СПОРТ
Дугуйчид их насны морьдын зайд уралдана

Монголын дугуйн холбооны нэрэмжит “Дугуйчин та их насны морьдын уралдааны замыг хэдэн минутад туулах вэ” уулын дугуйн тэмцээн тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Тавдугаар сарын 14-ний Бямба гарагт “Хүй 7 худаг”-т эхлэх “Морь хурдан уу? Дугуй хурдан уу?” уламжлалт 25 км-ийн тэмцээн бүх насны ангиллаар явагдана.
- Сонирхогч-Эр 17-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60+
- Сонирхогч-Эм 19-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50+
- Мастер 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60+
- Өсвөр үе-Эр 12-14 нас, 15-16 нас, 17-18 нас
- Өсвөр үе-Эм 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас
- Under-23, Элит-Эр, Элит-Эм гэсэн нийт 22 насны ангиллаар тус тус уралдана.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.