ЯРИЛЦЛАГА

Ж.Хонгорзул: Дур мэдэн эм хэрэглэснээр томуу, томуу төст өвчнөөр хүндэрч болдог

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн  хүүхдийн эмч Ж.Хонгорзултай хүүхдийн  өвчний суурь шалтгаан, эдгээрээс сэргийлэх арга зам болон хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-ЦУС БАГАДАЛТ, СУЛЬДАА, ТУРААЛ, ТУНГАЛАГ ТӨЛЖИЛТ ОРОЙТОЛТ НЬ ХҮҮХЭД ХҮНД ӨВЧЛӨХ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛДОГ -   

- Хүүхдүүд ойр ойрхон ханиад хүрч, өвчлөөд байгаад суурь шалтгаан бий юү?

-Хүүхэд өвчлөлд өвчлөмтгий байх, өвчин тусаад хүндрэх хүчин зүйлс болдог суурь эмгэгүүд байна.  Үүнд, цус багадалт, хоол тэжээлийн дутагдал буюу жин алдалт, сульдаа буюу рахит, сүүлийн үед тунгалаг төлжилт доройтолт буюу LGDT гээд хөөнгө тарган, дархлаа султай хүүхдүүд нэмэгдэж байна. Энэ дөрвөн суурь эмгэгийн аль нэг нь байхад  хүүхэд ханиад хүрсэн ч хүнд, удаан явцтай, хүндрэх эрсдэлтэй байдаг.

- Суурь эмгэг бүр дээр та товч тодорхой мэдээлэл өгөөч?

- Цус багадалт бол ураг байх үеэс, цус багадалттай ээжээс төрөхөд байж болно. Эсвэл хүүхэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, төрөлхийн гажгууд, суулгалт өвчнөөр удаан өвдөж жин алдах зэрэгт цус багадалтад орж болдог.  Тураал гэдэг нь бас л хоол боловсруулах замын эмгэгтэй холбоотой. Суулгалт өвчний үед эрдэс, амин хүчлийн дутагдлуудад орж дархлаа сулраад,  өвчилсөн эмгэг нь ужигардаг. Дээрээс нь өөр өөр өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Хоол боловсруулах эрхтэн систем бол дархлааны тогтолцоонд оролцдог чухал эрхтэн шүү дээ. Сульдаа  гэдэг нь ихэвчлэн бага насанд, нярай үед илүү эрчимтэй явагддаг. хөнгөн, хүнд, хүндэвтэр гээд гурван зэрэтэй. Хөнгөн  үед цочромтгой, хөлрөх байдалтай. Хүнд, хүндэвтэр зэрэгт шилжихээр ясанд өөрчлөлт өгч эхэлдэг. Цээж хавчиг, хөл майга, толгой данхайх гэх мэт. Тунгалаг төлжилт доройтолт буюу LGDT гэдэг нь биеийн жин хэт нэмэгдсэн, хөөнгө тарган, хүзүү богино, мөчид урт, сэрээ булчирхай томтой хүүхдүүдийг хэлдэг. Эдгээр шинж тэмдгүүд бол цаанаасаа дархлаа султай гэсэн үг. 

-Суурь эмгэгүүдийн ерөнхий шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

-Цус багадалттай хүүхдүүдийн царай, нүдний салст, алга, чихний омог цайвар байдаг. Сульдаа эхэн үедээ тайван биш цочромтгой, хөлрөмтгий, шээс хурц үнэртэй, дагзны үс халцарна. Хүндрээд ирэхээрээ ясны өөрчлөлтөд орно. Тураалыг хоёр ангилдаг, шинж тэмдэг нь ч гэсэн адилхан хоёр өөр. Орчин үед тураалыг биеийн жингийн индекс буюу хүснэгтэд харьцуулж тодорхойлж байна. -1 хөнгөн, -2 хоол тэжээлийн эмчилгээнд орно. -3 бол ховор доо. Тунгалаг төлжилт доройтолт буюу LGDT -ын шинж тэмдгийг би дээр хэлсэн. Сэрээ булчирхай гэдэг нь дархлаа тогтолцооны төвийн эрхтэн, дархлааны эсийг тэнд үйлдвэрлэдэг.

