Д.Сосорбарам: Капиталистуудаас айсны хэрэггүй, тэд чинь л эх орончид

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин бас өөрийнх нь тодорхойлсноор капиталист, Айн Рэндист Д.Сосорбарамтай уулзлаа. Тэр Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа Украины туг барин, уртын дуу эгшиглүүлэн зогсож, тараад ярилцах бяцхан цаг гаргав. Өнгөрсөн долоо хоногт нүүр лүүгээ гурил цацуулсан тэр эргээд АН ба капитализмын тухай ярьж байна. Түүнтэй цөөн хоромд капиталист үзэл санааны тухай ярилцлаа.
Сэтгүүлч М.Тэнгис ярилцлагаа тоймлон ийнхүү ярив.
-ҮЗЭЛ САНААНЫ ЗАВХРАЛ Л ИНЕРЦЭЭРЭЭ ЯВСААР АН-ЫГ ИЙМ БОЛГОЛОО-
-АН-д эргэн ирж буйгаа та өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Гишүүнчлэлээ албан ёсоор сэргээсэн гэсэн үг үү?
-Ямартай ч “Эргэн ирлээ” гэдгээ мэдэгдчихлээ. Тун удахгүй намын гишүүний батлахаа авах байх. Сүхбаатар дүүргийн намын үүрээс миний гишүүнчлэлийг сэргээх учиртай.
-Сүүлийн хоёр жилд АН-ын хуваагдал, доройтлын асуудал яригдаж байна. Угтаа энд үзэл санааны зөрчил, тодорхойгүй байдал нөлөөлөв үү гэж харж байна. АН-ын гишүүд барууны үзэл баримтлалдаа үнэнч байж чадсан уу?
-Би ер АН-ыг хагарсан, бутарсан гэдэг ярианд санал нийлдэггүй. Манай намын дотор фашист нь ч, коммунист нь ч, социалист нь ч, нацист нь ч байна. Харин одоо барууны үзэлтэй нь нэг тийшээ, зүүний үзэлтэй нь нөгөө тийшээ ялгарч буйд би их өег байгаа. Өөрөөр хэлбэл үзэл санаагаараа ялгарч эхэлсэн нь сайн хэрэг.
2016 онд би их тодорхой хэлсэн, үзэл баримтлалаа шинэчилье, өөрчилье гэж. АН цэвэр социалист болчихсон харагдсан. Хурал дээр туг дарцгаа хийсгээд л, МАН шиг нижигнэтэл алга ташаад л. З.Энхболд, Н.Алтанхуяг тэргүүтэй зүүний нөхдүүд ийм болгосон юм. Угаас социал демократууд л даа.
Тэгэхээр ер АН тарж, дахин шинэчилсэн бүртгэлд орох хэрэгтэй гэж дуугарсан нь тэр юм. Хатуу гишүүнчлэлээс татгалзаж, цоо шинэ концепц бий болгож, хувийн өмчийн дээдэлдэг, хувь хүний эрхэд тулгуурласан мөрийн хөтөлбөртэй болооч, эдийн засгаас улс төрийг холдуулаач гэсэн үзэл санаагаа ярьсан. Гэвч үүнийг хийхгүй байсан. Тийм учраас би намаасаа гарсан. Харин үзэл санааны завхрал явсаар инерцээрээ өнөөдрийн байдалд хүргэлээ.
Одоо би инээж байгаад хэлье. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь дэмжсэн хүн бол би. Хөдөө орон нутгуудаар маш их явж сурталчилгаа хийсэн. Аса аварга бид хоёр мөнчгөрөөрөө явсан даа. “Миний хүүг Ерөнхийлөгч болгоход та хоёр мөн их зүтгэлээ” гэж ээж нь бид хоёрт талархал илэрхийлж байлаа.
Гэхдээ би Х.Баттулга гэдэг хүндээ бус, чөлөөт эдийн засгийн үзэл санаагаа л дэмжиж явсан юм. Хэдий намын гишүүнчлэлээс татгалзсан ч явсан газар бүрдээ чөлөөт зах зээл, эрх чөлөөний чухлыг ярьсан. 2020, 2021 оны сонгуулиудад ч АН-ын гишүүн бус мөртлөө үзэл санаагаа ярьсаар байсан.

