СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Агаарын тээврийг “либералчилна”: “Вакумжсан” Ерөнхий сайд ба үндэсний аюулгүй байдал

Тавдугаар сарын 2-нд Ерөнхий сайд аялал жуулчлалын салбар, тэр дундаа авиа компаниудын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэрээ МИАТ, ИНЕГ-ын удирдлагыг загнаж, “Turkish Airlines”-ийг нээ л дээ. Нислэгийг нь нэм, чөлөөлж өг. Чадахгүй бол ажлаа өг” хэмээсэн. Энэ нь “Агаарын тээврийг либералчлах” ойлголтын хүрээнд хэлсэн үг.

Өөрөөр хэлбэл, Туркийн агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн тоог нэмснээр Европоос жуулчдыг татах боломж нээгдэнэ хэмээж буй. Гэвч, үүнийг тойрсон анхаарал татах сэдвүүд байна.

Нэг. Засгийн газрын хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай

Хэрэв хуваарьт нислэгийн тоог нэмье гэвэл улсуудын Засгийн газартай хийсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Хэлэлцээрээр тухайн улсаар дамжин өнгөрөх ба зорих нислэгүүдийн дээд хязгаар тогтдог. Харин тус хэлэлцээрт өөрчлөлт оруулъя гэвэл ЗТХ-ийн сайд үе шаттай хэлэлцээ хийнэ. Харин нэгэнт хэлэлцээрт өөрчлөлт орвол түүнийг ИНЕГ дагаж мөрдөх юм. Тэгэхээр “Нээ” гэж тушаасан дор нь нээчих хэмжээний бус, хоёр улсын Засгийн газар хооронд яригддаг асуудал гэж ойлгогдож байна.

Харин үүнд  ЗТХ-ийн сайд Л.Халтар шүүмжлэлт байр сууринаас хандаж буй гэх. Гадаадын авиа компанид нислэг тавьж өгөх хэрээр дотоодын агаарын тээврийн үйлчилгээ зах зээлээс шахагдах зэрэг эрсдэлүүд бийг тооцож буй. Энэ санаагаа ч Ерөнхий сайдад хэлжээ. Гэвч ихээхэн “вакумжсан” гэгдээд буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авч хэлэлцэхгүй байгаа. Түүний дэргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ зөвлөж буй.

Хоёр. Turkish Airlines”-аас дэлхийн улсууд болгоомжилдог уу

Нөгөө талд “Turkish Airlines” компанид ямар ашиг сонирхол байгаа нь анхаарал татна. 2013 онд Монголд орж ирсэн тус компани Европын нислэгийн зах зээлийг МИАТ, “Аэрофлот”-той хуваадаг. Нөгөөтээгүүр, нислэгийн тоог нэмж өгөөч гэдэг саналыг удаа дараа тавьдаг.

Сүүлд, 2022 оны хоёрдугаар сард “Turkish Airlines”-ийн төлөөлөл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзжээ. Энэ үеэрээ ч мөн Ази-Европыг холбосон багц нислэгт Улаанбаатар хотыг оруулах саналтай байна гэж дурдаад, ингэснээр жуулчны зардлыг огцом нэмэхгүйгээр аяллын замд нь Улаанбаатарыг үзүүлэх боломжтой хэмээсэн байна. Үүнд Б.Бат-Эрдэнэ сайд “Агаарын тээврийг либералчлах нь чухал, үүнтэй санал нэг байна. Тооцоо судалгаагаа ирүүлээрэй” гэж ханджээ.

Харин бусад улсууд энэ тал дээр хэрхэн ханддаг вэ. ОХУ, БНХАУ-аар жишээлж үзвэл, дотоодын агаарын тээврийн системээ хадгалж үлдэхийн тулд зах зээлээ хамгаалдаг. Тэр дундаа “Turkish Airlines”-ийн нислэгийг бага хэмжээнд хязгаарладаг нь харагдаж байна. Мөн тус компанийг жижиг орнуудад орж ирээд, агаарын тээврийн зах зээлийг нь эзэлдэг, дотоодын компанийг нь санхүүгийн хүндрэлд оруулдгаараа танигдсан гэж салбарын хүмүүс нь онцолж буй.

Энэ талаар цахим орчинд дэлгэрэнгүй мэдээ, нийтлэлийн олдоц бага байна.

Гурав. Жуулчин байвал нислэг байна гэх логик

Агаарын тээврийг либералчилъя, нислэгийн тоог нэмье гээд ирэх жуулчин, нисэх зорчигч нь хүрэхгүй бол яах вэ. Өөрөөр хэлбэл, Европоос ирэх жуулчдын тоо нислэг нэмэх шаардлагатай хэмжээнд хүртэл өссөн үү. Хэрэв тийм бол нислэг нэмж, эрэлтээ хангая хэмээн логикдож болно.

Гэвч Европын нислэгээр ирж буй хүмүүсийн 80-90 хувь нь монголчууд өөрсдөө байна. Мөн буцах нислэг нь дүүргэлт хангалтгүй үлдэж байгааг статистикээс харж болох юм. Түүнчлэн, хамгийн их зорчигчтой олон улсын гурван чиглэл 2019 онд Сөүл, Бээжин, Москва байжээ. Цар тахал гарсан 2020, 2021 онуудад Сөүл, Стамбул, Токио болсон ба үүнд хилийн хязгаарлалт нөлөөлсөн.

