УЛС ТӨР

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох эсэхийг Төсвийн байнгын хороо шийддэг болж

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бид хууль баталдаг. Хууль хулгаа хийхээс сэргийлдэг. Төсөв тойрсон, хулгай хийдэг том схем УИХ дотор байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийг Төсвийн байнгын хороо нааш цааш нь болгодог юм байна. УИХ-ын гишүүд Төсвийн байнгын хорооноос их хамааралтай болсон. Тухайн гишүүний хувь заяа, дахин сонгогдох эсэх, тойрогтоо юм хийж чадах эсэхийг Төсвийн байнгын хороо базаад сууж байдаг. Гишүүд хадаг барьж гуйдаг. Байнгын хороо болохоор гишүүдийг ялгадаг, царай хардаг, ар өврөөрөөр хэлэлцдэг, төсвийг нь ихэсгэж, багасгадаг.

Миний хувьд УИХ-ын гишүүнээс сонгогдсоноос хойш нэг л зүйл ярьж байгаа. 30 мянган хүнтэй хамгийн том хороо болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль байгуулах асуудал яриад төсөв ярьсан. Үүнд зориулж энэ оны төсөвт таван тэрбум төгрөг суулгасан. Гэтэл хэмнэлтийн бодлогын хүрээнд гээд энэ төсвийг 1.4 тэрбумаар хассан. Бүх л тойргийн энэ мэт зардлыг хэмнэж байгаа гэж хүлээцтэй суусан. Гэтэл бусад гишүүдийн тойрогт нэмчихсэн байна.

Сарын өмнө төсвийн тодотгол хийхэд Увс аймагт төсөв нэмсэн байсан. Харин Баянзүрх дүүрэгт “Шинэ хөдөө” гэдэг төсөл нэмсэн. Улаанбаатар хотын хамгийн хотожсон дүүрэг. Гэтэл “Шинэ хөдөө” гэдэг төсөл хэрэгжүүлэх нь. Хэн ийм санал гаргасан. Яасныг нь тодруулахад Төсвийн байнгын хорооны хэдэн хүн шийдсэн байдаг. Хаан уу, заан уу болчихсон. Төсвийн хулгай энд байна. Уг нь урьд нь засаг дээр л асуудал байна гэдэг байсан. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр байсан юм байна. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Төсвийн байнгын хороо яахаараа давуу байдал эдлэх ёстой юм. Шударга байдлыг энэ танхимаас эхлэх ёстой. Нэг нь нохой, нэг нь хүн болж байдаг юм" хэмээн бухимдлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулахдаа: Төсөв яаж орж ирдэг, яаж хэлэлцдэг вэ. Бүгд л хуулийн дагуу явж байгаа. Тэнд хэн нэгэн хүн мэдээд шийдээд байдаг зүйл биш. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Гэхдээ УИХ руу нулимаад байх шаардлагагүй. Хэлж байгаа үгэндээ хариуцлагтай байх хэрэгтэй. Баянзүрх дүүрэгт баригдах "Шинэ хөдөө" төслийн эзнийг олоод эзэнтэйгээ ярь. Хаа хамаагүй хүн рүү үсчээд байхгүй шүү" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 12:58

Enkhbayar асуудлын зөв ярижээ.

tumur
tumur
2022-05-19 16:52

hotod shine huduu gej uy baina.soliorol

Зочин
Зочин
2022-05-19 19:38

энхбаярын зөв шүү хүрэлбаатар бол монгол улсыг өрөнд унагаж өтөнд бариулсан барууны эдийн засгийн �##�лллурчин бололтой хотгор шанаг яасан бээ

Зочин
Зочин
2022-05-20 14:49

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ХҮРЭЛБААТАРТ ИХ УЧИР БАЙГААН БИШ ҮҮ. EР НЬ ОЛОН ЖИЛ ИХ ХУРАЛД СУУХ НЬ ТЭР ХҮНИЙГ " ЗААН" БОЛГОЧИХДОГ БОЛТОЙН, ТЭХЭЭР ХҮРЭЛБААТАРЫГ ДАХИН ИХ ХУРАЛД АЛХУУЛАХГҮЙ АРГАА БОДСОН НЬ ДЭЭРГЗЙ ЮУ

Холбоотой мэдээ

Back to top button