-ДҮҮ ХҮҮГ ОРОСУУДЫН БУГУЙЛД ӨРТЧИХЛӨӨ ГЭЖ ХАРАМСАЖ СУУНА-
-Сүүлийн үед сэдэв болоод буй Х.Баттулгатай “муудсан” гэх асуудалд та өөрөө тайлбар өгчихлөө. Уг нь Х.Баттулга ардчилсан хувьсгалын дараа том, том өмчүүдийг хувьчилж авсан, яг капиталист дүр биз дээ. Одоо АН-ын үзэл баримтлалд үл нийцэх хүн гэж харж байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ?
-Мань хүн Ерөнхийлөгч болсныхоо дараа илтэд өөр үзэл баримтлалын дагуу явах болсон. Шууд “ШХАБ-д элсэнэ”, “Чөлөөт зах зээлийн онол хана мөргөлөө” гээд л, 1990 онд бидний авчирсан эрх чөлөөг нулимаад эхлэх жишээтэй. “Өмчийн эрхгүйгээр хүний эрх оршин тогтнохгүй” гэсэн үзэл баримтлалтай би шоконд орно биз дээ. Улаан коммунист юм яриад эхлэхгүй юу. Ерөнхийлөгч байх хугацаандаа Монголын ардчиллыг бадраасан нөгөө Д.Ганболд, М.Энхсайхан, байгалийн баялгийг эргэлтэд оруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан хүмүүсийг шоронд хийсэн. Тэгэхээр би яаж зөвшөөрөх юм.
Би бүр Х.Баттулгад өөрийн уншсан Айн Рэнд болон бусад сэтгэгчдийн чөлөөт зах зээл, капитализмын тухай номуудаа өгсөн байсан. “Би яах вэ, шинэ ном авчихъя. Чи капитализмыг аварна шүү” гэж бичээд, өөрийнхөө зурж тэмдэглэл хийсэн номуудаа өгсөн. Уншаагүй. Хожим нь дүү хүүд хэлсэн, “Чи чадахгүй юм байна” гээд өгсөн номуудаа буцааж авсан.
Би дүү хүүг яагаад ингэчхэв гэж гайхаад байгаа юм. Чи түрүүнд хэллээ, яах аргагүй капиталист хүн. Баянгол зочид буудлаас эхлээд өчнөөн өмчийг хувьчилж авсан. Зах зээлийн сэжим рүү тэгж орсон хүн хэр нь ээ дарангуйллын араншин гаргаж эхэлсэн. Тэгээд сүүлдээ “Энэ бол цаанаас юм байна, өөрөө хийгээд байгаа зүйл биш байна. Манай хойд хөршийн пост социалист орнуудад явуулдаг бодлогын загвар яваад байна” гэж харсан. Дүү хүүг бол тэр бугуйлд өртчихөж гэж бодож байгаа. Толгой нь эргээд, улс үндэстнийхээ эсрэг явчихлаа, хорлогдчихлоо гэж харамсаж байна.
Энэ чөлөөт зах зээл гээч юмыг өнөөдөр л цогцлоохгүй бол горьгүй. Өмчийн эзэнгүүд хэлмэгдэнэ, эрх чөлөө боомилогдоно. Тийм учраас би намдаа эргэж ирж байгаа юм. Монгол хүн бүр “Би өөрийнхөө төлөө ажиллана, өөрийнхөө бизнесийг цэцэглүүлнэ, үүнд төр битгий гай бол” гэсэн эрмүүн эрмэлзлээр амьдраач гэж уриалахаар ирж байна.
Төрд нэг ч өмч байхгүй болсон цагт л гадаадын хөрөнгө оруулалт ирж, ажлын байр бий болж, авлигал инерцээрээ устана. Төрд өмч байхад авлигалтай тэмцэнэ гэвэл ямар ч боломжгүй юм.
-АРДЧИЛАЛ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ҮЗЭЛ САНААГ НУХЧИН ДАРДАГ ДАРАНГУЙЛЛЫН ЗАСАГЛАЛ-
-Пост социалист орнууд дахь баруун, зүүний ухуулгыг гадаадын санхүүжилттэй гэж харах тал бий. В.Зеленьскийг АНУ-аас шууд томилсон хүн гэж нэг хэсэг баримттайгаар ярьж, бичсэн. Харин манай капиталистуудыг ч мөн АНУ талаас санхүүждэг юм биш биз гэсэн өнцөг байна л даа. Энэ ташрамд, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” роман АНУ-ын санхүүжилттэй хэвлэгдсэн гэдэг үнэн үү?
