаг “Бэрх” гэх газар хятадын иргэн “Ж” нь Toyota Grand маркийн автомашиныг жолоодож явахдаа замын нөхцөл байдалд хурд тохируулаагүйн улмаас зам тээврийн осол гаргажээ.

Ослын нөхцөл байдлыг харахад жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, замын нөхцөл байдалд хурд тохируулаагүй, зогсоох арга хэмжээ авч чадаагүй, зорчигч болон жолооч хамгаалах бүс хэрэглээгүй байжээ.

Ослын улмаас зорчигч эмэгтэй амь насаараа хохирсон бол жолооч биедээ гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг жолооч нь хятад иргэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 километр замын засварын ажлыг хийж буй компанийн удирдах албан тушаалтан аж. Харин нас барсан эмэгтэй түүний орчуулагч бөгөөд тухайн үед машинд хамт зорчиж явжээ.

Иймд жолооч та замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button