ЭДИЙН ЗАСАГ
"TRQ"-ийн хувьцааны ханш 27.7 ам.доллар байна

"Оюу толгой" ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг "Туркоиз Хилл Ресурсес" компанийн хувьцааны ханш 27.7 ам.доллар байна. Сүүлийн гурван өдрийн үзүүлэлтээр энэ нь өссөн дүн юм.
Тодруулбал, тавдугаар сарын 6-нд 27.4 байсан ханш ийм бага хэмжээгээр өсжээ. Харин сарын дүнгээр авч үзвэл, дөрөвдүгээр сарын 13-нд 30 ам.долларт хүрсний хувьд ханш буурч байгааг харах боломжтой.
Одоогоос сар гаруйн өмнө "Рио Тинто" групп "Туркоиз Хилл Ресурсес" компанийн бүх хувьцааг худалдан авах санал тавьсан. "TRQ"-ийн хувьцаа эзэмшигчид саналын дүнг бага байна гэж үнэлээд, татгалзсан байр суурь илэрхийлээд байв. Гэвч саналыг судлах тусгай ажлын хэсэг байгуулагдсан юм. Одоогоор ажлын хэсэг ямар шийдвэр гаргах төлөвтэй буй нь ил мэдээлэгдээгүй байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.