-АНУ-ын дусал ч мөнгө ороогүй. “Алтан тариа” ХХК зохиогчийн эрхийг авч, олон романыг нь орчуулж, хэвлүүлсэн. Яг ингэж хүмүүсийн тархийг бохирдуулдаг байхгүй юу, социалистууд.
Би чөлөөт зах зээл, капитализмын тухай А.Рэнд, М.Фридман, Ф.Хайек, Ф.Бастиа, Л.Мийзис, М.Ратворд зэрэг олон сэтгэгч, судлаачдын номыг харьцуулж уншсан. Ингэж уншихаар А.Рэнд, Ф.Бастиа, Л.Мийзис гурав ойролцоо юм билээ, зөрчилдөх нь бага. Харин М.Фридман, Ф.Хайек нарынх дотор зүүн тийш хазайсан ганц нэг сэжим бий нь анзаарагдсан. Рональд Рейган, Маргарет Тетчер нар цэвэр Милтон Фридманы эдийн засгийн онолыг хэрэгжүүлж, улсаа сэвхийтэл босгоод ирсэн хүмүүс.
Гэхдээ өнөөдөр ч капитализмыг бүрэн цогцлоосон орон алга. Загвар орон нь АНУ, Англи, Япон зэрэг байна. Ер хэдий өндөр хөгжилтэй ч зүүн тийш гулссан үйл явц яваад л байна. Хаа сайгүй энэ зүүнийхэн суртал ухуулгадаа гаршчихсан юм байна л даа. Гэхдээ манай ардчиллын тухайд, би нөхөдтэйгөө зөрчилддөг. Ардчилал гэхээс илүү эрх чөлөө гэж тунхаглавал оновчтой гэж би үздэг. Ардчилал гажуудлаа, ухарлаа л гэх. Ерөөсөө ардчилсан тогтолцооны байж байгаа царай нь ийм аж. Афины ардчилал Сократыг хөнөөсөн шүү дээ. Олонхын саналыг сонсохгүй байна гээд Сократыг хордуулж алсан. Ардчилал бол олонхоор түрий барьж, хувь хүний буюу цөөнхийн үзэл санааг нухчин дардаг дарангуйллын засаглал.

-Та тэгэхээр ардчиллаа бас шүүмжилдэг юм байна?
-Шүүмжилнэ. Өөрөөр хэлбэл түрүүлж сэтгэж байгаа хувь хүнийг олж харахгүйгээр, олонхыг дагаад байвал явахгүй.
Жишээлбэл, 1996-2000 оны үед гаалийн татварыг тэглэж, суурь үнийг чөлөөлөн, НАХЯ-ыг татан буулгангуут хүмүүс хүлээж авахгүй байсан, М.Энхсайханыг. Би ч тэр үед шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл мань эр түрүүлж харсан байна. НАХЯ-ыг татан буулгана гэдэг Оросын КГБ-ын оролцоог 50 хувь ч гэсэн тасалж чадсан хэрэг. Одоо ч үүнийг ойлгоогүй хүмүүс бий.
Иймд цөөн ч гэсэн түрүүлж харж буй хувь хүмүүсийг голчилж байх ёстой. Р.Чойном одоо ч мөнх. “Хүн төрөлхтний цогцлоох ёстой капиталист нийгмийг алгассаны гай нь энэ дампуурал” гэж тэр үед Р.Чойном хэлж байсан.
Би сүрхийдээ капитализмыг яриад байгаа юм биш. Дээр нэр дурдсан бүх сэтгэгчдийн номыг уншиж, харьцуулж хараад ирэхээр хамгийн сүүлд энэ л үлдэж байгаа юм. Одоо үүнийг хийхийн, хийлгэхийн тулд АН-д эргэж ирж байгаа юм. Ингэхдээ та нарын үеийн залуусыг уриалж байна. Мань мэтийн үеийн хүмүүсийг “Зам тавь, та нар” гэж зад татаж байгаад хийгээдэх. Тэгж би нам руугаа орж ирж байгаа юм л даа. Ингэж чадвал АН-ын 1990 оноос хойших хоёр дахь тэсрэлт, аврал энэ болно.
