М.Батбаяр: Наадмыг хэн найруулах нь баасан гарагт тодорхой болно

Өнгөрсөн жил тохиосон Ардын хувьсгалын 100 жилийн ойг цар тахлын улмаас өнжсөн. Улмаар өнөө жил Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамтатган тэмдэглэхээр төлөвлөж буй. Хоёр жилийн наадмыг хамтатгасан, өмнөхөөсөө онцлог энэ жилийн наадмыг хэн найруулах нь иргэдийн сонирхлыг татаж байгаа юм.
Тэгвэл энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр "Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулах 19 хүний нэр гаргаж, "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо"-нд санал болгохоор салбар хорооны түвшинд тодорхойлсон байгаа. Тавдугаар сарын 13-нд "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо" хуралдахаар байгаа. Энэ хурлаар найруулагчдийн нэрийг ярина. Тэгэхээр баасан гарагт л хэн гэдэг найруулагч энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулах нь тодорхой болно. Мөн энэ өдөр наадмын төсвийг батлах байх" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАРАНЗУН Л ЛАВ БИШ ШҮҮ VOICE ДЭЭР ХЭДЭН ХҮҮХДҮҮДЭЭ ОЛИГТОЙ ХУВЦАСЛАЖ ЧАДАХГҮЙ ХАЛТАЙЛГААД ХУУЧИНСАГ ХҮН БАЙНА ЛЭЭ.