Засгийн газар, парламент хоёрын ТОЛХИЛЦООН ба Л.Оюун-Эрдэнийн хүчтэй үе

“Түдгэлзүүлэн шалгах дөрвөн гишүүний нэрийг УИХ-д дахин өргөн барихаас өөр аргагүй” гэж АТГ-аас мэдэгдсэн. УЕП-ын зүгээс ч тэр "Шалгах процесст түдгэлзүүлэхгүй бол саад үүснэ" гэсэн байр суурь илэрхийлчхээд буй.
Эдүгээ Засгийн газрын тэргүүний "нөлөөгөөр" ТЕГ, АТГ, Шүүх, Прокурорын байгууллагууд жигтэйхэн нэгдмэл буй онцлог үе. Тэд Засгийн газрын тэргүүний олны өмнө амласан гишүүдийг түдгэлзүүлэн шалгуулах амлалтыг гүйцээх гэж үзэх нь ч тодорхой юм.
Гол нь хоёр дахь удаагаа парламент эл асуудлыг хэрхэн кнопдох уу. Энэ нь хөшигний ард Засгийн газарт хэрхэн нөлөөлөх үү. Засгийн газар унах бодит эрсдэл байгаа юу гэх агуулгууд анхаарал татаж байна.
"ИРЭХ ДОЛДУГААР САРД ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХААР ЯРИЛЦСАН"
Жолоочоороо дамжуулан, Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэгдэж буй Ё.Баатарбилэгийг өмгөөлөх зорилгоор Архангайн фракцийнхан уулзсан гэх. Архангайн фракцийнхан үнэхээр уулзсан бол түүн дотор Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр багтах учиртай. Тэд "Засгийн газрыг нь Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарын дэмжлэгээр унагаж болно" гэх хувилбар ярилцсан гэгдэж буй. Гэвч Н.Энхбаярын өнөөгийн гол хүсэл нь ҮХНӨ дээрх агуулгууд.
Нөгөө талд Засгийн газартаа гомдонгуй УИХ-ын гишүүд спикер дээр ирж гомдол мэдүүлэх болсоор удав. Өнөөдрийн өнцгөөс харахад, хаа очиж спикер Г.Занданшатар ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч улс орны том агуулгад төвлөрч, намын дотоод асуудлаа Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлсэн байдлаар "нуруу" зааж буй нь сайн хэрэг юм. Тэд гомдогсдыг үгээр шуурах уу гэдэг нь их сонин асуудал.
МАН-ынхан үе үе "эмо" зан нь хөдлөхдөө "Залууст өгсөн Засгаа буцааж авъя. Үүнд мөнгөтэй хэсгүүдээ татан оролцуулъя. Долдугаар сард хамгийн тохиромжтой" гэж ярилцаж байгаа нь үнэн.
Гэхдээ М.Энхболдын талынхан бүр мөсөн байдлаар "дарагдаж", С.Батболд, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар тэргүүтэй бизнесээ хамгаалсан зориггүй хэсгүүдээс бусад нь бөөгнөрөөд, Засгаа унагаана гэдэг асар логикгүй уншигдаж буй.
ДӨРВӨН ГИШҮҮНИЙ НЭР ДАХИН ОРЖ ИРВЭЭС...
Ийм эг маг, ямар ч шийдэлгүй. Гэхдээ дотроо Засагтаа дургүйцсэн парламентад дахин дөрвөн гишүүний нэр орж ирээд, тэд хамгаалаад кноподчихвол УИХ өөрөө тарах шаардлагатай нүүр тулгарна.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар ерөнхий байдлаараа улс төрийн нэг плантай яваа энэ үед талбайд жагсаал нүргэлж, Г.Доржханд, Ж.Батзандан нар "сумлагдаад" явах өгөх эрсдэлтэй. Үүний бэлтгэлүүд ч ил өрнөөд эхэллээ.