-Та капитализмыг ардчиллаас илүү чухалчилдаг юм байна. Гэхдээ энд эх оронч сэтгэлгээг хэрхэн буулгаж ойлгох вэ. Улс орны эрх ашгаас өөрийн эрх ашгийг эхэнд тавих нь л дээ, капиталистууд. Гэтэл бид цөөхүүл. Эх орноо бодох ойлголт капиталистуудад хэрхэн зэрэгцэх юм бэ?
-Харин ч “Уул ус, газар шорооныхоо төлөө” гэж лоозон бариад, байгалийн баялагт хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг сүрдүүлж, тэндээс дээрэм хийж байгаа нөхдүүд эх орныг чинь бузарлаж байгаа юм.
Ер нь хүн өөрийгөө аваад явчихна гэдэг чинь л эх орноо аваад явна гэсэн үг. Би АНУ, Япон зэрэг орнуудад явж байхдаа хардаг юм. Хувийн эзэмшлийн газрууд хамгийн цэвэрхэн байна. Хаана төр оролцсон байна, тэр газар л заваан. Иймд би хувийн хэвшлүүдийг жинхэнэ эх орончид юм байна гэж хардаг. Харин худлаа эх орончийн дүрд тоглодог популистууд бий. Масс “Нээрэн тийм байна, газар шорооныхоо төлөө тэмцэх юм байна” гэж үнэмшээд байдаг. Начир дээрээ энэ нөхдүүд чинь шантаажчин, дээрэмчин байдаг байхгүй юу.
Над руу гурил цацсан Х.Бээжин гэж нөхөр байна л даа. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүд дээр дандаа шантааж хийж явдаг нөхөр байна билээ. Наад эх орон, уул уурхай яриад байгаа хүмүүс чинь бүгд шантаажчин. Би дэс дараалан нэрлэж ч чадна. Тийм учраас ганцхан Х.Бээжинг нь хэлээд орхиё. Тэд одоо хангалуун амьдарч байгаа. Хожим нь өөрт нь болоод өөрийнх нь үр хүүхдэд хортой юм л даа, уг нь.
Манай зарим хувийн хэвшлүүд “Нийгмийн хариуцлага” гэж балай юм ярьдаг байхгүй юу. “Нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг барилаа” гэж. Би “Тэр нийгмийн хариуцлагыг чинь чөтгөр аваг” гэж хэлдэг. “Чиний охин компаниуд л улам цэцэглэг, харин нийгэмд, төрд хийн бүтээснээ өгөөд эхэлбэл дампуурна шүү” гэдэг.

Тийм учраас капиталистуудаас айсны хэрэггүй. Тэд чинь л эх орончид. Тэд чинь л ажлын байрыг бий болгоно. МАК-аас “Цагаан суварга”-ыг ордыг хураана гэж баахан тонгочсон. Би очиж үзсэн, баригдаад бараг 80 хувьдаа хүрсэн байна билээ. Хэрэв тэр үед хааж хориогүй, бариулсан бол 1800 хүн ажилд орох байсан байна билээ.
Ажлын байрыг төр бий болгодоггүй юм. Хувь хүнд өөрт нь боломжийг олгоод, орхи. Халамжлаад л, хүүхдийн мөнгө өгөөд л байвал энэ хүмүүс залхуурч, назгайрч хэвтэнэ. Тэгээд архиндаа живээд явна. “Чиний зовлон бол чиний зовлон. Бас жаргал чинь чиний л жаргал” хэмээн орхиж чадвал тэр хүн амьдарна. Монголчуудын “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж агуу том философи байдаг. Би хүний эрхэнд жаргаж зовсноос өөрийн эрхэнд зовж жаргая гэж боддог.
-КАПИТАЛИСТУУД БОЛЖ БАЙЖ ЭВЛЭЛДЭН НЭГДЭНЭ-
-Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Төвийг сахина”, “Хоёр хөршийн харилцааг бусдаас илүү хүндэтгэнэ” гэсэн агуулга бүхий заалтууд бий. Бидний баталсан баримт бичиг. Гэвч Украины асуудлаарх АН-ын жагсаалууд манай төвийг сахих гадаад бодлогын зарчмыг давсан шинжтэй харагдаад байгаа. Олон улсын дэглэм өөрчлөгдөж буй эгзэгтэй энэ цаг үед эцсийн дүндээ жагсагчид хариуцлага хүлээж чадахгүй. Украины асуудлаар хурц байр суурь илэрхийлэх нь гадаад орчиндоо сөрөг нөлөөтэй байх уу, та ямар бодолтой байна вэ?
