Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: БШУЯ арьсаа хамгаалсан ч талийгчийн шүүх шинжилгээний хариу гараагүй байна

Нийслэлийн ЕБС-ийн 2-р сургуулийн хоёр сурагч битүү орчинд буюу хичээлийн үед амны хаалт зүүж, хүчилтөрөгчийн дутагдалд орсноос ухаан алдаж, улмаар нэг нь нас барсан байж болзошгүй мэдээллийг бид хүргэсэн. Тэд зургаа ба 10-р ангийн сурагчид юм.

Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр, тэдний:

  • Зургадугаар ангийн сурагч нь цус харваж, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн
  • 10-р ангийн сурагч нь эмнэлгийн тусламж аваагүй, гэртээ очсон ч тэр оройноо нас барсан гэх.

Энэ мэдээллийг бэлтгэн хүргэсний дараа БШУЯ-наас үгүйсгэсэн мэдэгдэл хийхдээ бодит байдлаас зөрүүтэй хэд хэдэн зүйл ярьсан нь анхаарал татав. Мөн сурагчид амны хаалттай спортын дасгал хийснийг эх сурвалжууд бататгаж байгаа боловч тэд "Худал мэдээлэл" гэж шуудхан цоллохыг урьтал болгов.

БШУЯ: ХҮҮХЭД ГЭРТЭЭ ЗҮРХНИЙ ИМПАКТААР НАС БАРСАН, СУРГУУЛЬТАЙ ХОЛБООГҮЙ

БШУЯ-ны Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр нар эл асуудлаар тайлбар хийхдээ:

  • Биеийн тамирын хичээлийн үеэр амны хаалт зүүсэн хүүхэд бэртсэн, гэмтсэн тохиолдол гараагүй
  • Аравдугаар ангийн сурагч тавдугаар сарын 13-нд гэртээ, зүрхний импакт өвчний улмаас нас барсан
  • Унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байгаа
  • Энэ нь биеийн тамирын хичээл болон сургуулийн үйл ажиллагаатай холбоогүй зэргээр ярьсан юм.

Мөн гуравдугаар сарын 16-ны өдөр бүх сургуулиуд руу "Биеийн тамирын хичээлд амны хаалт зүүлгэхгүй" гэсэн агуулгатай албан бичиг явуулсан гэв. Ингээд "Өнөөдрийн байдлаар амны хаалт зүүж, биеийн тамирын хичээлд орж байгаа нэг ч тохиолдол байхгүй" гэж тэд албан ёсоор мэдэгдэв.

СУРАГЧИД: АМНЫ ХААЛТТАЙ БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛДЭЭ ОРДОГ

Хамгийн эхлээд амны хаалт зүүж, биеийн тамирын хичээлд орж буй тохиолдол байхгүй нь үнэн үү гэдэгт хариулт эрье. Энэ үүднээс ЕБС-ийн сурагчдаас байр суурь, мэдээлэл авлаа.

5-р ангийн сурагч Б: "Амны хаалт зүүдэг. Манай ангийнхан гүйгээд, амьсгаадаад ирэхээрээ өөрсдөө авчихдаг"

Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн дунд ангийн сурагч: "Маскаа зүүгээд л гүйчихдэг. Сүүлд харин манай ангийнхан 50 метрт гүйгээгүй"

Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн ахлах ангийн сурагч: "Одоо шалгалт шүүлэг дөхөөд жаахан ачаалалтай байгаа. Ер нь ханиад томуутай холбоотойгоор маск зүүхийг шаардаж байгаа" гэв.

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: АНГИЙН БАГШ, ХАРИУЦСАН ЦАГДААТАЙ Ч УУЛЗААГҮЙ БАЙНА. ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ

Тэгвэл нас барсан шалтгаан нөхцөл хэдий нь тодорхой болсон мэтээр ярьсан БШУЯ-ны мэдэгдлийг талийгаачийн ар гэр сонсоод гайхаж байна.

Бид СХД-ийн 2-р хороонд байрлах гэрт нь ирлээ. Талийгаачийн ар гэрийнхэн ажил явдлаа дуусгаад удаагүй байна. Мөн хэрэг явдлын талаар ангийн багштай нь болоод холбогдох цагдаагийн ажилтантай ч уулзаж амжаагүй аж. Холбогдох албаны хүмүүстэй уулзсаны дараа ярилцлага, мэдээлэл өгөх боломжтой гэв.

