ДЭЛХИЙЭнтертайнмент

Женев хотноо гольфын бөмбөгний хэмжээтэй очир эрдэнийг дуудлагаар худалдана

Дуудлага худалдаанд оруулах хамгийн том цагаан өнгийн алмааз эрдэнэ буюу очир эрдэнийг энэ долоо хоногт Женев хотноо “Christie's”-гийн дуудлага худалдаагаар арилжахаар болсон талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ.

Цагаан өнгийн очир эрдэнийн хэмжээ нь ойролцоогоор гольфын бөмбөгний хэмжээтэй буюу 228.31 каратын, лийрэн хэлбэртэй аж. “The Rock” гэх эл очир эрдэнийг 30 сая ам.доллароор арилжих төлөвтэй байна.

Женев хотын “Christie's”-гийн дуудлага худалдааны үнэт эдлэлийн хэлтсийн дарга Макс Фосеттын хэлснээр, “Энэ удаад дуудлага худалдаагаар орох очир эрдэнэ нь хэлбэр хэмжээний хувьд хамгийн том үнэт чулуунд тооцогдож байна” гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button