-Сөрөг нөлөө байхгүй дээ. Миний хувьд аль нэг улс үндэстний талд илтэд орохгүй. Харин яагаад Украиныг дэмжиж буй, Оросыг эсэргүүцэж байгаа хувь шалтгаанаа тайлбарлаж болно.
И.К.Азизовыг харь гэж хамгийн түрүүнд хэлсэн хүн бол би. Тусгаар тогтносон улсын эрхэнд бүдүүлгээр халдсан хүн бол И.К.Азизов. “Ардчилсан нам болоод либерал үзэлтнүүд ээ” гэж байгаад мэдэгдэл гаргасан шүү дээ. Тэр бол Венийн конвенцын дагуух дипломат ёс зүйг айхтар зөрчсөн үйлдэл. Манайхаас өөр оронд бол тэр хөөгдөөд, харьчихсан байх ёстой. Саяхан Япон улс найман дипломатыг хөөж явуулсан байна билээ. Яг Украины асуудалд Оросыг сурталдсан, буруу мэдээлэл өгсөн гэсэн чиглэлээр хөөгдсөн байсан.
Чи сая дайны тухай асууж байна. Би бол бөөнөөрөө хомроглогдон устгагдаж байгаа хүмүүсийг хараад зүгээр сууж чадахгүй. В.Путин гэдэг харгислагч, дарангуйлагч нөхрийн энэ бодлоготой хэзээ ч эвлэрэхгүй. Украин бол тусгаар тогтносон улс. Хот суурингаа ОХУ-аас хамаагүй эмх цэгцтэй болгож, хөгжүүлсэн, ийм орон. В.Путин гэдэг хүнээс болж орос хүн бүрийн нэр гутлаа. Би оросуудыг муулахгүй, муулах ч ёсгүй. Харин энэ дарангуйлагчаас болж Орос орны нэр хүнд тэр чигээрээ уналаа. Би бол ийм л дүгнэлттэй байгаа юм.
Манайд хориг тавина, барина гээд яах юм. Бид харилцах өөр оронгүй юм уу, агаар тэнгэрээр нисдэггүй юм уу. Хөгжингүй орнууд бидэнд хар аяндаа гараа сунгана.
Сая хамгийн түрүүнд Ерөнхийлөгч дуугарах ёстой байлаа. “Бид дайн түрэмгийлэл, аллага хядлагыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гээд л болоо байхгүй юу. Айгаад л байх юм. Шадар сайд, ХЗДХ-ийн сайд хоёрын визийг гаргаагүй шүү дээ.
-Тийм үү?
-Үнэн. Одоо иргэдэд ч ийм нөхцөл байдал үүснэ. “Д.Сосорбарам визтэй байхын тулд Украиныг дэмжиж байна” гэж бичиж байна билээ. Үгүй ээ. Хүн бүр хүссэн газар луугаа явах визээ авдаг байх ёстой гэж би дуугарч байгаа. Оросын дайныг дэмжиж байгаа хүмүүс хайран, үр хүүхдээ хорлож байгаа хэрэг.
Шулуухан хэлэхэд, би бол улаан капиталист хүн. Нэмээд цэвэр Айн Рэндист хүн гэдгээ хэлчихье. Айн Рэнд бол “Сүрэглэж амьдрахаа боль оо” л гэж байгаа юм. Хүн сүрэг байхаа боль, хүн хүн л бай гэж. Хүн бүр тус тусдаа бодгаль. Хүн бол өөрийнхөө бүтээлийг өөрөө бүтээхээр ирсэн бодгаль. Эрх чөлөө гэдэг бол хариуцлага хүлээх чадвартай, эрүүл саруул ухаантай хүмүүсийн чиг зорилго. Буруу хийсэн бол буруугаа хүлээж чаддаг, зөв хийсэн бол зөвөө эдэлсэн шиг эдэлдэг. Эрх чөлөө бол хариуцлага болохоос замбараагүйтэл, гүтгэлэг, дарангуйлал, нэгнийгээ үгүйсгэх явдал биш.
Төгсгөлд нь хэлэхэд, хувийн өмчгүйгээр хувь хүний эрх ярих боломжгүй. “Ард” кино театраа алдчих гээд л... гэж ярьцгааж байна. Үүн шиг худлаа зүйл байхгүй, за юу.

-Таны “Ард” кино театр үйл ажиллагаа явуулдаг юм уу?
