НийгмийнУЛС ТӨР

Албан тушаалаа ухамсарлаж, биеэ зөв авч яв, дарга нар аа

Сэтгүүлч С.Батзаяа "Онгоцоор нисч очоод нэг км замын нээлт. Ичиж, санаа зовохоо үнэхээр байчихаж дээ" хэмээн твиттер хуудастаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шүүмжилж бичжээ.

Гэтэл эрхэм сайд тун ч ноцтой хариулт өгсөн байх юм. Тэрбээр " Чиний эзэн @elbegdorj шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн" хэмээн бичжээ. Үнэхээр арваад жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед иймэрхүү асуудал яригдаж, сонин хэвлэлээр бичиж байсан нь архивт үлдсэн бий.

Олон нийт үүнийг нь хараад Х.Нямбаатарыг шударга, түс тас гэх мэтээр магтах маягтай. Уг нь бол хэрэг хуучирдаггүй. Тухайн үед Х.Нямбаатар хэн ч биш, ямар ч албан тушаалгүй байсан байж болно. Харин одоо бол өөр. Ерөнхийлөгч асан хүн үнэхээр амьтан хядаад, шалдан хүүхнүүд дагуулаад заваарч явсныг мэдэж байгаа бол, баримт нь байгаа бол одоо хариуцлага хүлээлгэх албан тушаал нь түүнд байна.

Бүхэл бүтэн улсын Хуульзүй, дотоод хэргийн сайд нь өөрийн сошиал хуудастаа ийм ноцтой асуудлыг зүгээр л амны пангаар бичээд сууж байгаа нь магтаад, бахархаад байх зүйл мөн үү. Сүүлийн үед өндөр дээд, хариуцлагатай албан тушаал хашдагаа таг мартаад, гудамжинд зогсоод ярьж буй иргэн шиг бусдыг шууд гүтгэдэг, доромжилдог байдал газар авлаа. Тэгчихээд Эрүүгийн хуульд "Доромжлох" заалт нэмээд сууж байх жишээтэй. Албан тушаалынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлаж, биеэ авч явмаар байна дарга нар аа.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран
5 сар 11, 2022 15:13

Үнэхээр л хүний боловсрол мэдлэг мэдээлэл хэдэн хэлээр ямар эх сурв�##�жаас мэдээлэл авдаг нь батлагдах юм даа манай Хууль зүйн сайд олн ам дамжсан мэдээлэлд ач холбогдол өгдөг гэдгээ бат�##�лаа даа. Харамсаж байна эх оронд минь ирээдүй байна уу Со нарын итгэх хүн нэг ч �##�гаа гэдэг үг ч үнэн бололтой .

Зочин
Зочин
5 сар 11, 2022 18:01

Ховоор ажиллана аа, хэрүүлээр хариу барина аа, шоугаар тархи угаана аа, монгол ерөөсөө хөгжсөнгүй.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
5 сар 11, 2022 20:16

Ажлаар л явсан байх сэтгүүлч ч гэсэн учрыг нь олж байж шүүмжлэх хэрэгтэй шүү дандаа хар мэдээ хиих юм

Зочин
Зочин
5 сар 11, 2022 21:07

Хүний хийсэн муу муухай үйлдлийг нотлоход тун хэцүү байдаг. Гэхдээ хүн болгон ярьдаг мэддэг гэдэг чинь нэг юм хэлээд байгаа юм биш үү. Элбэгдоржийн паян, хулгайг гаргахад уг нь төвөггүй дээ. Улсын үнэт олон зүйлсийг том дарга байхдаа авсныг нь хүн болгон мэднэ. Гэрт нь нэгжлэг хийхэд....

Зочин
Зочин
5 сар 15, 2022 12:16

Сэтгүүлч зөв л бичиж дээ

Zochin
Zochin
5 сар 15, 2022 13:28

Hun gutegsen uu ugui gedegiig hartsgaay elbegdorj odoo yu gehnew tag chig baiwal uneheer barimttai buldegduulsen bolj taarna

Зочин
Зочин
5 сар 15, 2022 15:28

ЯДАЖ АНГЛИ ОРОС 2 ХЭЛТЭЙ БАЙХАД Л МЭДЭЭЛЛИЙГ 2СУВГААР АВЧ ДОТООДЫН МЭДЭЭ ӨӨРИЙН БОДОЛТОЙ ХАРЬЦУУЛЖ БОДИТООР ДҮГНЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО ДОО. ДААН ЧИГ БОЛОВСРОЛ НОЙЛ БОЛОХООР ЯАЛТАЙ!!!

Холбоотой мэдээ

Back to top button