Нөгөө талд Хөгжлийн банк, нүүрсчин гишүүд, Оюутолгой, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэлцэл, Укрианы агуулгаарх АН-ын байр суурь зэрэг Засгийн газрын бүрэн бүтэн байдалд баахан халгаатай тусч, шууд эрсдэл дагуулахаар.
Ингэж парламент, Засгийн газар хоёр түнжин муутай нөхцөлд спикер Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэд түшиг болж, нөгөө талд гишүүдийнхээ ч аяыг дагахаас аргагүй байдалд орчхоод байна. Эл хоёр инститүц нэгнээ барьцаалсан агуулгууд дээрээ ил шууд дайтаад эхлэхэд бас хэцүү.
Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувиар өөрийн талд буй хууль хүчнийхнээ түшээд, хэд гурван гишүүн түдгэлзүүлэн шалгуулахаар явуулах нь үндсэндээ тодорхой буй. Гол нь парламентын сөрөг риакшнаа дарахын тулд явуулах гишүүдээс нэлээдийг нь сугалах тохироонд орох нь ч тодорхой юм.
"ХҮЧЭЭ ДАГАН НАМИРЦГААЯ"
МАН хэзээнээсээ нааш намын даргын аппаратаар удирдагддаг. Босоо тогтолцоотой. Хүн үнэмшихэд бэрхтэй заал дүүрэн нэг хүнд гар өргөдөг соёлтой нам. Одоогийн нөхцөлд Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар, дүүргүүдийг түүний хүмүүс "базаж" байна.
Сая аймгуудын намын үүрийн дарга нар ч бас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын үзэмж, тохироогоор сэлгээ хийгдлээ. Л.Оюун-Эрдэнэ намын дарга гэсэн повер, хууль хүчин хоёроо давхар атгаж байхад тэндээс хүчтэй урвалт явагдах боломж асар бага.
Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд ч тэр 2024 онд намаа ахалж, сонгуульд орох Л.Оюун-Эрдэнэтэй хамаа бус муудалцах нь ихээхэн эрсдэлтэй. Ерөнхийлөгч дээр зангигдаад, сонгуулийн холимог тогтолцоо руу орчихвол намын даргад таалагдаагүй хэн бүхэн парламентаас жийгдэх бодит нөхцөл үүсэх юм.
Тэгэхээр өнөөгийн хүчээ нам даяараа дуртай, дургүй ч даган намирахаас аргагүй байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Засгийн газар парламенттайгаа баахан таарамж муутай байгаа ч аль ч логик хөөсөн Л.Оюун-Эрдэнийн баг амархан уначихааргүй байна. Тэд хүчээ ихэсгэх, олон нийтээс дэмжлэг авах бэлтгэлээ ч сайн хийж, тооцооллоо гаргасан. Ийм нөхцөлд парламент гэм буруутай эсэх агуулгаар шүүгдэх гишүүдээ мянга өмгөөлөөд ч нэмэргүй юм.
Түдгэлзүүлэх гишүүдээ өмөөрөх тусам парламент өөрөө муухай харагдана. Гишүүд далд заналхийллээ түргэсгэх тусам тэдний хормойд ямар гал ноцоохоо хуулийнхан дор нь олно. Бэлтгэчихсэн ч байгаа.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо цаг үед оюун эрдэнэ сайдаас өөр хүн энэ ажлуулыгхийж чадахгүй дээ хамгийн гол нь мэдлэгтэй байх хэрэгтэй дээ
з####уу үеийн төлөөлөл гарч ирсэн байгаа дээр сайнтаа нь мууг нь сайжруулаад авах т#### дээр гүрийсэн нь дээр ш дээ. Нөгөө л 30 жил суусан өвгөчүүл байснаас...
