УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ
Банкуудын IPO-г хойшлуулах асуудлыг байнгын хороогоор дэмжжээ

ОУВС-гийн төлөөлөл Монголд ирж ажиллаад, өгсөн зөвлөмждөө арилжааны банкнуудын IPO гаргах үйл ажиллагааг хойшлуулах шаардлагатайг дурдсан. Үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ОУВС-гийн зөвлөмжийг дагахаас өөр аргагүй" гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн юм.
Ингэснээр арилжааны банкнууд IPO гаргах процессыг зогсоох, үргэлжлүүлэх хоёр эрх ашиг улс төр, банкны салбарт тулгарч байна.
Тэгвэл, өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний даваа гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар IPO-г хойшлуулахыг дэмжжээ. Үргэлжлүүлээд эл асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд төр барьж байга хүмүүсээс эдийн засагын мэдлэг байдаггүй байхаа хөөрхийс