НийгмийнУЛС ТӨР

Ж.Батзандангийн популизмыг түгээхээ больцгооё

2020 оны сонгуулийн дараа хаачихаа мэдэхгүй байсан Ж.Батзанданыг МАН-ынхантай нийлж тэмцэж явсныг нь үнэлж, Австрали руу элчингийн зөвлөхөөр томилсон. Тэрбээр хэсэг чимээгүй байсан ч төрөлхийн популист зангаа тавьж чадахгүй, алсын Автралиас улс төрөө хийсээр байв. Тэрбээр "Удахгүй Монголдоо очно, АН-ыг эвийн цавуугаар наана, эрх баригчидтай тэмцэнэ" гэж жиргэсээр байж ирэх нь ч ирлээ.

Одоо хаврын улс төр, 2024 оны сонгуулийн PR-аа эхлүүлэх гээд чичирч явна. Хэдхэн хоногийн өмнө өөрийгөө Монголд ирсэнийг зарлаж, ГХЯ-ны гадна олон хэвлэлийг дуудан байж мэдээлэл хийв. Энэ үеэрээ бичсэн номоо ч сурталчлаад авав. Тэгвэл үүний дараа NTV телевизийн "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгт ормоор байгаагаа сэтгүүлч Ч.Лодойсамбууд дуулгажээ. Гэвч Ч.Лодойсамбуу татгалзсан байна.

Гэхдээ Ч.Лодойсамбуугийн хувьд түүнийг нэвтрүүлэгтээ оролцуулахаас татгалзсан нь өмнө нь ороогүй учраас биш. Харин Ж.Батзандан гэдэг хүний улс төржилт, тархи угаалт, популизмыг дахиж түгээхгүй гэсэндээ тэр аж. Энэ нь ч зөв. Хэвлэл мэдээллийнхэн түүний дуртай цагтаа дуудаж, дургүй үедээ хаядаг, дургүйцдэг нохойд тавьдаг мод биш юм.

Одоо түүнийг сурталчилж, хий хоосон популизыг нь түгээхээ зогсооцгооё. Харин өөрийнх нь хэлсэнчлэн Засгийн газар, УИХ-д хэрхэн ташуур өгөхийг нь алсаас ажиглацгаая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хошгоруулагч Элбэгдоржийн сүүл Хошгоруулагч 2 Батзанданг улс төрөөс �######�уулж. Бидэнд хошгоруулагч-холион бантан хэрэггүй.

Зочин
Зочин

гэнэт л өвчин нь хөдөлсөн юм шиг гараад ирэх юм аа

Зочин
Зочин

Odoo tavilan yumdaa

Зочин
Зочин

Ene odoo hudlaa poporch hanahgu hun yuma

Зочин
Зочин

Одоо зохиомжгүй

Зочин
Зочин

odoo boliochdee neeree

Холбоотой мэдээ

Back to top button