- Эрдэс амин хүчлийн дутагдалд ордог гэлээ. Хамгийн түрүүн хамгийн ихээр алдагддаг, дутагддаг эрдэс юу вэ. Бас нөхөх талаар?

-Сульдаа өвчтэй хүүхэд бүхлээрээ ясны өөрчлөлтөд ордог. Өвчлөлийг нь эрт илрүүлж, шаардлагатай витаминаар нь хангаж өгөхгүй бол кальци, фосфорын хэмжээнд өөрчлөлт орж ясны эмгэгүүд гарч ирдэг. Энэ бүхнийг эрсдэлийн шинжилгээгээр л мэднэ. Витамин Д, кальци, фосфор, шүлтлэг фосфат, цайр хамгийн чухал элементүүд. Хүүхэд шингэн алдахад гэдэсний бактер, хросолоос гадна 10-14 хоног цайрын бэлдмэлээ өгдөг. Цайр эсийн нөхөн төлжилтийг дэмжиж эрдэс, эсийн дархлаанд оролцож, эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг олон үүрэгтэй. Ингэлээ гээд эрдэс минерал, амин дэмийг шууд хэрэглэж болохгүй. Хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэг,  өвчний явц, дээрээс нь шинжилгээнд бүрдүүлсэн дүгнэлтээс  тухайн хүүхдэд ямар эрдэс, яаж өгөх вэ гэдгийг эмч шийдэнэ.  

- Коронавирусийн халдвар тархсанаас хойш бид Д витаминыг тогтмол хэрэглэх хандлагатай болсон?

- Д дархлааны нэг чухал витамин бөгөөд онцлог нь тосонд уусдаг. Манай монголчууд нарийн ногоо, далайн бүтээгдэхүүн иддэггүй, газар зүйн байршлаараа нарны шууд тусгалаас хол оршдог учраас нэмэлтээр витамин Д ав шаардлагатай.  Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор витамин Д-гийн хэрэглээ замбараагүй болж илүүдлийн шинж тэмдгүүд илрэх болсон.

-Д ВИТАМИН ИЛҮҮДСЭН ҮЕД БАС ХӨЛӨРДӨГ-

-Д витамины илүүдэл ямар шинж тэмдгээр илрэх вэ?

- Хамгийн наад жишээ нь хөлрөлт. Илүүдлийн хөлрөлт Д дутагдлын хөлрөлт дээр гардаг шинжээс арай өөрөөр ажиглагдана. Гэтэл манайхан мэдэхгүй учраас хөлрөөд байна, Д-г нь уулгая гээд бүр тунгаа нэмээд байдаг. Энэ чинь их сөрөг нөлөөтэй. Бөөрөнд маш их ачаалал өгдөг. Тэгэхээр бид ер нь ганц Д  ч гэлтгүй бусад витаминыг ч гэсэн 7-10 хоногийн өмнөөс уухаа зогсоогоод, шинжилгээ өгч эрдсээ зөв шинжлүүлэх хэрэгтэй. Д витамин илүүдээд ирсэн үед бид нар зогсоогоод, өөр витамин уулгаж эхлэх аргаар эмчилдэг.  Манай улсын Д витамины хоногийн тунг 2015 оноос өөрчилж  хүүхдийн сэргийлэх тун 1000, насанд хүрэгчдийнх 2000 болсон. Эмчилгээний тун гэхээр арай өөр болоод явчихна.  

- Хүүхдүүд нийтээрээ хоолонд дургүй байгаад ямар учир шалтгаан байна вэ?  

