НийгмийнСПОРТСурвалжилга, Нийтлэл

ХӨНДҮҮР СЭДЭВ: Цахилгаан мотоцикл ба зам сүлжилдэн давхих хүүхдүүдийн дээсэн дөрөөн дээрх амь

 “НАДАД ЦАХИЛГААН МОТОЦИКЛ АВЧ ӨГӨХГҮЙ БОЛ ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХГҮЙ”

-Та надад цахилгаан мотоцикл авч өгөхгүй бол би хичээлдээ явахгүй

-Миний хүү унаж чадахгүй ээ

-Би чадна, дугуйнаас бараг ялгаагүй. Манай ангийн ихэнх хүүхэд унадаг. Би яагаад чаддаггүй юм бэ

-Аюултай шүү дээ.

-Манай найзууд бүгд “Surron”-той. Хичээл тарангуут гэр рүүгээ уралдаад хамт ирдэг. Би ганцаараа үлдчихдэг. Сүүлийн үед найзууд маань намайг шоовдорлоод байна. Надад хэцүү байна

-Аавынх нь цалин буух болоогүй. Дараа нь авч өгье.

-Та дандаа л “Дараа авч өгье” гэдэг. Надад хайргүй юм уу. Би ганцаараа ядуу айлын хүүхэд шиг алхаж явмааргүй байна

Нийслэлийн нэгэн сургуулийн наймдугаар ангийн сурагч, аав хоёрын хооронд ийм яриа өрнөжээ. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодолцох уу, цахилгаан мотоциклтой болох хүслийг нь дагах уу гэдэг хоёр сонголтын өмнө аав нь гацаж, нэлээд удаан боджээ. Аргагүйн эрхэнд хүүдээ 10 сая төгрөгөөр цахилгаан мотоцикл авч өгсөн гэнэ. Гэтэл 20 гаруй хоногийн дараа хүү нь цахилгаан мотоциклтойгоо явж байгаад байшин мөргөж, гараа хугалжээ. Найзуудтайгаа уралдаж явахдаа улаан гэрлээр гарсны улмаас сандрахдаа ийн осолдсон байна. Ногоон гэрэл асахтай зэрэгцэн нөгөө урсгалаас хөдөлсөн машинууд хүүг золтой л дайрчихаагүй, азаар тормослож амжжээ.

Яг энэ хүү шиг цахилгаан мотоциклоор зам сүлжин давхиж буй олон, олон хүүхдийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өчүүхэн сэрэмж алдсаны улмаас осолдож, машинд мөргүүллээ гэхэд хүнд бэртэж, амь насаа ч алдах эрсдэл хүүхдүүдийг үргэлж отож байгаа нь гашуун боловч үнэн. Осолдоо л гэхэд цахилгаан мотоцикл хамхуул шиг л хийсээд унана, хүүхдийн амийг хамгаалж чадахгүй.

100 МИЛ ХҮРТЭЛ ХУРДЛАХ ЧАДАЛТАЙ УНААТАЙ, ЖОЛООНЫ ДҮРЭМ МЭДДЭГГҮЙ ХҮҮХДҮҮД

Өнөө цагт цахилгаан мотоцикл эцэг, эхчүүдийн шүдний өвчин болж байна. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодвол тас хоригломоор. Бусдаас дутаахгүй явуулах сан гэсэндээ аргагүйн эрхэнд зөвшөөрч байгаа эцэг, эх олон. Цахилгаан мотоциклийг зөвхөн насанд хүрсэн хүмүүс бус нас харгалзахгүй унах боломжтой. Нөгөө талаар заавал жолооны үнэмлэх, замын хөдөлгөөний дүрэм мэддэг байхыг шаардахгүй нь өөрөө гол асуудал болж байна.

Цахилгаан мотоцикл дотроо хэд хэдэн төрөлтэй. Сайн чанартай, хүч ихтэй нь 100 мил хүртэл хурдалх хүчин чадалтай. Тэгэхээр хурд, хүчний хувьд тээврийн хэрэгсэл унаж буйгаас бараг ялгаагүй. 100 мил хүртэл хурдлах чадалтай унаатай, жолооны дүрэм мэдэхгүй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа нь араасаа маш олон эрсдэл дагуулж байна.

