ЭДИЙН ЗАСАГ
Инфографик: 2022 он гарснаас хойш Гашуунсухайт боомтоор хамгийн их нүүрс экспортолжээ

2022 оны тавдугаар сарын 19-ний тоон мэдээгээр, Монгол Улс нийт 4.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Тэдний дийлэнх нь буюу 2.8 сая тонн нь дан Гашуунсухайт боомтоор гаржээ.
Доорх инфографикт:
- Алтанбулаг
- Буянт-Ухаа ОУНБ-ын Ачаа шуудан үйлчилгээний цогцолбор
- Гашуунсухайт
- Замын-Үүд
- Сүхбаатар өртөө
- Ханги-Мандал
- Чингис хаан олон улсын нисэх буудлын карго терминал
- Шивээхүрэн
- Ярант боомтын нүүрсний зам гэсэн есөн боомтоор экспортолсон нийт нүүрсний хэмжээг тонноор үзүүлэв.
Үүнээс онцлоход,
- Алтанбулаг
- Буянт-Ухаа ОУНБ-ын Ачаа шуудан үйлчилгээний цогцолбор
- Сүхбаатар өртөө
- Шивээхүрэн боомтуудаар огт нүүрс гараагүй байна.
Харин нүүрс экспортолсон боомтуудаас Ханги Мандал нь хамгийн багыг буюу 343.2 мянган тонн нүүрс гаргасан нь анзаарагдаж байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.