ВИДЕО КОНТЕНТНийгмийн

ВИДЕО: Салхи мэт унаатай, амьдралд хайртай эр

Монголд цор ганц дугуйтай таксиг зохион бүтээсэн Э.Тэмүүлэн хэмээх залууг онцолж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэх үгээр өөрийгөө "чөдөрлөлгүй" өөрөө өөртөө ажлын байр бий болгож яваа түүнийг уйтгар үргээгч гэж нэрлэе. Орон хотын түгжрэлд бухимдаж яваа нэгний сэтгэл доторх уйтгарыг хэдхэн хором болов ч үргээж өгч буй болохоор нь ийн нэрлэмээр санагдсан юм.

Э.Тэмүүлэн асар их тэмүүлэлтэй хүн ажээ. 2010 оноос фитнесст явж, улмаар 2017 онд Улсын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнд орж, гуравдугаар байранд орсон байна. Энэхүү тэмцээнд 18 хүн орж байсан гэнэ. Харин дугуйтай таксины санаагаа интернетээс олж, 2019 оноос хойш таксинд явж байна. Бүр болоогүй "Супер такси" гэх нэр өгчээ. Дан ганц түгжрэлд унах унаа биш. Зуны дулаан өдрүүдэд хосууд суугаад очихыг хүссэн газрынхаа нэрийг хэлээд л зугаалж болохоор. Удахгүй бүхээгтэй болгоно гэсэн. Тэгэхээр зуны дулаахан өдрүүдэд наршина гэж санаа зоволтгүй.

Эл таксигаар үйлчлүүлсэн анхны сэтгэгдлээ тун энгийнээр илэрхийлбэл: "Далавчтай бол нисэхсэн" хэмээх дууны үг хотын түгжрэл дунд яваа агшинд аманд эрхгүй аялагддаг сан. Харин дугуйтай таксинд суугаад явж байх мөчид нисэж байгаа юм шиг санагдсан. Салхи шиг тийм л эрх чөлөөтэй унаа. Сууж буй сандал дороос дуу сонсогдоод л. Жинхэнэ эрх чөлөө, 1500 төгрөгийн үнэтэй байж. Хоёр том хүн, жаахан хүүхэд хамт суугаад явах боломжтой энэ унааг километр зайд хөлслөөд л та 1500 төгрөг халааснаа гаргах юм.

Хамгийн хайр татам зүйл бол "Супер такси"-ны ард талд байх Монгол Улсын газрын зураг. Энэ зургийг яагаад байршуулсан юм бэ гэхэд "Монголдоо хайртай болохоор" гэж хариулсан юм.

Өдрийнх орлогыг сонирхон лавлахад "20 мянган төгрөгийн орлоготой өдрүүд бий. Харин хамгийн сайндаа өдөрт 60-70 мянган төгрөгийн орлоготой харьж үзсэн. Орлогоороо орой гэр рүүгээ ойр зуурын хэрэглээний юм аваад орно. Харин үлдсэнийг нь хадгаламжид хийдэг" хэмээв.

Э.Тэмүүлэн дөнгөж 30 гарч яваа. Ээж болон дүү нартайгаа амьдардаг. Ээждээ хязгааргүй хайртайгаа ярилцах зуур хэлнэ. Хайр бол түүнийхээр агуу зүйл. "Амьдрал сайхан. Амьдрах сайхан" хэмээн ярих түүний мөрөөдөл гэр бүлтэй болох. Хайр сэтгэлээ олох. Тэрбээр залууст хандан "Өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байгаарай. Сэтгэл байвал бүх юм болно. Боломжгүй юм гэж байдаггүй" гэх үгсийг дайлаа.

ВИДЕО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 09:29

Amjilt setgel bval chadnaa

Зочин
Зочин
2022-05-10 09:30

Yamar huurhun yum be

Зочин
Зочин
2022-05-10 10:10

Mundag bn zaluu mini

Зочин
Зочин
2022-05-10 10:18

Huurhun yum be za zaluu mini amjilt

Зочин
Зочин
2022-05-10 10:29

unheer mundag baina zaluu mini

Халиун
Халиун
2022-05-10 11:48

архи уугаад авгай хүүхнүүд зодоод байгаа арчаагүй эрсээс л дээр байна

Халиун
Халиун
2022-05-10 11:48

Mongold hudulmurluvul amidraj bolhiig haruulsan goy zaluu bn

Халиун
Халиун
2022-05-10 11:49

Hudulmur huniig buteenee gej

Халиун
Халиун
2022-05-10 11:49

Мундаг байна ш дээ, хүмүүс түгжирч байхаар энэ таксигаар үйлчлүүлээд ажлаа хурдан амжуулаарай

Халиун
Халиун
2022-05-10 11:50

Hudulmurch mundag zaluu

Халиун
Халиун
2022-05-10 11:50

Mundag bn vneheer baharhaj bn amjilt zaluu min ????????????

Зочин
Зочин
2022-05-10 12:49

Мундаг байна ш дээ, хүмүүс түгжирч байхаар энэ таксигаар үйлчлүүлээд ажлаа хурдан амжуулаарай

Зочин
Зочин
2022-05-10 12:49

Ёстой дайчин з�##�уу байна, амжилт хүсье

Зочин
Зочин
2022-05-10 12:50

архи уугаад авгай хүүхнүүд зодоод байгаа арчаагүй эрсээс л дээр байна

Зочин
Зочин
2022-05-10 12:50

Маш.чадварлага..з�##�ууд.амьжилт.

Зочин
Зочин
2022-05-10 12:51

Супер

Зочин
Зочин
2022-05-10 12:58

Amjilt setgel bval chadnaa

Зочин
Зочин
2022-05-10 13:10

unheer saihan energy hun yumaa

dash
dash
2022-05-15 02:48

Humuusee ene zaluugiin taxigaar uilchluuleeree

Холбоотой мэдээ

Back to top button