ТЦА: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЗӨРЧИЛ ИХ ГАРЧ БАЙНА

Хүүхдийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг зохицуулах тодорхой хууль, стандарт манай улсад бий юү. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.

-Цахилгаан мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох тодорхой дүрэм, зохицуулалт бий юү?

-Замын хөдөлгөөний дүрмийн 25 дахь заалтад энэ талаар тодорхой заасан байгаа. 25.2 дугаар заалтад “0-10 хүртэлх насны хүүхэд заавал эцэг, эх, асран хамгаалагчтай унадаг дугуйн юм уу явган хүний зам дээр хөдөлгөөнд оролцоно” гэж заасан байдаг. 10-14 насны хүүхэд унадаг дугуйн зам дээр юм уу цэцэрлэгт хүрээлэнд хөдөлгөөнд оролцоно. Мопедыг 16-аас дээш насны хүмүүс унах эрхтэй. Зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна. Зорчих хэсгийн голоор явах, урсгал сөрөхийг хориглодог.

Манайх замын хөдөлгөөний дүрмийн дагуу эцэг, эхчүүд болон тухайн аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хяналт тавин ажиллаж байна. Зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байгаа. Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид хүүхдүүдэд тодорхой шаардлага тавин ажиллаж байна. Зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах, цацруулагч, гэрэл ойлгогчтой байх зэрэг зохих ёсны шаардлага тавьж байгаа.

-Цахилгаан мотоциклтой холбоотой зам тээврийн осол хэр гардаг вэ?

-Он гарснаас хойш унадаг дугуйтай холбоотой 14 осол бүртгэгдсэн. Одоогоор цахилгаан мотоцикл, цахилгаан унадаг дугуй, рольктой холбоотой осол бүртгэгдээгүй байна. Энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд, хүүхдүүдэд зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байгаа.

-Сүүлийн үед хүүхдүүд цахилгаан мотоцикл унан, замын хөдөлгөөнд их оролцож байна. Зам сүлжин, хоорондоо уралддаг. Үүнийг зөрчил гэж тооцох уу. Ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ нь өөрөө эцэг, эхчүүд Замын хөдөлгөөний дүрмийг 25.3 дахь заалтыг зөрчиж байна гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 17-гийн 54 заалтаар тухайн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид арга хэмжээ авна. Ийм хуулийн заалттай.

0-10 насны хүүхэд заавал харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцоно. Гэтэл бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдол их гарч байна. Эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаагийн илрэл. Тоглоом, эд зүйл авч өгөхдөө эрсдлийг нь мөн сайтар тооцох, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүд сахин биелүүлэхэд эцэг, эхийн оролцоо их чухал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавьж, үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

ЦАХИЛГААН МОТОЦИКЛООР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ИНГЭЖ ОРОЛЦОНО ГЭХ ТУСГАЙЛСАН ХУУЛИЙН ЗААЛТ МОНГОЛД БАЙХГҮЙ

Албаны хүн ийм байр суурь илэрхийллээ. Эндээс харахад, яг цахилгаан мотоциклтой замын хөдөлгөөнд ингэж оролцоно, ийм хариуцлага хүлээлгэнэ гээд тусгайлан хуульчилсан зохицуулалт, стандарт Монголд алга.

Ерөнхийд нь юу унадаг дугуй, мопедоор замын хөдөлгөөнд оролцох тавигдах шаардлагыг ингэж заажээ.

25 Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага

25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна.

Мопед нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтаар түүнд хамаатуулан заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байна.

25.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.

25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:

        а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;

        б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;

        в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед.

        Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.

25.5. Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.

25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.

25.7. Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.

25.8. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараахь зүйлийг хориглоно:

        а/ зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох;
        б/ залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;

        в/ унадаг дугуй, мопедын овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх;

        г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх;

        д/ 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх;

        е/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг тээвэрлэх;

        ж/ зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.

ЦАХИЛГААН МОТОЦИКЛ 1-20 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан цахилгаан мотоциклийн эрэлт эрс нэмэгджээ. Үүний улмаас цахилгаан мотоциклын үнэ суга өссөн байна. Жилийн өмнө гурван сая төгрөгийн үнэтэй байсан цахилгаан мотоцикл одоо есөн сая болжээ. Цахилгаан мотоциклын үнийг нэлээд судаллаа. Цахим ертөнцөд, зарын пэйж хуудсуудад “Цахилгаан мотоцикл авна” гэсэн зар битүү. Судлаад үзэх нь ээ, цахилгаан мотоцикл хүчин чадлаасаа шалтгаалан 1-20 сая төгрөгийн үнэтэй байна.

