УЛС ТӨР

Ш.Адьшаа: Монголын баячууд жилд 20-30 сая ам.доллароор эрлийз морь худалдаж авдаг

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга тойрсон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжсэн. Энэ хуулийн төсөлд яг ямар чухал заалтууд орж ирэв. Ер нь энэ хуулийн төслийг шинэчлэх шаардлага байсан уу?

-Зайлшгүй шинэчлэх шаардлагатай байсан. Монгол Улсын Засгийн газраас Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Энэ хуулийг яаралтай баталж гаргах нь Монголын үндэсний эрх ашиг. Монголчууд морио дээдэлдэг, төрийнхөө сүлдэнд залсан. Монголчуудын бахархал Үндэсний баяр наадам, ардын баяр байх ёстой. Гэтэл сүүлийн арваад жил адууны үүлдэр угсаа сайжруулах нэрийн дор гадаадаас өндөр үнээр эрлийз адуу авч ирж, эрлийзжүүлж, монгол наадмын үнэ цэнийг бууруулсан.

Монгол уяачдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн бусармаг үйл ажиллагаа болж байгаад ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Би ч шүүмжлэлтэй хандаж байна.

-Хуулийн төслөөс хурдан морьтой холбоотой заалтууд таны санааг чилээгээд байгаа юм уу?

-Зургаан насны морьд уралдаж ирсэн. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хуулиар есөн насны морьд уралдаж байна. Эрлийз морь уралдаж байгаа гэсэн үг. Юуны төлөө вэ гэхээр өв соёл биш. Зөвхөн алдар, цол хэргэм, хөрөнгө мөнгө, зугаа цэнгэлд хүрэхийн тулд өнөөдөр ийм байдалд хүргэсэн.

Гэтэл Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудлыг цогц байдлаар шийдэх заалт оруулж ирсэнгүй. Зөвхөн дүрэм, журмаар шийднэ , мэргэжлийн холбоод руу хариуцуулна гэж төр өөрөөсөө зайлуулсан зүйл ярьж байна. Тэдний үйл ажиллагааг дэмжиж, далд хэлбэрээр оруулж ирсэн заалтууд байна. Тиймээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Азарганы сэлдийг тайраад байгаа талаар та байнгын хорооны хурал дээр хатуухан хэлж харагдсан. Үүнийг хуульчлах ёстой гэж та үзэж байгаа юм уу?

-Төр тодорхой болгох ёстой. Хууль байж хэрэгжихээс биш дүрэм, журам заавраар энэ асуудлыг шийдэхгүй. Төрийн том эмгэнэл. Мал төрийн хамгаалалтад байна, төр малаа хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалт байхад малтай ёс бусаар харьцдаг болоод байна. Эрлийз азарга бол үнэхээр чадваргүйгээ нотолсон. Гүү гишгүүлэхэд гишгэсэн гүүгээ малладаггүй.

Монгол азарга бол гишгэсэн гүүгээ бүгдийг нь хариуцаад, маллаад явдаг. Гэтэл эрлийз азарганы гишгэсэн гүүг маллуулахын тулд монгол азарганы сэлдийг нь тайрч, ёс бус байдал гаргаж байна. Феодалын нийгмийн үед тайган гэж байсан шүү дээ. Татвар эмэгтэйчүүдийг хамгаалуулахын тулд хүнийг тайган болгоод хамгаалуулж байсан. Түүнтэй яг адилхан зүйл хийж байгаа юм.

Хоёр, гуравн жил ийм асуудал үргэлжилсэн. Үүнд Хууль зүй дотоод хэргийн яам нь ч анхаардаггүй. Мал хамгаалах үүрэгтэй Хүнс хөдөө ажуй, хөнгөн үйлдвэрийн яам нь ажиллахгүй байсаар ирсэн. Ийм асуудал байна.

-Тэгэхээр үүнийг хуульд өөрчлөлт оруулж, хориглох ёстой гэж үзэж байгаа юм уу?

-Өөрчлөлт оруулах ёстой. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хуулиар тодорхой болгомоор байна. Хууль тодорхой бус болохоор л аливаа хэрүүл  маргаан гардаг. Бүрхэг асуудлын цаана заавал нэг асуудал байдаг.

-Ж.Сүхбаатар гишүүн ярихдаа монгол морь гэхээрээ заавал давжаа, жижигхэн байх албагүй. Монгол морьд ч эрлийз мориноос дутахгүй сэрвээний өндөртэй болж байгаа гэсэн. Тэгэхээр ялгах арга байна уу?

-Зөв л дөө. Монгол морьд өндөр болж байгаа. Гэхдээ үйлдвэрлэг байдал гэдэг юмыг нь бас хуулиас хасчихсан. Өнөөдөр гадаад, монгол хүний дундаас төрсөн эрлийз хүүхдийг хаанаас нь ч хараад танина биз дээ. Түүн шиг шүү дээ. Гэтэл ялгахыг хүсэхгүй байна.