Одоо цаг үед оюун эрдэнэ сайдаас өөр хүн энэ ажлуулыгхийж чадахгүй дээ хамгийн гол нь мэдлэгтэй байх хэрэгтэй дээ
Oyuk yer ni yu hiij giigulsen hun yum be
Oyuk odoo l uur gedgee haruul ugui bl ingeed uusaaad alga bolno
Ene odoo tgeed yg yu hiisen yum be
Mongold odoo shine zaluu huchin heregtei bgaa ternii tolgoilol lab oyuk bish
Oyuk zaluu huch gedgee haruulah heregtei
Oyuk chadnaa mundag zaluu
Odoo ugaasaa iim l bizdee
Zaluu ueiin tuluulul bolson sn zaluu
ene odoo tegeed yaandaa
Ийм үлгэн с####ган байдлаар яваад байв#### Оюун-Эрдэнийн засгийг унагахаас өөр гарц байхгүй дээ. Энэ хүний чадвар ,үзэл бодол ,үйлдэл ЕС байж чадахгүй байгааг юугаар ч зөвгөж болшгүй. Том гэмт хэрэгтнээсэ айн д####даганаж гэм зэмгүй хүнийг хилс хэрэгт захи####ан хэрэг үүчгэх, бага зэрэг нөмт үйлдлийг томрууулах зэрэг нь ЕС хүнд байх ёс суртахуун огт бишээ.
З####уу үеээ дэмжих хэрэгтэй, идэж ууж ханахгүй хэдэн хөгшчүүлийг одоо болих хэрэгтэй шд
Яагаад з####уучууд аа оруулж ирээд байдаг нь ямар учиртайё яг гишүүн байхдаа зээл авсан хүмүүс яагаад байхгүй юу гэж ойлгох уу өгөршсөн бузарууд нь яагаад үлдээд байна вэ
Энэ ч Оюук засаг унахаас сэргийлж урьдчилан фракцууддаа анхааруулж байх шиг тэгээгүй бол 2 шинэ гишүүн оруулж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ уг нь гишүүн байхдаа зээл авсан хүмүүс 24 байсан шүү дээ
sain ajillaarai amjilt
oyuk chi chadahgui baina ajlaa ug zugeer ter darhanii zam ntriig haraldaa
Oyun-erdene sain ajillaj bga demjikh kheregtei
гуцаадааарай эрдэнэбилэг жавхлан мэт яасан бэ
манийгаа өндрөөр үнэлэх хэрэггүй ямар нэг ####бан туша####д очихгүй гэшш
З####уу үеээ дэмжих хэрэгтэй, идэж ууж ханахгүй хэдэн хөгшчүүлийг одоо болих хэрэгтэй шд
Unen mun ni shiidegdeh bhoo ganhuyag amartuvshin ntriig buruutai gj bodohgui ba
Оюунэрдэнэ жинхэнэ улс төр хийж байгаа з####уу. Шударга ёсыг тогтоох, үжирсэн өмхийг арилгахад хугацаа хэрэгтэй. Хуучин шун####ын мангас өвгөчүүлийг дахин гаргаж болохгүй. Тэд бол Дамдины Сүхбаатар биш. Зүгээр л хув####зууд байсан. Улсаа хөгжүүлэх юу ч хийгээгүй. Хүрэлсүх сайд болсноос хойш өөр болсон. Ерөнхийлөгч, Занданшатар нар Оюунэрдэнийгээ дэмжиж эцсийг үзэх хэрэгтэй. Чиглүүлэх з####ах туслах хэрэгтэй
Ганхуягийн хамаар#### бүхий гээд байгаа Хөгжлийн банкнаас зээл авсан кoмпани нь зах зээлийн үнэлгээгээр 3 дахин илүү барьцаа байршуулсан чадамжтай компани юм байна тэгээд зээл авч болохгүй юу тэ ингэж бизнес эрхлэгчидээ мохоож болохгүй бусад зээлдэгч нар шиг ямар ####маазны лангуу нээчихсэн байгаа биш олон хүнийг ажил орлоготой болгоод бүтээгээд л явж байгаа юм бндагэ