ЭДИЙН ЗАСАГ

"Гялс" банкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой

Төрийн банк олон төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой цахим үйлчилгээний цогц шийдэл болсон “Гялс банк” үйлчилгээндээ урамшуулалт аян зарлаад байна. Тус урамшуулалт аян нь 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12-р сарын 31-ний өдөр дуустал үргэлжлэх бөгөөд нийт найман харилцагч iPhone13 утасны эзэн болох юм.Гялс банкаараа нэг сард 6-аас дээш гүйлгээг хийж, 1 урамшууллын эрхтэй болох бөгөөд Гялсбанкаар гүйлгээ идэвхтэй хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулж, iPhone13 утсаар урамшуулна.

Урамшууллын эздийг сар тутам Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.Төрийн банкны Гялс банк нь банкны олон төрлийн үйлчилгээг нэг дор авдгаараа харилцагчдад хэдийнээ танигдаж, талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон билээ. Төрийн банканд данстай харилцагч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн интернеттэй үед веб суваг, гар утсанд суулгасан “Гялсбанк” смарт аппликейшн суваг, гар утасны симд суусан суваг, мессеж суваг буюу тусгай дугаарт мессеж илгээх хэлбэрээр банкны үйлчилгээг авах олон сонголттой юм.

/Гялс банк үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Төрийн банк "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд тус банк нь Гялсбанк үйлчилгээгээ улам сайжруулан хөгжүүлж, олон шинэ боломжуудыг харилцагчиддаа санал болгосоор байна. Гялсбанкаар өөрийн санхүүгээ ГЯЛС шийдээд, IPhone13 утасны эзэн болоорой.

Төрийн банк - Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x