ХЭН, ЮУ ХЭЛЭВ

ХҮҮХЭД 1: ЦАХИЛГААН МОТОЦИКЛТОЙ ХҮҮХЭД ДОГЬ ХАРАГДДАГ

Би цахилгаан мотоциклтой болохыг үнэхээр их хүсэж байна. Манай ангийн ихэнх хүүхэд “Surron”-той. Надад л байхгүй. Хичээл тарангуут хүүхдүүд цахилгаан мотоциклоо унаад давхидаг, хоорондоо уралддаг. Завсарлагаанаар нэгнийхээ “Surron”-ыг үздэг, бас гайхуулдаг. Цахилгаан мотоциклтой хүүхэд догь харагддаг.

Би унадаг дугуй сайн унадаг. Тийм болохоор цахилгаан мотоциклыг ядах юмгүй унаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Аав, ээж хоёр л надад итгэхгүй байгаа юм. “Чи чадахгүй” л гэдэг. Би чадна шүү дээ.

ХҮҮХЭД 2: ЭНЭ ЗУН АЖИЛ ХИЙГЭЭД “SURRON” АВАХ МӨНГӨӨ ЦУГЛУУЛНА

Манай сургуулийн ах нар Surron их унадаг. Дугуйнаас хурдан учраас манай үеийнхэн авч унахыг мөрөөддөг. Манай ангийн зарим хүүхэд эцэг, эхтэйгээ Surron авах талаар зөвлөлдөөд, зөвшөөрүүлсэн гэсэн. Би бас аав, ээжтэйгээ ярилцаж байгаа. Энэ зун коллежид сурдаг ахтайгаа нийлж ажиллаж байгаад Surron авах мөнгөнийхээ зарим хэсгийг өөрөө олно. Гэхдээ аав, ээж маань “Surron унах арай болоогүй. Хэтэрхий үнэтэй байна” гэсэн. Манай байрны урдуур Surron унасан хүүхдүүд маш их явдаг учраас би унахыг үнэхээр их хүсч байна.

ХҮҮХЭД 3: ЗАМЫН ГОЛООР ЯВАХАД АЙМАР САНАГДДАГ

Би жолооны дүрэм мэдэхгүй. Угаасаа би гэлтгүй миний насны хүүхдүүд мэддэггүй шүү дээ. Том болохоороо аяндаа сурчих юм чинь. Цахилгаан мотоциклоо унах би дуртай. Аав, ээж хоёрыг зөвшөөрүүлэх гэж ёстой бөөн юм болсон. Ээж “Миний хүү чадахгүй. Аюултай” гэж үглээд л, надад ядаргаатай санагдсан. Тэгсэн ч гэсэн цахилгаан мотоцикл авхуулахын тулд би юу ч хэлээгүй, тэвчсэн л дээ.

Манай ангийнхан гоё, гоё цахилгаан мотоциклтой. Минийх ч гэсэн бас гоё. Манай ангийн нэг хүүхэд “Заавал ийм юм унаж яадаг юм бэ” гэсэн. Тэгсэн чинь манай ангийнхан “Чи ядуу болохоороо л авч чадахгүй байгаа юм. Битгий атаарх” гэсэн. Надад тэр хүүхэд өрөвдөлтэй санагдсан. Гэхдээ өмөөрөөгүй, юм хэлээгүй. Хэрвээ хэлбэл манай ангийнхан надтай найзлахаа больчихож магадгүй гэж би айсан юм.

Найзуудтайгаа хамт олуулаа цахилгаан мотоциклтой давхих гоё. Манай ангийнхан амралтын өдрөөр цугларч, уулын замаар давхидаг. Замын голоор, түгжрээн дунд дугуйтай явахаар аймар санагддаг. Би айдаг. Одоо овоо дасаад байгаа.