Талийгаачийн аавын  бидэнд ярьсныг дор сийрүүлбэл:

“Охин маань эв эрүүл сав саруул хүүхэд. Спортоор хичээллэдэг. Тухайн өдөр хичээлдээ зүв зүгээр явж ирээд л, орой нь ийм харамсалтай зүйл тохиолдлоо. Цагдаагаас эцсийн дүгнэлт гараагүй байгаа гэсэн, гарахаар нь уулзана. Ангийн багштай нь ч бас уулзаж, тухайн үед юу болсон талаар тодруулна".

Тавдугаар сарын 13-нд болсон энэ харамсалтай хэрэгт холбогдох шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгааг цагдаагийн эх сурвалж тодотгож байна.

Өөрөөр хэлбэл сургууль дээр нь юу тохиолдсон, эрүүл саруул хүүхэд нь яагаад унтаад сэрээгүй хийгээд зүрхний шигдээсээр нас барсан эсэх ТОДОРХОЙГҮЙ, АЛБАЖААГҮЙ, ар гэр нь ажил явдлын ард гарч ч АМЖААГҮЙ байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛ: БАГШ АЖИЛТАН, СУРАГЧДААС ӨӨР ХҮНИЙГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ИРЖЭЭ

Бид мөн ЕБС-ийн 2-р сургуульд очиж, албан мэдээлэл, тодруулга авах гэсэн ч оруулсангүй. Сургуулийн үүдэнд хэд хэдэн багш жижүүрлэн зогсож байв. Тэд сурагчдын ар гэрийг ч "Ямар ч гаднын хүн оруулж болохгүй гэсэн. Зөвхөн багш ажилчид, сурагчдыг оруулна" хэмээн буцааж байна.

Мөн тодруулга авахаар ирсэн сэтгүүлчдэд "БШУЯ-ны байр суурь бол манай байр суурь гэсэн үг" хэмээн тайлбар хэлж байлаа. Өөрөөр хэлбэл нэгэнт буруутгагдах нөхцөл байдал үүссэний дараа шат шатны байгууллагууд мэдээллээ нэгтгэж, өөрсдийгөө хамгаалах байр сууринд зогсов.

МУУ ЖИШИГ: АРЬСАА ХАМГААЛАХЫН ТУЛД ИРГЭНИЙГ ЦОЛЛОГЧИД

Ямар нэг ноцтой асуудал гарахад тус асуудлын талаар шуурхай тодруулж, арга хэмжээ авах ёстой төрийн байгууллагууд биеэ өмөөрч, бурууг бусдаас хайдаг болоод буй. Яг ийм байдлаар өрнөсөн хэд хэдэн тохиолдлыг энд эргэн сануулъя.

КЕЙС 1: 2021 оны долдугаар сарын 03-ны өдөр КОВИД 19 халдвар авсан нь батлагдсан иргэн эмнэлэгт очсон ч тусламж авч чадалгүй гадна нь нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Энэ талаар холбогдох төрийн байгууллага болох НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өгөхдөө “Хэсгийн ахлагчийн өгсөн мэдээллээр талийгаачийн амьдардаг өрөөний орчин тааруу, сүүлийн 10 хоног согтууруулах ундаа хэрэглэсэн” хэмээн мэдэгдэж бөйв.

КЕЙС 2: Талбай дээр өөрийгөө  шатаасан иргэний кэйс, өмнөх нь Эдгээрийн адил жишиг энд ч мөн үйлчлэв. Өдгөө эмчлүүлж буй зургадугаар ангийн сурагчийг “Угаас бие муутай, зүрхний өвчтэй” гэж тодотгохоос гадна “Эцэг эхчүүд нь өөрсдөө нөхцөл байдалтай танилцсан учраас бидэнд гомдол гаргаагүй” зэргээр илтэд өөрсдийгөө өмгөөлөв. Харин талийгаач охины ар гэр ажил явдлаа дуусгаж амжаагүй, хэрэг явдалтай бүрэн танилцаагүй, шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад “УНТААД Л СЭРЭЭГҮЙ ЮМ БИЛЭЭ. БИДЭНТЭЙ ХОЛБООГҮЙ” гэж урьтан мэдээлэл хийлээ.