- Энэ бол манай гэр бүлүүдэд нийтлэг  тохиолдол болоод байгаа асуудал. Хүүхдэд хоолны талаарх зөв мессэж, дадлыг нэмэлт хоолонд орох үеэс мэдрүүлэх нь хамгийн сайн бас зөв арга. Эх, хүүхдийн ягаан дэвтрийн 62-64 хуудаснаас эхлээд заачихсан байгаа.  Будааны шүүсээр эхлүүлж,  зутан, бантан болгоод ахиулаад явна гээд. Анхнаасаа ээж өөрөө яг энэ мэтээр  таниулж, цаг тухайд нь хооллохгүй болохоор  1-2 нас хүрээд зовиуртай хооллодог болчихдог. Барьцаатай, гэрээтэй, энийг идчихвэл утас өгье, дэлгүүр авч явна гэдэг ч юмуу. Бүр эхнээсээ л гэр бүлээрээ тогтмол цагт тойрч суугаад хооллоод байвал хүүхдэд харах, хүртэх,  чагнах, амтлах мэдрэмжээр зөв дадал бий болдог.  Нөгөө талаас хүүхэд өвдөсний дараа хоолонд дургүйлхэж, сулраад эхэлдэг. Энэ үед тухайн өвчнийг бүрэн эдгээхээс гадна асаргаа их чухал. Зөв цагт хооллох, унтуулах, зөв хэмжээгээр шингэн ачааллаж өгнө. он өвчнийг арилгана. Хоолны дуршил нэмэгдүүлдэг витамин гэж байдаггүй, харин асаргаа, анхаарал, халамж сайн байснаар энэ асуудлыг шийддэг. Өөр нэг шалтгаан бол бантан, кашнаас өөр менюгүй л бол хүүхэд хоолонд дургүй болж, эрдэс минералуудын дутагдалд орно. Ингэхгүйн тулд дор хаяж 3-4 нэр төрлийн хоол идүүлж, дундуур нь тараг, сүү нэмэлтээр өгөх хэрэгтэй.

-Дээрх үндсэн шалтгаануудтай холбоотойгоор ямар өвчлөл илүү зонхилж байна вэ?

 -Дүүргийнхээ хэмжээнд харахад амьсгалын зам, хоол боловсруулах зам, гүйлсэн булчирхай, бөөр шээсний дамжуулах замын эмгэгүүд их байна.  Мөн гуравдугаар шатлалын хүүхдүүд ч орж ирнэ. Гэхдээ түлхүү орж ирээд байгаа нь хоол боловсруулах болон амьсгалын замын эмгэгүүд байдаг. Амьсгалын замын эмгэг л гэхэд уушги, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, бронхитууд, хамрын үрэвсэл орно. Эдгээр өвчлөлүүдийг дархлаа сайн хүүхэд хөнгөн тусаад өнгөрчихдөг бол суурь эмгэгтэй хүүхдүүд хүндэрч удаан эмчлүүлдэг.

-Амьсгалын замын өвчин л гэхэд олон янз байна. Бид нар нийтээрээ ханиад хүрчхэж, антибиотек өгье гэх хэмжээний мэдлэгтэй ...?

-Амьсгалын  замын өвчлөл вирусын болон нянгийн шалтгаантай байдаг.  Одоо бол вирусын халдвар зонхилж байна. Вирусын халдвар 72 цаг дотроо 39  хэм хүртэл өндөр халуурч болно. Дээрээс нь хуурайшил, орчны нөхцөлөөс хамаараад вирусын халдвар дээр нэмээд нянгийн халдвар хавсарч байна. Ийм үед цагаан халууралтад орно. Цагаан халууралт яах вэ гэхээр дөрвөн мөчид хөрнө, толгой их бие хална, хүүхэд чичрүүдэстэй, арьс нь эрээнтэх буюу венийн судаснууд тодорсон байдалтай. Ийм халууралт нь нянгийн хүнд халдварын үед илэрдэг гэдгийг ээж, аавууд мэдэж сэргийлэх ёстой. Манай ээж аавууд дээр нийтлэг алдаа юу байдаг вэ гэхээр жаахан улаанаар халуурахаар айгаад аптекаас, парацетамол авч уулгадаг үг. Гэтэл нөгөөх нь вирусын халдвар байгаад буруу эмчлээд хамаг нянгаа устгаж, дархлааг нь сулруулдаг гэсэн үг. Үнэндээ хүүхэд шууд ханиад хүрчихдэггүй байхгүй юу. Хамар нь битүүрнэ, шингэн нус гарна, үе үе хий ханиалгаж, найтаалгах тэр үед нь шингэн юм сайн уулгаад, хамар залгиурыг цэвэрлээд, зайлуулаад, ахуйн дэглэм сайжруулахад  энэ зогсоож болдог байхгүй юу. Тэгээд боломгүй бол анхан шатныхаа өрхийн эмнэлэгтээ очоод зөвлөгөөгөө авч байх ёстой.  

