ЭДИЙН ЗАСАГ

Тоон мэдээ: Өдөрт дунджаар 474 ачааны машин нүүрс тээвэрлэж байна

БНХАУ-ын Сангийн яамны шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл импортын нүүрсний татварыг тэглээд байна. Энэ шийдвэр хэрэгжээд өдгөө 10 хонож буй. БНХАУ-ын хувьд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд импортын татвараа тэглэх арга хэмжээг хэд хэдэн удаа авч байсан удаатай. Гэхдээ сүүлийн 10 жил тэгээгүй юм.

Урд хөршийн төв хэвлэлээс мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд БНХАУ-ын нүүрсний импорт буурсан. 2022 оны эхний улиралд 51.81 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Иймд импортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд импортлогч компаниуд хийгээд экспортлогч талд таатай нөхцөл үүсгэхийн тулд татварыг тэглэж байна.

-ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 3318 АЧААНЫ МАШИН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖЭЭ-

Тоон мэдээ авч үзвэл, тавдугаар сарын 2-8-ны хооронд буюу өнгөрсөн долоо хоногт 3318 ачааны машин нүүрс тээвэрлэжээ.

Хилийн боомтуудаар авч үзвэл:

  • Ховд аймгийн Булган дахь Гаалийн газар - 666 машин
  • Сайншанд дахь Гаалийн газар /Ханги/ - 349 машин
  • Гашуунсухайт дахь Гаалийн газар /Гашуунсухайт/ - 2303 машин нүүрс тээвэрлэжээ. Нийт 3318 болно.

Энэ нь дунджаар өдөрт 474 ачааны автомашин нүүрс тээвэрлэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл цар тахлын үетэй харьцуулахад хилээр гарах нүүрс тээврийн машины тоо нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button