ХҮҮХЭД 4: ЗАРИМДАА ЯВЖ БАЙГААД БЭРТДЭГ Ч ГЭРИЙНХНЭЭСЭЭ НУУЧИХДАГ

 Би дугуй сайн унадаг. Цахилгаан мотоциклыг дугуйнаас ялгаагүй гэж боддог байлаа. Гэтэл би анхандаа нэлээд олон удаа унасан. Хичээлдээ заримдаа хоцрох гээд яарахаар хурдан давхидаг. Лав 70 мил хүрдэг байх. Яарсан үедээ замын голоор, машинуудыг сүлжээд явдаг. Заримдаа унаад, гар, хөлөө бэртээдэг. Гэхдээ ээж, ааваас айгаад хэлдэггүй. Хэрвээ хэлчихвэл цахилгаан мотоциклыг хураагаад, унуулахгүй байгаа гэж айсандаа тас нуучихдаг.

ААВ: ХҮҮ МИНЬ “ТАНААС ӨӨР ААВ БАЙСАН БОЛ АВААД ӨГЧИХСӨН БАЙГАА” ГЭЖ ХЭЛЭХЭД НЬ ХҮНД ТУССАН

/14 настай хүүгийн аав/

Би гурван хүүхэдтэй. 12, 14, 20 настай. 14 настай хүү минь цахилгаан мотоцикл аваад өг гэж намайг шалах боллоо. Улаанбаатарын замын хөдөлгөөн ямар билээ. Хүүхдүүд байтугай овоо хэдэн жил жолоо барьж буй би хүртэл сандардаг шүү дээ. Хаанаас ч хамаагүй нэгнээ шахдаг, бүдүүлэг. Ийм орчинд хүүгээ цахилгаан мотоцикл унаад замын хөдөлгөөнд оролцож байна гэж төсөөлж ч чадахгүй байгаа. Тэглээ гээд бас хэцүү юм аа. Тайлбарлаад хэлэхээр ойлгохгүй юм.

14 настай хүүдээ аваад өгчихөөр 12 настай хүүхэд маань бас барьцана. Тэгээд ч нэг машины доогуур орчихвол ёстой баларна. Ер нь авч өгөхгүй байя л гэж бодож байсан юм. Дээр энэ талаараа хэлтэл бүтэн өдөржин уурласан. Надтай юу ч яриагүй. Маргааш нь надад “Танаас өөр аав байсан бол аваад өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Надад хүнд санагдсан. Хүүдээ аюултайг нь мэдсээр байж би сайн эцэг болохын тулд авч өгсөн. Үнэндээ зөв зүйл хийсэн эсэхээ сайн мэдэхгүй байна. Хичээлдээ явахад өдөр бүр “Ямар нэг юм болох вий” гэж санаа зовдог.

ЭЭЖ: ХҮҮГИЙНХЭЭ ЦАХИЛГААН МОТОЦИКЛТОЙ БОЛОХ ХҮСЛИЙГ НЬ ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА

/12 настай хүүгийн ээж/

 Манай хүүгийн ангийнхан одоо ид цахилгаан мотоцикл унахаар хорхойсож байгаа. Насны хувьд дэндүү бага байгаа ч унах хүслийг нь дарж чадахгүй байгаа. Зуны амралтаар ах дүү нар луугаа явахаар хятад мотоцикл унадаг. Өсвөр насны хөвгүүд цахилгаан дугуй, хятад мотоциклд дурлаж байгаа нь эцэг эхчүүдийн санаа зовох асуудал болчхоод байгаа. Манай хөвгүүд одоо дугуй унадаг. Дугуйгаа том болохын хэрээр тоохоо больдог юм байна.

ЖОЛООЧ 1: МАШИНЫ УРДУУР ГЭНЭТ ГАРААД ИРДЭГ

Цахилгаан мотоциклтой хүүхдүүдийг цэгцлэхгүй бол ёстой горьгүй нь. Жаахан хүүхдүүд энд, тэндгүй унаж яваа харагдах юм. Хоорондоо уралдана, замын голоор хамаагүй давхина. Дээр явж байгаад нэг хүүхдийг золтой мөргөчихөөгүй. Гэнэт л урдуур ороод ирсэн. Ёстой нэг гялс тормослосны хүчинд л мөргөөгүй. Ёстой аюултай эд байна лээ.

