НийгмийнУЛС ТӨР

Д.Ганбат бууж өгөх үү, гүрийгээд намын бүлгээ ЗӨВЛӨЛ болгох уу

УИХ дахь Ардчилсан нам өчигдрийн /2022.05.09/ бүлгийн хурлаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Гэвч шийдэлд хүрч чадалгүй, дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон хэмээсэн. Ингэхдээ Д.Ганбатад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх долоо хоногийн хугацаа өгсөн гэх. "Хэрвээ энэ хугацаанд ажлаа өгөхгүй бол намын бүлгийг албан ёсоор задалж, зөвлөл болгоно" гэж түүнийг сүрдүүлсэн бололтой.

Тиймээс өчигдрийн хуралдааны үеэр Д.Ганбатын дуу чангарч, орилж хашгичсан уур амьсгалтай байлаа. Харин тэрбээр гарч ирээд сэтгүүлчид рүү "намайг чөлөөлөх асуудал хэлэлцээгүй, хэн тэгж байна" хэмээн зандрангуй характер гаргасан юм.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйл.Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох

34.1.Бүлгийн үйл ажиллагаа дараах тохиолдолд дуусгавар болно: 34.1.1.бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан, 34.1.4.бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан тохиолдолд гэж заажээ.

Тиймээс Д.Ганбат барьцаанд орж ажлаа өгөх үү, эсвэл гүрийгээд бүлгээ зөвлөл болгож тараах уу гэдгээ ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд шийдэх ёстой болох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-05-10 16:04

Ганбат минь �##�бан туша�##�аа одоохондоо өгч болохгүй. Үүнээс өөр сонголт байхгүй. Энэ ардчил�##�ыг хамга�##�ж байгаа нандин мэдрэмж.

Зочин
Зочин
2022-05-10 19:32

ЭРДЭНИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ГАНБАТЫГ ХУРДАЭ СОЛИХ НЬ ЗҮЙТЭЙ .ХИЧНЭЭН Ч УИХын гишүүнийг НАМААС ХӨӨЧИХӨВ ӨӨ. УИХ дахь БҮЛГИЙН ХУРАЛ ГЭХЭЭР ЭРДЭНИЙГ ХАЖУУДАА СУУЛГАЧИХСАН ИЛҮҮ ДУТУУ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙХ ЮМ. ХУРДАН ХӨӨХ ТУСМАА САЙН

Зочин
Зочин
2022-05-10 23:00

Ялтан Эрдэнээ

Зочин
Зочин
2022-05-10 23:01

Ганбатаа чамайг их хурлаас буухаар нутгийн ардчилсан намынхан зодох магадл�##� маш өндөр

Холбоотой мэдээ

Back to top button