Бид чадахгүй байна гэдэг. Үүнд Мал эмнэлгийн, төрийн байгуулагуудын албан тушаалтнууд өөрсдөө мафийн сүлжээнд орсон. Авлига авдаг. Мал эмнэлгийн газрын дэргэд цагдаа, хүчний байгууллага, уяачид нийлсэн том авлигын сүлжээ бий. Эрлийз морь уралдуудаад авлига авдаг. Барианд ороод ирэхээр хэн нь ч маргадаггүй. Шүүхээр шийднэ гэж хуульд оруулж ирсэн байгаа юм. Маргааныг шүүхээр шийднэ гэхээр хэдэн жил үргэлжилнэ. Утгагүй.

-Үндэсний спорт болох морь, бөх мөнгөтэй хүмүүсийн зугаа цэнгэл болчихсон гэж олон гишүүд ярьж байхыг сонслоо. Та санал нэг үү?

-Зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст зориулсан. Жирийн малчин, уяач хүн эрлийз адууг худалдаж авах чадал байхгүй. 200-300 саяар өнөөдөр эрлийз адуу худалдаж авах малчин хаана байна. Энэ чинь малчдын, нүүдэлчин ард түмний баяр шүү дээ.

Эзэн чингис хаан монгол морио унаад дэлхийг эзлээд, монгол морины гайхамшгийг харуулсан шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед монгол морь очиж яаж гайхамшгаа харууллаа. Түүх байна шүү дээ. Заавал эрлийзжүүлэхээр сайн болох юм уу. Эрлийзжүүлсэн юм бол тэр адуу чинь гүү гишгэчихээд яагаад хариулж чадахгүй байгаа юм.

-Манай улс гаднаас эрлийз морь худалдаж авахад бас л их мөнгө зарцуулдаг байх даа?

-Ийм шүү дээ. Эдийн засагт хохиролтой. Манай баячууд жилдээ 20-30 мянган ам.доллар эрлийз морь худалдаж авахад зарцуулж байна. Ирэх жил 5000 адуу худалдаж авна гэж байна. Өнөөдөр улс эх орны амьдрал, жирийн малчдын амьдрал ямар байгаа билээ. Гэтэл мөнгөний дор сөхөрсөн төрийн бодлого байж болохгүй. Төр байгаа л юм бол нийт Монгол Улсын эрх ашгийг хамгаалах ёстой.

-Товчхондоо хуулийн төсөлд эрлийз монгол адууг ялгамжлах товч, тодорхой заалт байхгүй гэж ойлгож болох уу. Өмнөх хуулиас илүү нь юу нэмж оруулсан юм бэ?

-Байхгүй. Зөвхөн холбоо нь шийднэ гэсэн байгаа юм. Өмнөх хуулийн төслөөс ялгаатай нь зургаан насны морьд уралдуулна гэж заасан. Стандарт бий болгоно гэж байгаа юм. Тэр стандартыг хэн бий болгох юм бэ.

Адууны гень судалж байна, стандарт тогтооно гэсээр байж арван жил болно шүү дээ. Өнөөдөр энэ хүмүүс, ард иргэд, малчид юу хүсээд байна. Засгийн газар ажлаа хийхгүй, өөрсдөөсөө зайлуулаад байна. Асуудал нь доошоо очихоор хэрэлдээд  сууж байна.

-Бөхийн асуудлаар ямар чухал заалт байна вэ. Допингийн асуудлыг нэлээд чангалахаар харагдсан?

-Допингийн асуудлаа хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд өөрсдөө ойлгохгүй байна билээ. УИХ-ын гишүүд зөндөө асуусан. Допингод хяналт тавьдаг дэлхийн байгууллагын салбар нь Монголд байдаг юм уу, үгүй юм уу тодорхойгүй.

Допингийг хэн хэрэглэх, хэн хэрэглэхгүй нь тодорхой бус. Тодорхой болгох ёстой. Бөхийн цол, чимэг олгох гээд зөндөө асуудал орж ирсэн байсан. Шинэ орж ирсэн сайшаалтай нэг заалт нь допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгоно гэдэг заалт байсан.

--Харваачид болон бөхчүүдээс допинг илэрвэл дэлхийн допингийн эсрэг кодын дагуу хариуцлага тооцож, эрх хасна гэсэн заалт байсан. Японд жишээ нь үндэсний спорт сумогийн тамирчдаас допингийн шинжилгээ авдаггүй. Гэтэл Монголд үндэсний спорт болох бөхчүүдээс шинжилгээ авах шаардлага байна уу гэж ярих ч гишүүд байсан шүү дээ?

