ЭДИЙН ЗАСАГ

"IHC" койны ханш 0.42, "MNFT" 0.07 төгрөг болж унажээ

Дотоодын крипто валютын зах зээлд арилжаалж эхэлсэн IHC, MNFT койнуудын ханш тогтмол унаж байна. Өнөөдрийн байдлаар “Complex” биржээр жишээлж үзвэл: IHC койн 0.42 төгрөг, MNFT 0.07  төгрөг байгаа юм.

Тус койнууд хамгийн анх IEO зарлахдаа 0.3 төгрөгөөс эхэлж, арилжаалагдсан. Өөрөөр хэлбэл иргэдийн худалдаж авах боломжтой хамгийн бага дүн нь 0.3 төгрөг байсан гэсэн үг юм. IEO тодорхой хүрээний хүмүүст олддог боломж бөгөөд богино хугацаанд дүн өсдөг. Иймд ихэнх иргэд 0.3-аас өндөр дүнгээр койн худалдаж авсан гэсэн үг.

MNFТ койны тухайд, IEO-д багтаж чадаагүй иргэдэд 1 минут хүрэхгүй хугацаанд ханш 1 төгрөг хүртэл өссөн “хурд”-тай үе таарсан байдаг.

Харин өнөөдөр анх IEO гаргасан 0.3 төгрөгөөсөө доош унаж, 0.07 болсон нь анхны бүх худалдан авагчид алдагдал хүлээсэн гэсэн үг юм. Азтайгаар IEO-д багтаж, 0.3 төгрөгөөр койн худалдаж авсан иргэдийн мөнгө 4.2 дахин багассан гэж ойлгож болно.

IHC койны хувьд анх IEO зарласан 0.3 төгрөгөөс хараахан унаагүй, 0.42 төгрөгт хэлбэлзэж байна. 6 -7 төгрөг хүртэл өсөж, энэ үед нь олон иргэн худалдаж авсан койн гэж харахаар мөн л алдагдал хүлээгсэд төдий хэмжээнд бий. Гэхдээ койн арилжааны зөв зарчим нь “Аваад март” буюу богино хугацааны өсөлтөөс ашиг олохоос илүү, урт хугацааны өсөлтөөс их ашиг хүртэх. Гэхдээ Монголын жижиг зах зээлд эдгээр койн урт хугацаандаа ямар дүнд хүрч өсөх боломжтой нь анхаарал татаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button