ЖОЛООЧ 2: ХҮҮХЭД ЦАХИЛГААН МОТОЦИКЛ УНАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ

Энэ ёстой том асуудал болоод байна шүү. Тоож байгаа хүн байна уу, ер нь. Жолооны сургууль төгссөн, насанд хүрсэн хүн мотоцикл, машин барихыг зөвшөөрдөг. Гэтэл арван жилийн, жолооны наад захын мэдлэггүй хүүхдүүд цахилгаан мотоцикл унаж байгаа нь ёстой аймар. Ногоон гэрэл асахаар явахаа ч мэдэхгүй шахам хүүхдүүд л жирийлгээд, уралдаад давхиад байх юм. Энийг нэг тодорхой стандарт, зохицуулалттай болгохгүй бол хожим амаа барих вий. Ер нь хүүхэд цахилгаан мотоцикл унахыг хориглох хэрэгтэй. Хүүхдийг эрхлүүлэхэд учир бий. Ийм амь насанд нь эрсдэлтэй юм унуулж, эрхлүүлнэ гэж юу байсан юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 09:21

Ингэж хүмүүжүүлж болохгүй байх аа

Зочин
Зочин
2022-05-19 10:00
Reply to  Зочин

ene zuv shuu shuumj ni yagad gevel yag motortoi motooi adilhan hurd huchtei bga hernee yamarch shaardagdah zuils baihgui unaj bga ni bol bburu yahav A ntr ee daruulaad unuul hench yum helehgui shu de

Зочин
Зочин
2022-05-19 09:32
Reply to  Зочин

Ugaasaa hurd avah ni engiin 250cc tei bike tai yag adilhan bgazde tiim bhad yamarch haraa hynaltgui zamaar neg baasnii yalaa shig yumnuud shuljeestei hend ni lai bolj uheh muruuruu uhehgui duguinii nuhus bolhiin gej huleehuu

Зочин
Зочин
2022-05-19 09:25

Ene ugaasaa buur dendej bnaa

Зочин
Зочин
2022-05-19 09:27

Yaag moto shig hurdalana tegsenee jaahan huuhduud unana ene chine zug33r l yvdag avs bgazde

Зочин
Зочин
2022-05-19 09:31

Ene dandaa l baychuudiin huuhduud unaj bgashde

Зочин
Зочин
2022-05-19 09:34

Huuhduuddee ene hogiin yumiig bish zugeer dugui avch uguuchee

Зочин
Зочин
2022-05-19 09:35

Haha ene chine zugeer l motortoi duguishde arai l yumaa humuus

Зочин51
Зочин51
2022-05-19 09:52

хориглоё

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
2022-05-19 10:14

Ялгаагүй л нэг тээврийн хэрэгсэл. Цахилгаан машиныг эрхийн жолооны үнэмлэхтэй хүн барьдаг. Түүнтэй адилхан жолооны эрхтэй болж барих ёстой . Мотоцикльтэй адилхан. Мотоцикль түлшээр явна суррон цахилгаанаар явна тэгхээр хуульчилж 18 наснаас дээш барина гээд оруулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-19 10:51

Жинхэнэ асууд�##� болж бна. Хууль дүрэм зохицуул�##�т байхгүй гээд хараад байж болохгүй. 18 нас хүрээгүй хүүхэд 20 км цагаас дээш хурдтай цахилгаан дугуй, мотоцикл унаж хөдөлгөөнд оролцохыг хориглоно, оролцвол тээврийн хэрэнслийг хурааж улсын орлого болгоно гээд л хууль өдөрт нь батлаад л болоо шдээ. УИХ ын гишүүд цахилгаан тамхи, цахилгаан мотоцикл мэт н нийгэмд хор хөнөөлтэй тулгамдсан асуудлыг хурдан шийдэж баймаар бна.

