УЛС ТӨР

Н.Учрал: Капитал банкнаас авах ёстой НДС-ийн 70 гаруй тэрбум хаачсан бэ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: “Нийгмийн даатгалын сан бол ард түмний хөдөлмөрлөж бүтээсэн дусал бүрийн нийлбэр. Капитал банканд байсан 104 тэрбум төгрөгийн 34 тэрбумыг барагдуулсан гэж та нар хэлсэн. Үлдсэн 70 гаруй тэрбум хаачсан бэ. Улиг болсон сэдэв гээд орхиж болохгүй.  

НДЕГ-ын дарга Д.Зоригт “Капитал банкнаас авах 70 гаруй тэрбум төгрөг үлдээд байна. Бидэнд санал болгосон хөрөнгүүд шүүхийн маргаантай байгаа. Мөн ЦЕГ, АТГ-аас тус хөрөнгүүдийг банкны хөрөнгөөр баригдсан байж болзошгүй гээд шалгаж байна. Өнөөдрийн байдлаар бид банканд мөнгөн хадгаламж байршуулаагүй" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 15:54

ЭНЭ МӨНГИЙГ ИДСЭН УУСАН АРХИДСАН ХҮҮХЭНДСЭН БААСАН ШЭЭСЭН ГҮЙЦЭЭ ЮУГИЙ НЬ АСУУДАГ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button