“Time” сэтгүүл: В.Зеленский 2022 оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг “Time” сэтгүүл 2022 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодрууллаа. Тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгдсэн үнэлгээгээр В.Зеленский 3.3 сая гаруй хүний санал авч, нэгдүгээр байр эзэлжээ. Харин түүний араас хоёрдугаарт “Tesla” болон “SpaceX” компанийг үндэслэгч, тэрбумтан Илон Маск оржээ. Илон Маск өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Time” сэтгүүлээс гаргасан үзүүлэлтээр “2021 оны хүн”-ээр шалгарч байв.
Володимир Зеленский нь 2019 онд Украины Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө улс төрд ажиллаж байгаагүй, хошин шогийн жүжигчин /комедиан/ байсан ч хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний тушаалаар Украин руу довтолсноос хойш В.Зеленский дэлхийн тавцанд танигдаж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өдөр бүр шахуу түүний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: Time
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сүйрсэн улсын ерөнхийлөгч үү
fuck you