СУДАЛГАА: Пивоны гүзээтэй эрчүүд эмэгтэйлэг болдог

Зөвхөн АНУ гэлтгүй дэлхийн ихэнх улс орнуудад таргалалт гэдэг өвчин нэн даруй шийдэх ёстой чухал асуудлуудын нэг болоод буй. Монголчуудын хувьд ч сүүлийн жилүүдэд жингийн илүүдэлтэй иргэдийн тоо ихсэх хандлагатай болсон. Цаашлаад бүсгүйчүүд илүүтэй өөрсдийн жинд анхаарал тавьж, турах хүсэл эрмэлзэл тээдэг гэдгийг заавал судалгаа гэлтгүй, өдөр тутмын амьдрал өөрөө харуулж байна. Харин хэнэггүй хандах нь олонтаа эрчүүдийн хувьд? Жингийн илүүдэлтэй байлаа гээд буруу юм юу байна вэ? Магадгүй эрдэмтдийн хийсэн “Пивоны гүзээтэй эрчүүд эмэгтэйлэг болдог” гэх гарчигтай судалгааг тэдэнд танилцуулах хэрэгтэй юм болов уу?
-ТОМ ГҮЗЭЭ, БАГА ТЕСТОСТЕРОН-
Юуны өмнө эр бэлгийн даавар буюу тестостерон бол эрэгтэй хүний “амин сүнс”. Эршүүд баргил хоолойтой, хууз сахал ихтэй, цээж болоод хөлөндөө үстэй, өргөн мөр, том цээжтэй, бэлгийн дур хүсэл ихтэй эрчүүдэд тестостерон хамгийн ихээр ялгардаг. Энэ дааврын ялгаралт багасах тусам “эрэгтэй” хэмээгдэх биологийн шинж чанарууд даган бүдгэрч эхэлдгийг эрдэмтэд нотлоод хэдэн зуун жилийн нүүрийг үзжээ.
Тэгвэл Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, гүзээтэй эрчүүдэд тестостероны ялгаралт багасдаг гэх таамаглал нотлогдсон байна. Тэр ч бүү хэл, гүзээний диаметртэй энэ үзүүлэлт урвуу хамааралтай байсан гэнэ. Тодруудбал, том гүзээ – бага тестостерон. Нас ахих тусам эрэгтэй хүний бие дэх тестостероны ялгаралт мууддаг. Харин энэ судалгаанд 40 эргэм насны 1862 эрчүүдийг хамруулсан байна. Тэдний эр бэлгийн дааврын ялгаралт 75 хувиар муу байгаа нь судалгаагаар батлагджээ.

-ЗӨРӨГ ЦЭЦЭГ БА ЭСТРОГЕН-
Одоо дээр дурьдсан эрдэмтдийн судалгааг сонирхуулъя. Энэ бол зөрөг цэцэг ба эстрогений хамаарал. Зөрөг цэцэг бол ихэнх пивоны найрлаганд сайхан амт, үнэр оруулах зорилгоор хэрэглэгддэг охь юм. Харин эстроген бол эмэгтэй хүний бэлгийн даавар.
Эрдэмтэд зөрөг цэцгийн ханд нь эстрогений ялгаралтыг эрчимжүүлдэг болохыг нотолсон. Үүний найрлагад фитоэстроген гэх “ургамлын” эм даавар агуулагддаг аж. Ингээд пиво тогтмол ууж, “пивоны” гүзээ суусан эрчүүдэд эстроген ихээр ялгарах болж, эмэгтэйлэг шинж чанарууд илрэх магадлалтай болдог байна. Үүн дээр эрдэмтэн Стефен Буннер ажилласан байдаг агаад, эмэгтэйлэг шинж чанараас гадна том хөхтэй болдог тухай судалгаандаа бичсэн байдаг.

Том гүзээ, бага тестостерон. Пивоны гүзээ, их эстроген. Жингээ хасцгаая, эрчүүд ээ.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Foxnews, Health.harvard















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Булчингүй эрчүүд эмэгтэйлэг болдог