СПОРТ

"Улаанбаатар Про' жюү жицүгийн олон улсын тэмцээн болж байна

"Улаанбаатар Про' жюүжицүгийн олон улсын тэмцээн гуравдах удагаа Спортын төв ордонд болж байна.  Энэхүү тэмцээнд зургаан орны 25 байгууллагын 279 тамирчин гурван насны ангилалд 86 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Тэмцээнийн нээлтийн үйл ажиллагаа 14 цагт Спортын төв ордноо эхэлнэ. Яг одоо тэмцээнийн өсвөр насны ангиллын барилдаанууд үргэлжилж байна.

Сонирхуулахад тэмцээнийн мастерс-1 ангиллын 85кг-ийн жинд G-Mobile ХХК-ийн захирал Г.Дашням барилдаж, мөнгөн медалийн болзол хангасан байна. Тэрээр саяхнаас эхлэн уг спортоор хичээллэж эхэлсэн аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button