-Явуулдаг. Та нар очиж үзэхгүй л байхгүй юу. Сар бүрийн сүүлийн гурав хоногт театрын тоглолтоо хийдэг, үзэгчид нь дүүрэн байдаг. 300 хүний суудалтай, үзэгчид дүүрэн байдаг. Бусад талбайг түрээсэлдэг.
Би энэ театрыг 2005 онд ИТХ-ын хуралдааны шийдвэрийн дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж, 14 хоногийн дотор мөнгөө төлөөд авсан. Жам ёсоороо хувьчилж авсан миний хувийн өмч. Би ийм ганц л өмчтэй.
Өөд нь татъя, босгоё гэж гадаадын хөрөнгө оруулагчидтай ярьсан ч манайхан хөөгөөд явуулчихсан. Швейцарийн хөрөнгө оруулалттай, япон архитектуртай ажил явж байтал нөгөө шантаажчингууд гарч ирээд, айлгаж сүрдүүлээд, цуцлагдсан. Одоо та нарын үеийн залуус хөрөнгө оруулалт босгож, би өөрөө хувь эзэмшээд, хамтарч хөгжүүлэх гээд явж байгаа. Одоо дахиад л бослого гарах байлгүй.
-Төгсгөлд нь амжаагүй зүйлээ асууя, та товч хариулж болно. Капитализмыг олон үндэстэн цугларсан АНУ зэрэг оронд тохирсон үзэл санаа, гуравхан саяулаа Монголд зохихгүй гэдэг. Нөгөө талд монголчууд эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа нь хөгжлийн гол садаа гэдэг шүү дээ. Капиталистуудад энэ ойлголтыг хэрхэн буулгаж ойлгох вэ?
-Сайн дураараа эвлэлдэн нэгдэх гэдэг угтаа хамгийн хялбар зүйл. Бүх өмч хувьд очсон цагт хариуцлага өндөржинө, ингээд ирэхээр тархай бутархай юм аяндаа эмхлэгдэнэ.
Төрд их өмч байгаа учраас тийшээ шунаж, жаахан юм цохичихоод эргээд нөгөөдүүлээ муулдаг байхгүй юу. Нөгөө талаас, байнга нүүж суудаг нүүдэлчдийн араншин байх шиг байгаа юм. Анзаараад байхад, бид бүтээчихээд л нураадаг ийм улс юм байна. Төрийн өмч цуслаад ирэхээр “Адилхан шүү, хулгайч аа” гээд л эхэлдэг. Капиталистууд болж байж энэ тархай бутархай байдал зогсоно, энэ авлигал устана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene nastai humuus odoo AN aas boliosooi
ardchilsan nam chine baahan uvuuu naraar duurlee
kapitalistuud chine uursdiinhuu tuluu l yvj baiga shuu dee
ardchilsan nam odoo tseverlegee heregtei bolson shuu dee
ene hunii ug ortoi shuu zugeer sonsood avah yumiig ni av
авах юм ихтэй гоё яриа болжээ
энэ хүн чинь одоо хүртэл АН даа байгаамуу
Сая эргээд орсон
Муу хулгайч минь ард кино театраа өгөөрөөй хулгайчаа
ene hunii uran ug bas l baina shuu
Со ах маань үнэн ярьжээ. Мангарууд шиг хагас коммунист зүүний бодлогоор хөгждөггүй л байхгүй юу. Худлаа гэвэл өнгөрсөн 30 жилийн түүхээ хар. Ихэнхи 22 жилд нь ман нам эрх бариа биздээ. Х####амж тарааж хүмүүсийг архинд оруулснаас өөр юу хийсийн.
Солиороод б####айрсан юм байхдаа хэдэн гадны хүмсүүдын номыг уншичаад бүр итгэсэн байх шив дээ өөр шиг нь бас хэт цэцэрхэж суут ухаантан болох гэсэн юмнуудынхаа
Энд байгаа Сосорбарамд тэнд болж байгаа дайн ямар хамаа бнаа.
