ЭДИЙН ЗАСАГ

Европын 10 компани "Газпромбанк"-нд рублийн данс нээлгэжээ

Орос, Украины асуудал дэгдсэнээс хойш барууны орнуудаас ОХУ-д тавих эдийн засгийн хориг арга хэмжээ хүчээ авсан. Энэ хүрээнд ам.долларын гүйлгээ хийдэг олон улсын SWIFT системээс ОХУ-ын томоохон банкнуудыг хасаж, Төв банкных нь ам.долларын нөөцийг царцаасан юм. Ингэснээр гадаад гүйлгээ, төлбөр тооцоо хийх боломж нь хаагдсан.

Энэ үүднээс байгалийн хий, газрын тосны худалдааг рублиэр хийдэг болох боломжтойг Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж, битүү утгаар уриалаад буй. Тэгвэл, ОХУ-аас байгалийн хий худалдаж авдаг Европын нэр бүхий 10 компани рублийн данс нээлгэсэн байна. Тодруулбал, SWIFT системээс хасагдаад буй "Газпром" банканд рублийн данс нээлгэжээ.

Гадаадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, ОХУ-тай худалдаа хийхийн тулд рублийн данс нээлгэсэн, нээлгэхээр бэлтгэж буй компаниудын тоо 20 хүржээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button