Сүүлийн жилүүд дэх хамгийн өсөлттэй, хамгийн олон зорчигчтой байгаа чиглэлүүд дунд Европын нислэг багтахгүй байна.

Дөрөв. Либералчлах гэдэг нь транзит нислэгийг нэмэх

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь нислэгийн тийз бичилтийн компанитай байсан. Энэ үүднээс тэр уг салбарын талаар сайн ойлголттой байгаа. Агаарын тээврийг либералчлах агуулгыг ярьж, Ерөнхий сайдад нөлөөлж буй нь ч тэр гэсэн дүр зурагтай.

Харин либералчлах бол нислэгийн тоог нэмэх биш, дамжин өнгөрөх транзит нислэгийг хөгжүүлэх ойлголт гэдгийг тэр өөрөө тайлбарлаж байна. Монголд буух, Монголын газар нутаг дээгүүр өнгөрөх нислэг бүрд орлого орж ирнэ. Үүнийг либералчлах гэж ойлгох бөгөөд багц аяллуудын дундах маршрутад Улаанбаатар хот багтаж байвал аялал жуулчлал хөгжих нэг хөшүүрэг болох нь логикийн хувьд үнэн.

Гэвч эргээд дотоодын агаарын тээврийн компанийн зах зээлд өрсөлдөх чадварыг хамгаалах шаардлага бийг бодолцох хэрэгтэй юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

2013-2019 оны статистик харвал, МИАТ-ийн зорчигчид 385 мянгаас 589 мянга болж өсжээ. Харин “Turkish Airlines”-ийнх 37 мянгаас 41 мянга л болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголд багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан ч “Turkish Airlines” жуулчдын тоог нэмсэн үү гэдэг асуултад энэ тоо хариулна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг агаарын хил, түүгээр дамжин өнгөрөх нислэгүүдийг гадаадын компаниудад нээлттэй “тавьж өгөх” бодлого баримталбал эрсдэл их юм. Дотоодын агаарын тээврийн компани зах зээлд хүчирхэг байх нь үндэсний аюулгүй байдлын агуулга. Тэр дундаа хөгжиж буй, жижиг орнуудын агаарын тээврийн системд монополь тогтоодог гэх “Turkish Airlines”-ийг зориудаар “загнан, загнан” хөхиүлэн дэмжих нь хэр зөв бэ гэдэг асуулт тавигдана.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд транзит нислэгийг хэмэх хэрэгтэй нь үнэн ч, ийм чухал агуулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө “вакумжиж”, ЗТХ-ийн сайдынхаа үгийг үл сонсон, учир үл мэдэх хүн шиг МИАТ, ИНЕГ-ыг муйхарлан загнаж байгаа нь лав сайны тэмдэг биш. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудалд олон ургальч байр сууринаас, буурь суурьтай хандаасай, Ерөнхий сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв
Зөв
2022-05-12 09:08

Энэ харин зөв бичсэн байна

Зочин
Зочин
2022-05-12 10:08

Бат эрдэнэ гэдэг нь нөлөөдөөд байгаа биз

Хүү
Хүү
2022-05-12 12:34

БатЭрдэнэ эдний хүн болоо биз

Зочин
Зочин
2022-05-12 15:36

Хоёр хар христчин солонгосын төлөө л ажиллах биз

Зочин
Зочин
2022-05-12 15:36

Нэг билетийн ченж азаар сайд болчингуутаа агаарын тээврийн улс хоорондын зохицуул####тыг хялбархан хийнэ гэсэн юмуу. Чаддаг бол сайн л биз. Гэвчиг чиглэлийн автобус хүнээ була####ддаг шиг улс орон бүрийн авиа компаниудын өрсөлдөөн дунд улс дамжсан өчнөөн шатны гэрээ хэлцэл хийж зөвшөөрөл авна гэдэг чинь тийм амар асууд#### биш дээ. Сайхан поп нөхөр дураараа донгодох юм

Зочин
Зочин
2022-05-12 17:52

Nislegiin une herees hetersen shdee.Ali tal ni une togtoogood tengeriin unetei bolgoson yum bee???

ЗОЧИН
ЗОЧИН
2022-05-12 21:55

ҮННИЙ ХУВЬТАЙ Л БИЧИЖ. ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН ЗАХИАЛЖ БИЧҮҮЛСЭН БОЛОЛТОЙ.

Татвар төлөгчдийн мөнгийг хайрла
Татвар төлөгчдийн мөнгийг хайрла
2022-05-12 22:11

МИАТ гэж чадваргүй, төсвөөр хэдэн дарга нь тоглодог,ийм ТӨК -ийг одоо устгах эсвэл хувьчлах нь зөв.

бат
бат
2022-05-19 19:03

М#### минь МИАТ бхгүй бол чи Turkish-н хэлсэн үнээр нисэхээс өөр сонголтгүй болно доо.Тэгээд нэг хашраасан муусайн үмбүүнүүд

Zochin
Zochin
2022-05-12 22:19

Sahal Bet-Erdene saidin talaar yariad bh shig bna,turkishaas baahan handiv nutagtaa avsnig bugd medne...

Зочин
Зочин
2022-05-16 08:57

Ajlaa meddeggui hunii l gargadag aranshin

Irgen
Irgen
2022-05-17 02:58

Europin horigoos bolj deeguurhi ungurultiin nisleg tsuursniig liberalichlaltai holbodog poop dunhuu saidtai uls hugjihgui ee.

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x