Солиотой амьтан , өмнө нь жавхлан гэх солиот бас иймэрхүү эргэж буцсан юм юм ярьж бгаад л тайз руугаа буцсан даа ккк
Ээээ шшш энэ нэг юм элий б####ай болчиж
ene hun choi ahiin shulgen unshal uran butelen hiigel ywaj bsan bol uulan zuger bsan yum da chawas
Манай Капит####истууд бол данадаа Хулгайч Авилгачи, Иргэдийн боломжийг Хулгайлсан, Эх орноо ч зарахаас сийхгүй Этгээдүүүд ш дээ
Срлиотой сосорбараи гуай болж үз чавганц царайлчихаад хэрэгүй юм битгий яриад бай
чаддаг юмаа хийгээд, дуугаа дуулаад л явж байв#### болно ш дээ, хэрэгтэй хэрэггүй хачин үйлдэл хиийхээболивол таарна
Энэ сэгсгэр чинь (агуу их сэтгэгч) болчихсон юм биш үү
ард түмний өмч хулгайсан үүлбарамаас хол яв
amar arqaa terbumtan bolsnooro lbaxarxaj ard tumnee dorimjlooqui um bol mtorrir baisan ni deer de chi ta nar monqoliq bodoo uv uren taran uqui xiicheed ichij amrdar batuultenquud
odoo ####aa 33jil hutslaa
Хөөе сосорбарамаа 1990 онд соци####изм капит####изм хоёр хамт сөнөсөн шүү дээ. Тэр чиний капи####истууд гээд байгаа нөхдүүд чинь тэгэхээр капит####измтайгаа хамт сөнөсөн гэсэн үг. Тэгээд 1990 оноос дэлхий нийтээрээ ардчил#### зах зээл гэх ийм харгис анархизм руу орсон гэдгийг мэд суд#### дараа нь донгос.
зөвхөн өнөөдөр би л баян бол гэсэн новшийн үзэлтэй хөгийн сүг ардчил#### нэр барьсан луйвөрчингуудаа хүн бүр амиа бодсон эрх чөлөө эрх үүрэг гээд байв#### эх орон улс орон тусгаар тогтнол хэрэггүй болсон юм байна л даа ардчил#### нэр барьж хувьчилаад авчихсан гээд луйвараа цагаатгах гээд зэрлэг капт####изм хүсэж байгаа юм байна
Зөвхөн хар амиа бодоцгооно
Аливаад буурь суурьтай хандаасай. Том гүрнүүдийн сөргөлдөөнд зүгээр л гүйгээд орчихож болохгүй. Аль нэг т####ыг дэмжсэн байр суурь Монгол шиг улсад ядаж яг одоохондоо огтхон ч хэрэггүй. Үүнийг ойлгох ухаантай байгаач гэж л хүсье дээ.
Вакцин хийлгэснээс хойш ийм хачин болсон уу?
өөрөө Kапит####ист болчихжээ, янз нb.
Ардчил####ын буруу т####ыг ашиглаж хэрэгжүүлж капит####ист болсон олигархиуд
Эх орончид шүү
Хавар онгорсон баймаар улир#### хамаагуй овчин нь ходолдог болж хундэрчээ.
Тэнэг өвгөн минь тийм л эх оронч юм бол хужаа нарын эсрэг хуцаач өөрөө ####ь эсвэл хужаа цустай юу хужаагын т####аар ганц ч үг унгахгүй монголд оросоос илүү хүжаа аюул хүүрлэж байна зөнгөг өвгөн минь`
Ард кинотеатраа буцааж өг Сосорбурамаа...
Бид өөрсдөө одоо капит####ист нийгэмд ороод л явж байна. Гол нь капит####ист луйварчид л аюултай юмаа. Манайхны сайхан юм ярьж гарч ирсэн шинэ капит####истууд гадны улсын өмнөөс ажиллаад ч байгаа юм шиг.
Бид өөрсдөө одоо капит####ист нийгэмд ороод л явж байна. Гол нь капит####ист луйварчид л аюултай юмаа. Манайхны сайхан юм ярьж гарч ирсэн шинэ капит####истууд гадны улсын өмнөөс ажиллаад ч байгаа юм шиг.
Хавар онгорсон баймаар улир#### хамаагуй овчин нь ходолдог болж хундэрчээ.
Ард кино театрыг буцааж өг.
Хулгайлсан өмчөө авч үлдэх гэж үйлээ үзэж байнаа. Улс төрч онолч хувьсг####ч эх оронч үгүй мөн олон дүрд хувирч жүжиглэж байна шүү!