-ААВ, ЭЭЖҮҮД ГЭРЭЭРЭЭ ДУР МЭДЭН ЭМ ХЭРЭГЛЭСНЭЭС ГАРААНЫ ЭМНИЙ СОНГОЛТГҮЙ БОЛЖ БАЙНА-

-Дур мэдэн эмчилсний сөрөг үр дагаварын тухайд?

-Дур мэдэн эм хэрэглэснээр томуу, томуу төст өвчнөөр хүндэрч болдог. Аливаа халдварын үед хүүхдэд халдвар хордлогын байдал үүсч болно. Халдвар орж ирэхэд биеэ хамгаалах урвалаар халуурна, үр дүнд нь бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн ялгарах буюу үрэвсэл эхэлдэг. Үрэвсэл даамжирснаар халдвар хордлогод орж, хүүхдүүд хүндэрч орж ирдэг. Үүнээс гадна эм замбараагүй хэрэглэснээс болоод сонголтын эмэнд асуудал үүсдэг. Бид нар уг нь гарааны эмнээс эхэлдэг. Гэтэл нөгөө гэрээрээ хүчтэй антибиотек хэрэглэсэн ээжүүд энд ирээд тэрнээсээ хүчтэйг хүсдэг. Гэтэл гарааны эм, үүнийхээ үр дүнг хянах 48-72 цаг бидний хувьд их чухал мэдээлэл өгдөг байхгүй юу. Эмийн замбараагүй хэрэглээнээс эмийн дасал үүсгэж дараагийн өвчлөл дээр сонголтын эмгүй болох, антибиотект тэсвэртэй байдал нэмэгдэж байна. Ганцхан жишжж хэлэхэд, парацетамол гэдэг эм худалдаанд маш олон нэршилээр ороод ирчихсэн. Үүнийг мэдэхгүй давхардуулж хэрэглээд хүүхэд хордлогод орчихсон ирдэг.  Парацетамолын хордлого хүнд, хүүхэд сэргэхэд нэлээд асуудалтай, ур чадвар, цаг хугацаа шаарддаг эмгэг байдаг.

-Эцэст нь та ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

- Аав ээжүүд эрүүл мэндийн боловсролтой болмоор байна.  Наад захын халууралтыг таниач ээ гэж би бүр хэлмээр байна. 37.5-аас дээш хэмд хүрч байж халууралт гэдэг нэр томьёонд ордог. Халууралт дотроо улаан болон цагаан хэлбэрийн гэсэн хоёр янз байна. Цагаан хэлбэрийн үед эмнэлэгт хандаж халууныг буулгах, улаан халууралтын үед механик аргаар буулгах, ажиглах ажиглах хэрэгтэй. Хүүхдэд эмчилгээг аль болох стрессгүй, зовиур шаналгаа нэмэхгүйгээр хийдэг. Тийм учраас яаран лаа сонгохоос зайлсхийх  хэрэгтэй. Нянгийн халдварын үед хүүхэд шөнөдөө халуурах гээд байдаг. Өдөр нь эмээ, өвөө нь, орой нь ээж, аав нь харж асран хамгаалагч солигдоод байхаар тогтож ажиглах хүнгүй хүүхэд хүндэрч болдог. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд ээж аав хоёулаа биеэ бэлдэж, төлөвлөж жирэмслэх хэрэгтэй. Наад зах нь амны хөндийн эрүүл мэндээс эхлээд эрхтэн тогтолцоогоо шинжилгээ өгч, биеэ бэлдэх хэрэгтэй. Жирэмсэн боллоо гэхэд хүүхдээ эрүүл тээх ёстой. Зөв хооллож, зөв амарч, зөв ажиллаж байж эрүүл биеэс эрүүл хүүхэд төрнө.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 09:09