Төрийн байгууллага олон нийтийн төлөө ажилладаг. Наад зах нь тэдний татварын мөнгөөр цалинждаг. Ийм боловч аливаа нэр хүндэд нь халтай, анхаарал татах асуудал нийгэмд үүсмэгц түрүүлж мэдээлэл хийн ҮГҮЙСГЭХ, мэдээлэлд ойр байдлаа ашиглан хувь иргэний хэрэгт ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАН ЗАРЛАХ, ЦОЛЛОХ тактик хэрэглэх нь зохимжгүй юм, Л.Энх-Амгалан сайд аа.

Бид эл асуудлыг үргэлжлүүлэн хөндөх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 08:42

Энх амг�##�ан гэж эргүү сайд ааа нэр хүндээс илүү хүний үрийн х�##�уун амь үрэгчдчихээд байна

Зочин
Зочин
2022-05-24 08:42

Ернь энэ кэйс ч ганц биш т�##�бай дээр хүн шатлааа, Тэнд нэг ноцтой хэрэг гарахад дандаа арьсаа хамга�##�ж ямар нэг өвчтэй болгон төр гэхийн нэрийн доор амиан хойхойлж суудаг а�##�знууд

Зочин
Зочин
2022-05-24 08:43

Хүний амь нас �##�бан туша�##�аа хямдхан болох гэж Сайдааа

зочин
зочин
2022-05-24 08:59

Ноён сайдаа нөгөө Хүмүүнэлэг Энэрэнгүй Капит�##�ист орон биз дээ Капит�##�ист нийгэм чинь зөвхөн хувь хүний эрхийг дээдлэнэ гэсэн чинь хаа байна аа

Зочин
Зочин
2022-05-24 09:02

Ядаж л хэвлэлд яриа өгч буй ажидчдынхаа биеийн хэл, үг үйлдэл, нүүрний хувир�##�д анхаараасай. Хүүхдийн үхлийг өөрсдөөсөө холдуулах гэж гарч ирсэн ажилтан нь бахаа хангаж байгаа юм шиг инээж байгаад ярьж нтр

Зочин
Зочин
2022-05-24 09:12

Хүүхэд нас барчихаад байхад яам нь арьсаа хамга�##�сан тайлбар хийхээсэй ичээсэй

Зочин
Зочин
2022-05-24 09:13

Хүүхэд нас барчихаад байхад яам нь арьсаа хамга�##�сан тайлбар хийхээсэй ичээсэй

zochin
zochin
2022-05-24 09:18

Enhamgalan gej huviin ashig sonirhol ihtei, tsadaj hanadaggui buzar novsh bnaa. Nugel nudeeree ingej uhen hatan shunan yvah hereg yu bnaa.

zochin
zochin
2022-05-24 09:20

Enhamgalan said bolsnoos hoish ene yaam oodolsonguiee, har mortei hun ymaa.

zochin
zochin
2022-05-24 09:28

Bolovsroliin yaam alban haagchid n chadvar muutai, zan hariltsaa gej avah ymgui, deer n said n shunaliin tulam, huviin ashig sonirhol ihtei, oodlohguin bololtoi ene yaam,

Зочин
Зочин
2022-05-24 09:43

Энх-Амг�##�ан сайдаас ч сайн юм харахгүй юм байна. Их л попрохоос цаашгүй нөхөр байжээ. Ядаж Соронзон захирлаа ч �######�уулж чадахгүй. С�##�барт асууд�##� удаа дараа гараад л байх юм. Сайд хариуцлага хүлээх болсон шүү.

Irgenirgen
Irgenirgen
2022-05-24 11:18

Амны ха�##�т зууж биеийн тамирын хичээл хийдэг буруу. Хучилтерегчийн дутагд�##�д орно. Хятадад ийм тохиолдол гарч сэрэмжлуулж байсныг манайхан анхаар�##�даа авсан баймаар

Иргэн
Иргэн
2022-05-24 11:21

Кэйс гэдэг чинь тохиолдол шуудээ. нийт ард тумэндээ хургэе гэж байгаа бол ийм угээр битгий бичээ

Болд
Болд
2022-05-25 06:48

Тэр муу яамны хүүхэн инээж ирээл арьсаа хамга�##�сан тайлбар хийж байх юм. Ийм ёс суртахуунгүй хүн боловсролын яаманд ажилж болдог юм уу

Холбоотой мэдээ

Back to top button