хулгайчууд гай л болнуу гэхээс ард түмнийхээ яаж зовж байгаа нь пад байхгүй л дээ. Үүнийг яагаад зарим нэг гуаглаад байгаа ноход хэрээнүүд ойлгодоггүй юм бол доо. Ойлгож ядах юм байхгүй энгийн шд
Хошин шогийн Лхагвасүрэн дайтай жүжиглэж чаддаг бол яахав, хоосон сэтгэлийн хөөрөл. Түүгээрээ ч анх энэ ардчил#### руу очиж на####дсан
Тийм байх. Тэхдээ эд нарыг дагав#### юм зууж хоцроно гэж гадарлаж ч байсан байх.
orosyn kapitalistuud zugtaj bna.Edgeer ni bvgd evrei.Mongold kapitalist baixgvi xulgaich luivarchin tonuulch xudalch aluurchin xvcherxiilegch tender buundugch jdv chin ard tvmniig yaduu bailgax daalgavar avsan gadny ugaadas doloogch teneg mongolchuud erliiz xurliizuudaar dvvrsen
Эх оронд аюул тулгарв####, хулгайлсан, луйвардсан, хууль бусаар, ####бан туша####аа ашиглаж, үгсэн хуйв####даж, хахуульдаж, авлигадаж, эх орон, газар нутгаа, өмнөх үеийнхнийхээ бүтээсэн бүхнийг цөлмөж олсон хөрөнгөө гадагш гаргаад зугатаах, эсхүл хөрөнгөө хадг####ж үлдэхийн тулд дайсандаа бууж өгч, тэдний ########ийг долоох монгол хүмүүсийг монголын капит####истууд гэнэ. Тэд тайван цагт ч гадагш гаргаад оффшордоод байгааг харахгүй байна уу, эх орончид ийм байдаг юм уу. Цаг агаар хүйтэрч улаанбаатарыг утаатай болоод ирэхээр гадагшаа гараад явчихдаг биз дээ, эх оронч л юм бол зугатааж байхаар утаа-гэдэг дайсантай тул####дмаар даа.
Үлийнийх нь капит####ист байдгийн. Хөгийн хошин шогийн жүжигчид хүний ёсыг уландаа гишгэсэн арчаагүй. Хэлэх муу үг олдохгүй юм. Ичиж л амьдармаар байх юм. Үр хүүхэд нь хэлэхэд яана!!!
yag vnen iimel hvmvvsiig heleed bna
МАН-гасын 33н аюултай Оффишорчин нэртэй устайгаа олон жил зарлагдлаа Сүгнүүд ганцхан Баярцогтыг л ялл####аа МАН-н бусад дээрэмчид оффишордсоор л ш#### худлаа шудрага зүйл ярьсаар л энэ улсаа хар оффишорт 37 их наяд байгаа
энэ өвгөн хаврын синдром нь хөдөлчихөж гэртээ дийлдэг шигэ улсаа дийлэхгүй чи чам шиг юманд түй ч хамаагүй та нараар доромжлуулж сүйтгүүлж болсон одоо та нар чадахгүй ээ чам шиг цол хэргэмтэй хүмүүс монголоор дүүрэн чи ганц би л гэж бүү андуураарай хагшин хар юмнууд шүлсээ үсчүүлж бүү шившиг бол доо та нарын үе өнгөрсөн шүү
Өөрөөс чинь бас айж байгаа шүү
busad orniq daramtalj deerelxej bomboqdoj suitqej qazar nutaq baylqiq ni xumin abdaq daranquilaqchid bol ametik terquutei baruunixan ted bol oorsdoo l noerxox bodloqo barimtaldaq fashistuud
Ардчил#### гэж байхгүй утопи зүйл харин хүний эрх ,эрх чөлөө гэж бий . Эрх эрх чөлөөг хууль бусаар хөрөнгөтэй болохыг хэлдэггүй юмаа
Сосорбарам өөрөө хөрөнгөжиснөө ардчл#### гэж ойлгоод бх юм.
Chinii kapitalistuud geed urgumjluud bgaa humuus eh ornoo urund uguhuur bolchihood bn ene 30n jild mongol yuu hiij chaddag bolov yuu uildverlej bn zugeer l naimaachid bolson ter hurungutun chin ter uls turchid chin
Segsiisen uvgun buruu zunuud bna uu ard kino teatraa avay
Mongoliin capitalistic bol chamaas ekhleed khulgaich luibarchin deeremchin urbagch gadnii gar khul bologsod gekhdee bvgd tiim bish zubkhun ardchilaliin nereer garch irsen #####nvvd chi bol khoninii aris numursun ulun chono