НийгмийнУЛС ТӨР

ЗАДАРГАА: Эгийн голын УЦС "Хөгжлийн банк"-наас авсан зээлээ юунд ЗАРЦУУЛАВ

Эгийн гол дээр УЦС баривал Байгал нуурт нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг олон улсын компани хийж байгаа. Энэ ажил 2022 оны долдугаар сард дуусах ёстой байсан ч коронавирусийн улмаас удаашиирсан. Үнэлгээний ажил ирэх аравдугаар сард дуусна. Үүний дараа ОХУ-тай Эгийн гол дээр усан цахилгаан станц барих эсэх хэлэлцээр дахин хийгдэх боломж нээгдэнэ”.

Эгийн голын УЦС-ын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх манайд ийн ярьсан билээ. 


Үндсэндээ эл станцын ОХУ-ын тал гацааж буй гэдэг агууулга, хардлага сэрдлэг асар удаан үргэлжилж ирсэн.

Бүр анхны сэдлийг нь сөхвөл, 1940-өөд оны үест Оросууд манай улсыг 28 байршилд УЦС барих боломжтой гэх дүгнэлт гаргаж өгсний нэг нь Эгийн гол юм. 1991 онд манай улс уг УЦС-ыг барих шийдвэр гаргаж, түүнээс хойш гурван ч удаа бүтээн байгуулалтын ажил хийх оролдлогыг эхлүүлсэн ч тухай бүр царцсан түүхтэй. Хамгийн сүүлд, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед БНХАУ-аас авах нэг тэрбумын хөнгөлөлтэй зээлийг уг төсөл рүү оруулах шийдвэр гарч, Францчууд ТЭЗҮ-ийг нь гаргахдаа 827 сая ам.доллараар босно гэж тооцоолж байв.

Үүнээс өмнө мөн л урд хөршөөс энэ чиглэлд зээл авсан ч Засгийн газар зориулалтыг нь өөрчлөөд хэрэглэчихсэн зэргээр бүтэлгүй үүх түүхтэй явсаар ирсэн. Засгийн газраас төслийн нэгж, “Эгийн голын УЦС” нэртэй ТӨХХК хүртэл байгуулж байв. Улсынхаа усан цахилгаан станцыг ахалсаар ирсэн туршлагатай Д.Одхүү төслийн нэгжийн даргаар томилогдож, 2020 онд ашиглалтад өгөх гэгээн мөрөөдөлтэй явсан үе бий. Гэвч өнөөдөр энэ ажил царцсан. Царцсан шалтгаан нь, Хятадууд “Та бүхэн ОХУ-тай учраа олчих” гэсэн байдлаар зээлээ түр татсан явдал юм.

Одоогоор “Эгийн голын УЦС” нэртэй ТӨХХК зогсонги байдалд шилжиж, Эрчим хүчний яамны харьяанд ганц орон тоотой болтлоо жижгэрчээ. Эднийх Хөгжлийн банкнаас зээл авах байдлаар баахан судалгаа хийлгэх зэргээр бас л хөөрхөн мөнгө угаасан түүхтэй.


30 жил яригдаад босдоггүй эл цахилгаан станц Хөгжлийн банкнаас ХЭЗЭЭ, ХИЧНЭЭН төгрөгийн зээл аваад чухам ЮУНД зориулагдав гэдгийг инфографикаар харуулъя.

Хөгжлийн банкнаас ЭГУЦС төсөлд олгосон санхүүжилтийн задаргаа:

Засгийн газрын 2013 оны 375 дугаар тогтоолын дагуу төслийн үйл ажиллагааны зардал болон ТЭЗҮ, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад зөвлөх, хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн Хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу дараах санхүүжилтүүдийг олгосон байна.

Эл зээлийг авах үеүдэд төслийн захирагчаар Дүрзээгийн Одхүү ажиллаж ирсэн байдаг. Улмаар тэрбээр эл төслийг урагшлуулахыг хичээж байна, болно бүтнэ, Монголчуудад амин чухал УЦС хэмээн ярьсаар ирсэн хүн билээ. 2013 онд Ардчилсан нам засаг толгойлж байхдаа Эгийн голын УЦС-ын тухай шинээр ярьж, төслийн удирдагчаар түүнийг томилсон байдаг. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн зарцуулалт:

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, гадаадын зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд:

Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай техник, эдийн засаг, байгаль орчны судалгаа, үнэлгээ, хайгуул, авран хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ. Тухайлбал:

  • Техник, эдийн засгийн үндэслэлийг Франц Улсын Трактебел инженеринг зөвлөх компани шинэчлэн боловсруулсан ба ЭХЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөл /ШУТЗ/-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.
  • Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дэд бүтцийн трассын дагуух байгаль орчны үнэлгээнүүдийг хийлгэж БОАЖЯ-ны дэргэдэх Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөлөөр батлуулсан.
  • Археологи, палеонтологийн хайгуул, авран хамгаалах ажил болон угсаатан зүй, мод, бут сөөг, загас, усны амьтдын амьдрах орчныг хамгаалах судалгаануудыг тусгайлан хийж гүйцэтгэснээс гадна төслийн талбарт газрын чанарын улсын хянан баталгааг хийлгүүлэн холбогдох байгууллагаар батлуулсан.
  • Төслийн талбарт оршиж байгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвийг шинэ байршилд нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой суурьшлын мастер төлөвлөгөө, инженер, геодези, геологийн судалгааг хийж гүйцэтгэн, батлуулсан. 
  • Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын зөвшөөрөл, гэрчилгээг зохих журмын дагуу орон нутгаас гаргуулан авснаас гадна шинээр үүсэх усан сангийн талбайг Засгийн газрын 2016 оны 285 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан.
  • ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Лимнологийн институтийн боловсруулсан Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөж буй усан цахилгаан станцуудын Байгал нуурт үзүүлж болзошгүй нөлөөллийн 2 үе шатны судалгааны тайлан, материалыг судлан, ОХУ-ын судалгааны дүгнэлтэд хариу тайлбар өгөх үүднээс дараах судалгааг хийж гүйцэтгэсэн. 
  • Дэлхийн өвийн хорооны 39-41 дүгээр чуулганаас гарсан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд ЭГУЦС төслийн үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлыг тендерт шалгарсан Франц Улсын “БРЛ инженеринг” компани, Монгол Улсын “Престиж инженеринг” ХХК, “Санни трейд” ХХК-ийн компанийн түншлэл Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу гүйцэтгэж байна.

Одоо зээл , зээлийн хүүгийн үлдэгдэл

Хөгжлийн банкнаас олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 15,107,516.26 ам.доллар буюу 43,038,292,321.49 төгрөг байгаа болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-11 09:30

Ene yag yu l bolson boldoo

Зочин
Зочин
2022-05-11 09:37

Ene neg dargiinh ni karmaand l yvj baiga biz

Зочин
Зочин
2022-05-11 11:02

Usan tsahilgaa. Stanz barih gedeg ulger domog yumaa

монгол
монгол
2022-05-11 11:28

энэ одхүү гэгч усан гахай увсын дөрвөд шоронд байх ёстой шүү

Иргэн
Иргэн
2022-05-11 12:22

Төр нэрийн дор татварын мөнгийг хувааж идэгсэд даанч их болжээ.

иргэн
иргэн
2022-05-11 14:52

Энэ бол ########ашгүй асуух ёстой, тооцох ёстой асууд####. Том төслийн нэрээр баахан цаас үйлдвэрлэж хөрөнгө үрж завшиж сурсан хүмүүстэй хатуухан ярих хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-11 15:06

ene ugaasaa hudlaa ulger bollooldoo

зочин
зочин
2022-05-11 16:15

Олон арван жил хөөцөлдөөд яагаад бүтээгүйг ил тод хэлдэггүй. Өөрсдөө чанаргүй ажил, стандартын бус үнэлгээ хийгээд нөлөөлөд өртөх ард түмэнд нь үнэн зөв мэдээлэл өгөлгүй зүгээр л ОХУ руу чихдэг. Бүтээхгүй төслөөр мөнгө угаадаг, олон хүн зээлийн хөрөнгөөр өндөр ц####ин хангамжтай, данхар жип унаж амьдардаг заншил бий болсон шүү дээ. Эрдэнэбрэн мөн адил. Хязгаарлагдм#### эмзэг усны нөөцтэй, хур тундас бага ордог газруудад УЦС барих нь оновчгүй гэсэн олон арван шинжлэх ухааны суд####гаа байдаг. Ард түмэнд өр үрүүлж бүтэхгүй төслүүдээр амьжиргааддаг явдлыг төр удирддаг. Одоо ч дүүжин эсвэл агаарын тээвэр гэх төслүүд мөнгө угааж л байна

зочин
зочин
2022-05-11 16:17
Reply to  зочин

Үйл ажиллагаа гэсэн нь ц####ин хангамж шүү дээ. Ц####инг давхар нэхэмжилсэн зөрчилтэ йтухай бичиж л байсан санагдана

zochin
zochin
2022-05-11 19:16

ovol us holdohoor ajlahgui shuu shal demii yumand mongo tcatcaad hulgaichuud

Зочин
Зочин
2022-05-11 21:03

Идчихсэн

Зочин
Зочин
2022-05-12 07:35

ман сддуун ан н хулгайчуудад ажил өгдөг энэүүнд нямка нөлөөлсөн

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x