Ээж аавууд ханиаданд үнэн дарлуулж байна аа

Зочин
Зочин
2022-05-17 09:28

Маш хэрэгтэй сэдэв байна

Зочин
Зочин
2022-05-17 13:45

yostoi hereagtei goy medee baina eeja aavuudad heregtei

Боль доо наранд үхтлээ л шаруулж байна.
Боль доо наранд үхтлээ л шаруулж байна.
2022-05-17 23:11

Нарны тусг####аас хол гэх боломжгүй. Монголд нар хувцасны өнгө шууд ####дт#### шардаг. Үүнээс илүү яах вэ ? Хойшоогоо бол өөр хэрэг.

Зочин
Зочин
2022-05-17 23:15

Парацетомол бараг ханиадны бүх эмэнд байлээ. Тиймээс эмнийхээ найрлагыг заав#### уншиж байх хэрэгтэй. Дооз хэтэрвэл элгэнд муу. Өөр өөр нэрийн дор давхардуулаад хэрэглэх боломж байлээ. Эмийн санчид эмээ зарахын тулд юу ч гэж худлаа ярьж өгч магадгүй.

Харилцааны соёлгүй эмч байна
Харилцааны соёлгүй эмч байна
2022-05-17 23:18

Аав ээж нь мэргэжлийн биш хүмүүс байхад тэднийг х####уунаа таниачээ гэх нь буруу. Тэр бол эмчийн хийх ажил. Эмч харин ойр зуурын мэдлэгээ бичээд тавьчихв#### эцэг эх нь аан ингэж ялгах юм байна. ингэвэл эмчид хандах юм байна . Мэдэж авна. Жоохон бүдүүлэгдүү. орчин үеийн шинжгүй л эмч байна. Гадаадад бол яамар ч эмч ийм ярилцлага өгөхгүй, өвчтөнтэйгөө энэ хүн шиг харьцахгүй. Аль болох эелдэг , өөрт чинь туслах бүх л арга замыг сонгоно. Тэр бүү хэл дараагийн удаа яахыг чинь хүртэл хэлж өгдөг.

Зочин
Зочин
2022-05-19 23:17

etseg ehchuud eruul mendiin medlegtei bolooche gjin ergu har ### mn

Харилцааны соёлгүй эмч байна
Харилцааны соёлгүй эмч байна
2022-05-17 23:23

Манайхан өвчлөмтгий байгаа ш####тгаан нь (өмнөх соц үеийнхнээс ялгаатай) гол нь угтаа ядуурлаас үүдэлтэй БУРУУ ХООЛЛОЛТ/ ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ. Цөөхөн 1% нь л боломжийн хооллодог байх. 25%-30% болох хөдөөнийхөн цагаан идээ иддэг байх. Бусад нь дан нүүрс усаар л (гурил, будаа, сахар,төмс) хооллож байгаа. Эрүүл байхгүй байх нь ойлгомжтой. Дээрээс нь заваан. Хүүхдүүд байнга мэдэхгүй тул хэдэн биеэсээ ус асууж ам дамжуулж ууна.

Зочин
Зочин
2022-05-27 07:26

Эмнэлэг очоод авах хүртээмж чанар ####га даа. Өөрсдөө ам дамжаад эмийн санд оочирлоод авч бгаан байд#### короноогоос хойш бүр ихэссэн ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x