-Үүнээс болж өчнөөн жил маргаан гарлаа шүү дээ. Энэ асуудлыг бөхчүүдээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Бөхийн холбоо өөрөө шийдэх ёстой. Спорт мөн л юм бол допинг хоригло. Эсвэл Япончууд шиг допинг хэрэглүүлээд орхих юм уу.

-Таны нэр холбогдсон, асуух ёстой нэг асуулт байна. Өнгөрсөн 2020 оны зун Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаанд Ховд аймгийн харьяат бөхчүүд түрүүлж, үзүүрлэцгээсэн. Гэтэл Ховдын гурван гишүүн энэ бөхчүүдэд цол олгох хуулийн төсөл санаачлаад батлуулах гээд лобби хийгээд яваад байна гэж шүүмжилж байна. Анх Б.Пүрэвдорж гишүүнийг ганцаараа өргөн барьсан хууль гэж ойлгож байсан ч та болон С.Бямбацогт гишүүд бас хамт өргөн барьсан юм байна?

-Тэр хуулийн төслийг өргөн барьсан хүний нэг би мөн. Яагаад өргөн барих болсон бэ гэхээр 2020 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болсон. Ковидын улмаас энэ ойг тэмдэглээгүй. Засгийн газрын тогтоол гарч, бүсийн наадмууд болсон. Аймаг, сумууд наадмаа хийж, хуулийн хүрээнд цолоо олгосон.

МҮБХ Хүй долоон худагт 512 бөх барилдуулсан. Улсын баяр наадмын хэмжээний бөхийн барилдаан болсон. Ховд аймгийн харьяат бөх түрүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ ганцхан Ховдын гишүүдийн тавиад байгаа асуудал биш. Олон гишүүд цол олгох саналтай байгаа юм. Гарьд, заан, арслан, начин, харцага цолтнууд ч төрөхөөр байгаа. Тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх ёстой. Үүнийг хуульдаа тусгаад, цол чимэг олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ хуулийн төслийг Засийн газраас төсөл санаачлагчид буцаасан гэсэн шүү дээ. Яагаад дахин яриад байгаа юм бол?

-Буцаасан эсэхийг мэдэхгүй. Б.Пүрэвдорж гишүүнээс асуугаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 20, 2022 08:23

БАЯЧУУД ГЭХЭЭСЭЭ ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧИД ГЭСЭН НЬ ЗӨВ БАЙХ. ЗОВЖ, ЗҮТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН МӨНГӨӨ ИЙМ БҮТЭХ БҮТЭХГҮЙ ЮМАНД ЗАРАХ МАНГУУ ХОВОР БАЙХ.

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
5 сар 20, 2022 09:16

НААДМЫН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛ. МОНГОЛД МОНГОЛ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ. АДЬШААД АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
5 сар 20, 2022 10:06

500мянган доллароор авсан азрагаа 50 мянгаар авсан гээд ярьдаг хүмүүс цөөн биш шүү.

Зочин
Зочин
5 сар 20, 2022 10:12

Адьшаа гишүүн маш зөв асууд�##� хөндсөн байна. Төр л гэж байгаа юм бол импортоор адуу оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Мөн улс бүс аймгийн наадамд түрүүлсэн морийг 5 сая төгрөгнөөс илүү мөнгө болон машин байр бусад эд зүйлсээр шагнахыг хориглох хэрэгтэй. Мөн улсын наадамд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгнөөс дээш мөнгө болон байр машин зэрэг эд зүйлсээр шагнахыг хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 20, 2022 10:16

Улсын наадамд түрүүлсэн бөхөд гадаад дотоодын компаниас машин бусад эд зүйлсээр байлдгийг хориглох хэрэгтэй. Учир нь бөхчүүд түрүүлж их хэмжээний бай шагн�##� авахын төлөө нэгнийгээ �##�ахад ч бэлэн болсон баына. Мөнгөний төлөө ёс жудгаа �##�даж байна.

Зочин
Зочин
5 сар 20, 2022 14:50

шинжлэх ухааныхаас бусад зориул�##�таар эрлийз адуу оруулахыг хориглох хуультай болох хэрэгтэй. Адууны угсааг сэрвээний өндрөөр �##�ь ч улс тогтоодоггүй. Хуучин армид авах адууны угсааг тогтоохдоо их бие, толгойн диагн�##�ьдаж харьцуулсан индекс ашигладаг шинжлэх ухааны үндэслэл бий. Манайд ч 1940-өөд онд гаднаас адуу авахдаа бүү хэл аймгаар бүсчилж Жишээ нь шинжааны киргиз адуу гэх мэт. Энэ суд�##�гааг ММСУХ/нд дээр өгч байсан. Даанч бичиг үсэг тайлагдсан, үнэн сэтгэлтэй хүн тэнд байддаггүй юм билээ.