Зочин
Зочин
2022-05-19 11:01

Гадны орнуудад цахилгаан скутер, мотоциклын хууль гаргасан байна лээ. Хурд ихтэй учир явган хүн дайрах өөрөө хохирох эрсдэлтэй болохоор нэн даруй хуульчлах хэрэгтэй. Хэрэггүй ашиггүй юмыг нь дуурайдаг хирнээ ашигтай хуулийг нь ядаж дуурайгаач

Зочин
Зочин
2022-05-19 11:03

Замын хөдөлгөөнд оролцуулахыг нь хориглох хэрэгтэй. Машины урдуур гэнэт гараад ирдэг юм байна лээ

Зочин
Зочин
2022-05-19 11:09

suuliin uyeiin huuhduudiin humuujil gej ogt awah yum a.lgaa

mgl hyn
mgl hyn
2022-05-19 13:36

teewriin heregsel uchir joloonii ynemlekhtei barih yostoi. Tsagaa naraa ajilaa hiigeerei de

Зочин
Зочин
2022-05-19 13:46

Машин замаар явахаас өөр аргагүй. Явган хүний замаар явж болохгүйгээс хойш. Жолооч нар шахахгүй бол гайгүй. Шахахаар нэрвтээд айсандаа контрол �##�даад унаж магадгүй. Би лав унадаг дугуйтай явахаар машин ойрхон зөрөхөөр тэгдэг. Холуур зөрвөл зайгаа бариад контролоо �##�дахгүй яваад байж болдог. Бөөн адрен�##�ин!

Зочин
Зочин
2022-05-19 22:20

Onoodor Zah orood harih zamd tugjreenii dund 4 iim unaatai huuhduudiig harlaa 1 ni bur ohin ardaa suulgasan bsan tegeed harj bsan esreg ursgalaar l arilaad ogno Lee ene Ayul bish gej?,?

Зочин
Зочин
2022-05-22 10:20

Хурд хүчний хувьд Surron бол мотоциклээс дутахгүй. Гэхдээ жин хөнгөн учраас хурдан зогсож чадахгүй. Осол аваар гаргах, амь нас
эрүүл мэндээр хохирох аюултай. Одоо ердийн дугуй ч гэсэн том жижиг хүүхдүүд хамаагүй ундаг болж. Тэгээд хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй, машин замаар хороолол дунд их явж байна. Цаашдаа дугуй, мопедны замыг олон чиглэлд хийх, хотын хөдөлгөөний дүрмэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Цаг �##�д�##�гүй хурдан хийх нь зүйтэй.

Буяндэлгэр
Буяндэлгэр
2023-08-28 19:51

Ингэж худлаа шаахаа боль пи�####�
Нэгт 100миль гэдэг чинь 160кмц гэсэн үг. Сурроны дээд хурд Спорт тохиргоон дээр 75кмц арай ядан хүрдэг.
Хоёрт хуулинд 125сс тэй мотоциклийг 16 аас дээш насны хүүхэд үнэмлэхгүйгээр унаж болно гэж заасан байдаг. 125сс хөдөлгүүртэй мотоцикл нь 120кмц хүрдэг. Суррон энэний хажууд юу ч биш.
Гуравт 16 хүрэхээр нь авж өг л дөө. 16 хүрсэн хүүхдүүдийг хөлөндөө чирээд байх юм тархигүй м�##� бацаанууд. 8 дугаар анги гэдэг чинь 14 настай гэсэн үг биз дээ? 2 жил хүлээгээд ав гэж хэл. 16 нас бол ш�##� өөр сэтгэхүйтэй, юмыг арай өөрөөр харж сэтгэж анхаар�##� болгоомжтой болж том болж эхэлдэг нас. 2 хон жил хүлээхэд хүүхэд чинь ш�##� өөр хүн болсон байдаг.
Дөрөвт Үнэхээр аргаа ядаад байгаа бол мотокроссын сург�##�т гэж байдаг шүү! Тэрэнд нь явуул! Өөрсдөө чадахгүй мэдэхгүйг нь мэдсээр байж авч өгчихөөд олон юм хуцаад байх юм.
Би өөрөө 17настай жолооны ш�##�г�##�таа давсан ч үнэмлэхээ аваагүй явж байгаа хүн. 500сс хөдөлгүүртэй кросс унадаг хүний зүгээс бичлээ шүү. Чаж хүлээж авч ойлгоно уу өөрслөө мэд. Энэ сэтгүүлч пи�####� бол �######� тэгэх үү? Шийдвэр гэхээсээ илүү хориг арга хэмжээ авчих гээд шаагаад. Ингэж сэтгүүлч хийхгүй ээ явж цагийн ажил хийж амьдар! Муу аутизм доун синдром давхар �##########� гөлөг минь.

Холбоотой мэдээ

Back to top button