Зочин
Зочин
5 сар 20, 2022 17:49

За энэ эрхэм гишүүн ингээд "СЭЛДИЙ АДЬШАА" нэртэй болов оо хө !Сэлдий Адьшаа,Сэлдий Адьшаа..... хэлэхэд эвтэйхэн ч юмуу, нэг л хөөрхөн таараад байна уу даа ! Кх кх кх ...

Зочин
Зочин
5 сар 20, 2022 20:39

Монголын дийлэнх баячууд ч гэж дээ хулгайч луйварчид байж өөрсдийгөө өргөмжлөөд байгааг

Зочин
Зочин
5 сар 20, 2022 21:54

Баячууд гэнээ авилг�##�чид гээч

дэк
дэк
5 сар 20, 2022 22:57

Сэлдий Адьшаа кккккк

Зочин
Зочин
5 сар 21, 2022 10:39

Адьшаа гишүүн сэтгэлийг хөөрлөөр утага авц�##�даагүй баахан хийрхжээ.
Сэлдий Адьшаа нэрийг ч авлаа л даа. Учрыг нь сайн олоогүй юмруугаа ингэж савчих нь дэмий байдымдоо !

Irgen
Irgen
5 сар 21, 2022 12:52

Ур�##�дааныг гол баяраараа зохион байгуулж цеелех бооцоо шагн�##�ыг эрс бууруулаач . Улс оронд юу бутээсэн болоод тийм их шагн�##� менге абдаг гажиг тогтолцоог засах хэрэгтэй

Хэрээ, хэрээнийхээ харыг гайхна.
Хэрээ, хэрээнийхээ харыг гайхна.
5 сар 21, 2022 15:12

Энэ нөхөр адуу аваагүй байж болох ч Монголын буяныг гадагшаа, бузарыг дотогшоо оруулж, хагарт�##�аа баяжсаныг Монголчууд бүгд мэднэ. Ер нь энэ улс төрд суусан хулгайчид улс орныг самраад дуусах нь, яах ёстой юм болоо.

Зочин
Зочин
5 сар 21, 2022 23:01

Эрхэм гишүүн гуай та өөрөө ТӨРӨӨС ТЭРБУМААР нь ХУСДАГ БИЗДЭЭ !

Зочин
Зочин
5 сар 22, 2022 02:34

Адьшаа сэлдийд амжилт хүсье ! Сэлдийшаад амжилт !

Зочин
Зочин
5 сар 22, 2022 12:23

Үндэсний Их Баяр Наадамд эрлийз морь ур�##�дуулахыг хориглох хэрэгтэй . Уяач нэртэй мөртлөө морио уяж чаддаггүй , мориныхоо зүсийг ч хэлж мэдэхгүй хэдэн хулгайч , луйварчид улсын �##�дарт уяач , тод манлай уяач гэсэн цолны төлөө Хүннүгийн үеэс дэлхийд �##�дартай Монгол адууны удмын санг өөрчлөхийг тас хориглоод өндөр ял оноодог болох хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 23, 2022 07:48

Өөрийгөө л хэлж дээ Ш.Адьшаа. Ховд аймгийн aлдарт уяач цолтой. Байнга морь урaлдуулж ядуу айлын хүүхдийг унаач болгон бэртээдэг. Адьшаа Гaaлийн байцаагч хийж байгаад тэрбумтан болсон. 8 тэрбумын хаус байртай, хадгaламж нь гэхэд 1 тэрбум 300 сая төгрөг, 800 саяын адуутай. мөнгөний төлөө МАН-аас гарч АН-д орж байсан, юугаа ч өгөхөд бэлэн хүн. Ийм хүмүүс төрд байгаа болохоор төр ч өөдлөхгүй, АН ч өөдлөхгүй байгаа юм.

Зочин
Зочин
5 сар 23, 2022 10:48

Адьшаа чи, тээр жил чиний нэр дээр айрагдсан билүү,түрүүлсэн билүү нэг хонгор адуугаа $30 саяаар аваа биз дээ !

Зочин
Зочин
10 сар 24, 2022 01:49

Монгол морь монголоороо байг, үндэсний наадмаа уламжл�##�т заншлаараа хийгээд явж байя. Эрлийз хурлийз морио ур�##�дуулдаг, олон улсын морин тойруулга буюу ипподромыг байгуулж бооцоотой ур�##�дуулан в�##�ют улсын төсөвт хураая. Монгол морь холын замыг зовлонгүй туулна. Харин гадаадын морь огцом хурдлаад цаашаа давхиж чадахгүй муураад унана.

Холбоотой мэдээ

Back to top button